Зүгээр сууж байгаад л илүүдэл жингээсээ салдаг бол сайхан аа? Тэгвэл таныг тэрхүү хүслийг биелүүлэх уг нийтлэлийг заавал уншаарай: энэ бол боломжтой зүйл.
Спорт зааланд явж, хүнд хэцүү хоолны дэглэм барихгүйгээр турцгаая.
Амьсгал
Амьсгалын дасгалын үндсэн дүрэм: цээжнээс бус гэдэснээс амьсгалаа авч, гаргана. Амьсгалын цогц дасгалыг хийхэд бэлхүүс, пресс, гэдэсний гүн булчингууд бүрэн ажилладаг. Өдөрт 15 минутаар амьсгалж эхэлнэ.
Контраст шүршүүр
Шүршүүрт орж дуусахын өмнө усныхаа хэмийг огцом өөрчилнө – мөс шиг хүйтнээс халуун болгоно. Контраст шүршүүр нь зөвхөн илүүдэл жингээс салгаад зогсохгүй хэд хэдэн төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Мөн зарим тохиолдолд контраст душ нь гаж нөлөө үзүүлдэг тул эмчтэйгээ зөвлөнө үү.
Иллэг
Өөхөн давхаргыг хайлуулахад усан, зөгийн балан, хурууны өндөгний, бумбаны иллэг үр дүн өгдөг. Өөхийг задлахаас гадна цусны эргэлтийг сайжруулдаг байна. Гэрийн нөхцөлд өөрөө хийж болохоос гадна тусгай салонуудаар хийлгүүлэх ч боломжтой. Иллэгийг системтэйгээр хийлгэх нь үр дүнгээ өгнө.