Үсний бохир хэрэгсэл
Сам, пигуд, сойз зэргийг та өөрөө ямар бохир болсныг анзаарахгүй хэдэн сая жил болжээ. Эдгээр хэрэгсэл бүгд хоолны сав, цагаан хэрэгсэл, хувцас шиг л угаалга, цэвэрлэгээ шаардаж байгаа. Хэрэглээний явцад тос, бохир, тоос шороо хуримтлагдаж хуйхны нүхийг бөглөхөд хүргэнэ. Ингэснээр үсний өнгө муудаж, унаж эхэлнэ.
Нарны шил
Маш олон эмэгтэйчүүдэд нэгэн муу зуршил байдаг – шилээ толгойдоо зүүж явах. Тийм ээ, энэ ч гэсэн үсэнд муугаар нөлөөлдөг юм. Шил нь үсийг дарах, шилээ толгойноосоо авахад үсийг сугалах зэрэгт хүргэдэг.
Хуурай шампунь
Энэ бяцхан туслагч үнэхээр биднийг авардаг. Хуурай шампунийн байнгын хэрэглээ үсэнд муугаар нөлөөлдөг: хуйхны нүхийг бөглөж үрэвсүүлэх аюултай. Энэ нь үс унах шалтгаан болно.
Байнгын угаалга
Үүнд үсний төрөл хамаарах нь мэдээж. Зарим нэг нь айх аюулгүй өдөр болгон үсээ угааж байхад, зарим нь нэг болгоомжлохоос аргагүй. Ямартай ч үсийг өдөр болгон угаагаад байх хэрэггүй. Үсний өөрийн бүтэц алдагдаж жилийн дараа та гацуур мод шиг үстэй болохыг үгүйсгэхгүй.
Нарнаас хамгаалахгүй байх
Үс ч гэсэн арьсны адил орчин тойрны хорт зүйлээс өөрийгөө хамгаалуулахыг хүснэ. Ялангуяа, хавар, зун та үсээ нарнаас хамгаалж SPF-тэй хэлбэржүүлэгч цацаж байгаарай. Эсвэл наранд гарахаасаа өмнө нимгэн алчуураар үсээ боож болно.
Даавуун дэвсгэр
Даавуун цагаан хэрэгсэл хүний биед гаж нөлөөгүй ч нэгэн маргаантай асуудал бий- даавуун материал шингэнийг шингээж авдаг. Таныг унтаж байхад үсний чийг, тосыг даавуу өөртөө шингээж үсний шингэн, тосны тэнцвэрт байдлыг алдагдуулахад хүргэнэ. Өглөө сэрээд стакан ус уух нь гоо сайханд нөлөөлнө гэдэг нь ийм л учиртай. Даавуун цагаан хэрэгслийг та торгон хэрэгслээр сольж болно.
Алчуур
Угаасан үсээ сэнсээр хатаахаасаа өмнө алчуураар арчдаг бол та буруу зүйл хийж байна. Нойтон үс маш эмзэг болдог учраас алчуураар ширүүн арчихгүй байхыг зөвлөе. Үснээс дусалж байгаа усыг нь микрофибр алчуураар зөөлөн дарж авбал үс тань гэмтэх нь бага.
Морин сүүлт
Чанга боосон сүүл – эрүүл үсний дайсан. Үсийг чанга боосноор үсний бүтцийг гэмтээж усны ургалт удаашрах, унахад нөлөөлнө.
Буруу хооллолт
Хоол хүнс – гоо сайхны үндэс суурь. Зөв хооллохгүйгээр бид гялалзсан эрүүл үстэй болж чадахгүй. Юуны түрүүнд нэн шаардлагатай амин дэм бол А,С болон Е – эдэнгүйгээр бидний үс эрүүлжихгүй.
Будалт
Хэрвээ та 4-6 долоо хоног тутамд үсээ чанартай будгаар будуулдаг бол аюулын харанга дэлдэхгүй байж болно. Хэрвээ, эгч дүү Кардашьян нар шиг байнга өөрчлөгдөг бол эрүүл үснээсээ удахгүй хагацах болж дээ.
Буруу арчилгаа
Зөвхөн үсээ бус хуйхаа бас зөв арчлах хэрэгтэй. Иллэг хийж, тусгай гуужуулах скраб түрхэх, маск тавих. Эрүүл мэнд дотроосоо эхэлнэ гэдгийг та мэдэж байгаа. Таны үс өнгөө алдаж, салаалах, эсвэл унаад байвал үсэндээ ид шидийн маск түрхэх бус хуйхандаа эхлээд эмчилгээ хийгээрэй.