in ,

ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ ГоёГоё

Ердөө 15 минутын дотор нүдний доор үүссэн уут болон харласан толбыг арилгах аргууд

Гоо сайхны бүтээгдэхүүний тусламжтайгаар арьсны өө сэвийг дарж чадна. Оддын визажистын үзэж байгаагаар ардын уламжлалт аргаар өндөр үнэтэй оо энгэсгийг орлуулж болох ажээ.

Нүдний доорх уут, хөхрөлтийг арилгах 5 аргыг зөвлөж байна.

 

1. Нүдний төмсөн маск

Нүдний хар толбо арилгах тусгай лосьон байдаг ч гэсэн жирийн төмс ч арилгах бүрэн чадалтай. Төмсөнд арьс цайруулах бодис агуулагддаг бөгөөд өндөр үнэтэй оо энгэсгээс дутахааргүй үйлчилгээ үзүүлнэ. Төмсийг дундуур нь хувааж нүдэн дээрээ тавиарай.

 

2. Чипснээс татгалзах

Давсны орц ихтэй хоол хүнс нь нүдэнд муугаар нөлөөлдөг. Давс нь шингэний тэнцвэрт байдлыг алдагдуулж нүүр хавагнахад хүргэдэг байна. Чипснээс татгалзаж давс багатай хоол хүнс хэрэглэхийг зөвлөжээ.

 

3. Дүрдэг алтан товч цэцэгтэй цай

Дүрдэг алтан товч цэцэгтэй цай гайхамшгийг туурвина гэж Ариана хэлж байна. Уг ургамал нь тайвшруулах үйлчилгээтэй. Нүд орчмын ядарсан төрхийг ч бас энэ цэцэг арилгаж чадна. Алтан товч цэцэгтэй цайг хандлаад ууттай нь нүдэн дээрээ тавина.

 

4. Хоёр дэртэй унтах

Нүдний доорх уутыг хоёр дэрний тусламжтайгаар арилгаж болно. Өдөөр дүүргэсэн дэр таны харшлыг хөдөлгөөд байвал дээрээс нь хиймэл дүүргэлттэй дэр тавьж унтаарай.

Арианагий зөвлөснөөр хажуугаараа эсвэл дээш харан унтана. Доош харж унтахад нүд орчим хэт их шингэн хуримтлагдахад нөлөөлдөг байна.

 

5. Хүйтэн цайны халбага

Нүдний хаван болон хар толбыг хурдан арилгахыг хүсвэл хүйтэн цайны халбага нүдэн дээрээ тавиарай. Хүйтэн жин нь арьс чангалж хаван буулгадаг юм. Илүү үр дүнд хүрэхийн тулд нэг дор зургаан цайны халбага хөргөгчид хийгээд хоёр хоёроор нь нүдэн дээрээ тавина.

Одоо нүд орчмын арьсыг хэрхэн сэргээхээ мэдлээ. Оддын визажистын зөвлөгөө танд тус болно гэж найдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *