in ,

ГоёГоё Яг зөвЯг зөв ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ ХахаХаха

Нарийхан бэлхүүс, хавтгай гэдэстэй болгох 5 дасгал. Мөрөөдөлдөө хүрэхэд та ойрхон байна

Нарийхан бэлхүүс, хавтгай гэдэстэй болгох 5 дасгал. Мөрөөдөлдөө хүрэхэд ойрхон байна.

Унжсан гэдэсгүй бас нарийхан бэлхүүстэй болох амаргүй. Биеийн галбираа барьж үлдэх гэж хичээж байгаа маш олон бүсгүйчүүд бий. Гоё галбираа хадгалж үлдэхэд боломжгүй зүйл гэж байхгүй. Хамгийн гол нь зөв хичээллэхэд оршино.

Энэ удаад та бүхэнд гэдэс татаж, бэлхүүс нарийхан болгох дасгал бэлдлээ. Өндөр үр дүнтэй дасгалуудыг зориуд сонгосон болно.

Дасгалыг хийхээс өмнө 5 минут заавал биеэ халаана. Бэртэл гэмтэл авахаас хамгаалж биеэ халааж, булчингаа сунгана. Шилдэг дасгал – гар, хөлөө савлах, цохих, эргэх, суух.

 

Өөх хайлуулах дасгал

1. Нуруугаараа дээш харж хэвтээд гараа хоёр тийш алдлан тавина. Хөлөө шулуунаар нь зэрэг өргөнө. Тааз шалнаас салахгүй. Дасгалыг 2 удаа 25 удаагийн давтамжтай гүйцэтгэнэ. Бэлхүүсний булчинг ажиллуулахын тулд хоёр хөлөөрөө ээлжлэн хийж болно.

2. Нуруугаараа хэвтэнэ. Гараа толгойн ард аваад мөрөө шалнаас хөндийрүүлнэ. Нугалсан хөлөө өргөнө. Баруун хөлөө зүүн тохой руу, зүүн тохойг баруун хөл рүү. 2 удаа тус тус 25 удаагийн давтамжтайгаар.

3. Нуруугаараа хэвтэнэ. Хөлөө өвдгөөрөө нугална. Гар толгойн ард. Толгойг шалнаас өргөнө, ачааллыг гар дээр бус хэвлий дээр авна. 2 удаа тус тус 25 удаагийн давтамжтай. Хажуугийн булчинг ажиллуулахын тулд зүүн тохойг баруун өвдөгт хүргэж 25 удаа хийж болно. Хөл шалнаас салахгүй, нөгөө талаараа мөн адил гүйцэтгэнэ.

4. Газар хэвтээд хөлөө нугална, хөлийн ул шаланд наалдана. Хөлөө бусдаар бариулж туслуулаарай. Хүн байхгүй бол хөлөө буйдангийн доогуур хийж тээглүүлнэ. Их биеийг өргөөд буцаж эхлэл байрлалдаа орно. Дасгалыг маш удаан, зөөлөн хийнэ. Буцаж хэвтэхдээ нуруугаа нумласан байдлаас аажим тэгшилнэ. 2 удаа тус бүр 25 удаагийн давтамжтай хийнэ.

5. Тохойн дээрээ планк байрлалыг авна. Хэр удаан барьж чадах тэр хүртлээ хийгээрэй.

Хэвлийн дасгалын үр дүнг аэробик болон зөв хоолтой хослуулж гарна. Бидний зөвлөмжийг дагаж дасгалаа зөв хийвэл та тун удахгүй өөрийн зорилгодоо хүрнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *