in ,

Энэхүү үсний маск таны гэмтсэн үсийг эмчилж 10 дахин бат бөх болгоно

Үс тань ихээр унаад бараг халцрах гээд байна уу – өнөөдөр маш олон хүнд тулгараад байгаа асуудал. Үс унахад олон төрлийн хүчин зүйл нөлөөлнө, үүнд стресс, эрүүл бус хооллолт, гормоны тэнцвэрт байдал алдагдах, арчилгаа муудах зэрэг.

Бидний танд санал болгож байгаа уг маск үс унасан тухайн газарт шинэ үс ургахад нөлөөлнө. Үүнээс гадна үсний угт тэжээл өгч эрүүл, бат бөх үстэй болоход тусална.

Энэхүү энгийн маскийг та долоо хоногт нэг удаа тавина.

 

Орц:

  • 1 өндөг
  • 1 бүрэн болсон гадил
  • 1 х.х зөгийн бал
  • ½ стакан шар айраг (125 мл)

Саванд гадилаа нухаж дээрээс нь өндгөө хийнэ. Сайтар хутгаж дээрээс нь зөгийн бал, шар айргаа хийгээрэй.

Бэлэн болсон маскаа хуйхандаа түрхэж 5 минут иллэг хийнэ. Шүршүүрийн малгай өмсөөд 1 цаг байлгана.

Үсээ угаадгаараа угаана.

Гадил нь А, С болон Е амин дэмийн эх үүсвэр болох бөгөөд эмзэг үсийг бэхжүүлнэ. Эдгээр амин дэм нь эрүүл үсэнд зайлшгүй шаардлагатай.

Өндөг нь уураг ихтэй. Үсний бүтцэд уураг байдаг ажээ. Тийм учраас үсний ургалтанд сайнаар нөлөөлөхөөс гадна үсийг гялалзуулдаг байна.

Шар айраг В-ийн төрлийн амин дэм гэж үзэх тул үсийг бэхжүүлнэ.

Зөгийн бал чийгшүүлж, үсийг зөөлрүүлдэг байна. Үсний хуйхыг тэжээх амин дэмээр баялаг. Үүнээс гадна үсний өнгийг сэргээх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published.