in ,

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн

Та үүгээр амаа зайлаад амны хөндийд үүссэн асуудлууддаа баяртай гэж хэлэх болно!

Хоосон ходоодон дээрээ амаа тосоор зайлаад үз – энэ бол эртний Аюурведийн арга юм. Хэрэв бид энэ аргыг бага байхаасаа л хэрэглэсээр ирсэн бол дэлхий дээрх бүх шүдний эмч нар ажилгүй болох байсан биз ээ…

Гол нууц нь тосны липидийн өвөрмөц найрлаганд байгаа юм. Энэ нь амны хөндийн нянг татаж шүд болон амны салст бүрхүүлд дахин наалдахаас сэргийлдэг. Амаа хэрхэн зөв зайлах тухай ярьж өгье. Энэ аргыг хэрэглэснээр: шүдний өнгөр арилна, буйлыг бэхжүүлнэ, амны эвгүй үнэр арилна… Үүгээр ч зогсохгүй өөр маш олон зүйлст хэрэг болно!

 

Амаа тосоор зайлаарай

1. Сэрсэн даруйдаа, өглөө хоосон ходоодон дээрээ амаа зайлах хэрэгтэй! 1 амны халбага наранцэцгийн эсвэл оливийн тосыг (наргил модны самрын, гүнжидийн гэх мэт бусад тосыг хэрэглэж болно) амандаа хийнэ.

Тосоо амандаа 10 минут байлгах ёстой. Ямар ч тохиолдолд тосоо залгиж болохгүй: тос аманд байх үедээ амны хөндийн бүх нян, хорыг татаж байдаг.

 

2. Тос өтгөрөөд ирмэгц нулимаад, амаа бүлээн усаар зайлаарай.

 

3. Тосоор амаа зайлах нь амны хөндийг хоргүйжүүлэх хамгийн шилдэг арга юм. Нэг ч эм, нэг ч шүдний оо түүн шиг сайн үйлчлэхгүй! Хэд хоногийн дараа таны амны эвгүй үнэр арилж, шүд тань цагаан болсон байхыг анзаарах болно.

 

4. Харин одоо шүдээ урьдынх шигээ угааж болно! Ам зайлах үед аманд тосон бүрхүүл үүсдэг бөгөөд шүдний оогоор угаахад илүү сайн цэвэрлэгдэх болно.

 

Амаа наранцэцгийн тосоор зайлах – амархан зуршил болдог хялбархан арга юм. Унтахын өмнө тосоо аяганд хийж бэлдээд сойзныхоо дэргэд тавьбал амаа зайлахаа мартахгүй! Мөн ам зайлалтыг өглөөний хөнгөн дасгалтай хавсарч хийж ч болно…

Нянгуудад боломж бүү олго! Энэхүү үнэт эмчилгээний аргыг найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *