in ,

Нэн эртнээс одоог хүртэл хэрэглэгдсээр байгаа гоо сайхны 12 нууц аргууд

Эмэгтэй хүн болгон гоо сайхны ямар нэгэн сав баглаа боодолтой бүтээгдэхүүнийг ямар зориулалттайг шууд хараад мэддэг байгалиас заяасан мэдрэмжтэй гэмээр. Эртний гоо бүсгүйчүүд ч сайхан харагдахыг хүсдэг байсан бөгөөд ямар бүтээгдэхүүн хэрэглэхээ тэр мэдрэмжээрээ мэддэг байжээ.

Нэн эртнээс гоо сайхны арчилгаанд хэрэглэгдэж байсан бөгөөд одоо ч үр дүнгээ өгсөөр байгаа бүтээгдэхүүнийг танилцуулахаар бэлдлээ.

 

Оливийн тос

Эртний хүмүүс энэхүү хүнсийг “алтан” гэдэг байлаа. Үүнд нь гайхаад байх зүйлгүй: өнгөний хувьд ч тэр шим тэжээлийн хувьд ч тэр энэ нэрэндээ үнэхээр тохирсон. Оливийн тосны суурин дээр нүүрний тос, үс бэхжүүлэх шампунь хийж байна.

 

Ванн

Зөвхөн славянчууд өөрсдийгөө ваннаар эрхлүүлдэггүй байжээ. Ромчууд олон цагаар халуун, хүйтэн ваннд ээлжлэн сууж нууцаа дэлгэн ярьцгаадаг байжээ.

 

Анхилуун үнэртэй тосон иллэг

Иллэг хийлгэх шиг сайхан зүйл байхгүй … Бие хөнгөрөөд л. Анхилуун үнэртэй тостой бол ч бүр ярих зүйлгүй: үнэрт нь тайвширч, арьс зөөлрөөд л.

 

Скрабын оронд ширүүн даавуу

Нээрээ, скраб дууссан байвал (скраб гэдэг зүйл гарахаас өмнө хэдэн зуун жил яаж байсан бол?) даавуу ашиглаж болно шүү дээ. Ширүүн даавуу нь ямар ч скрабаас дутахааргүй үхэжсэн арьснаас цэвэрлэнэ.

 

Сахаран эпиляц

Чухам хэний толгойд сахараар илүүдэл үс авах санаа орж ирснийг хэлж мэдэхгүй юм. Ямартай ч пирамидаас өмнө байсан гэж үздэг. Арьсны толигор гялалзсан байдлыг удаан хадгалдаг учраас бүсгүйчүүд ихээр хэрэглэдэг байжээ.

 

Сарнай болон зөөхий

Сарнай – өнгө болон үнэр нэмэх гэж, цөцгий – торгомсог арьстай болох гэж. Хийхэд маш хялбар, үр дүн нь гайхалтай.

 

Зөгийн балан маск

Зөгийн бал арьс зөөлрүүлж, целлюлитын эсрэг үйлчилгээ үзүүлэх тул маш олон бүсгүйчүүд гоо сайхны арчилгаандаа өргөнөөр ашигладаг. Өөхлөлтийн эсрэг маскийг хэн ч хийж чадна: зөгийн балыг асуудалтай хэсгээрээ түрхээд татлага байдлаар гарын алгаараа хөнгөн алгадна. Өөхлөлт нь галд барьсан юм шиг арилна гэж хэлэхгүй ч, үр дүн нь богино хугацаанд мэдрэгдэнэ.

 

Хна, басма

Эртний бүсгүйчүүд бат бөх, эрүүл үстэй байхын тулд хна, басма хэрэглэдэг байжээ. Бас, хамгийн гол нь үсээ хүссэн өнгөнд оруулдаг байв.

 

Өндөгний шар

Өндөгний шарыг үсэндээ түрхэх одоогоороо ч алдартай. Үсэндээ ийм маск тавьбал таны үс хүчтэй болж, гялалзах болно.

 

Зөөхий

Борщ шөлөнд л хийдэг гэж бодож байгаагүй нь лавтайяа! Зөөхий байсан сав угаасны дараа гар зөөлөрдгийг эзэгтэй нар бүгд мэднэ. Хэрвээ зөөхий тань хэрэглэгдэхгүй хэд хоноод байвал гартаа түрхээрэй.

 

Байцааны навч

Хэдэн зуун жилийн тэртээгээс хөxүүл эхчүүд энэ аргыг хэрэглэдэг байсан. Байцааны навч өвчин намдааж, үрэвсэл дарах зэрэг тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг.

 

Нимбэгийн шүүс

Нимбэгийн шүүсээр цайвар үстэй болох: бүсгүй хүн үснийхээ өнгийг солих хүсэлтэй байдаг. Нэг хэсэг шаргал үс моодонд ороход нимбэгийн шүүс л эрэлт хэрэгцээтэй байлаа. Нимбэгийн шүүсийг үсэндээ түрхээд наранд хэсэг байлгана. Ингээд л австралийн шаргал үст болох нь.

 

Шавар

Эмэгтэй хүний нүүрний арьсны арчилгаанд нэн хэрэгтэй зүйл. Шавраар маск тавих нь нүүрний арьсны өнгийг сэргээж, үрчлээ багасгахад нөлөөлнө. Зөвхөн арьс төдийгүй, үс, өөхлөлттэй хэсгүүдээр түрхэнэ – ид шидтэй юм шиг л үр дүнгээ өгдөг нь үнэн. Хүсвэл солонгын өнгөөр хослуулаарай: гоо сайхны арчилгаанд зориулсан олон өнгийн шавар дэлгүүрүүдээр зарагдах болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *