in ,

Танай угаалтуур бөглөрөөд, эвгүй үнэр ханхлаад байвал уг бодисыг бэлдээд хэдхэн дуслыг дусаахад л бүх зүйл хэвийн болно

Угаалтуур бөглөрөөд, эвгүй үнэр ханхална гэдэг бол байж болшгүй муухай зүйл. Магадгүй зарим хүмүүс химийн бодис худалдаж авахыг завддаг байх л даа. Гэхдээ бөглөө арилгадаг, ийм химийн бодисууд бохирын хоолойнд муугаар нөлөөлдөг гэдгийг санаарай!

Энгийн аргаар та нэг сумаар 2 туулай буудаж болно. Байгалиа ч хамгаалчихна, бохирдлоо ч арилгачихна.

 

Угаалтуураа хэрхэн цэвэрлэх вэ?

Орц:

  • Тал аяга нимбэгийн шүүс
  • Тал аяга хүнсний сода эсвэл 4-5 уут нарийн боовны хөөлгөгч

 

Бэлтгэх дараалал:

  1. Нимбэгний шүүсээ богино долгионы зууханд халаана (30 секунд орчим).
  2. Нимбэгний шүүс рүүгээ содоо хийгээд уустал нь хүлээнэ. Болгоомжтой байх хэрэгтэй шүү. Учир нь холимог маань хүчтэй хөөсөрч, оргилох болно.
  3. Холимгоо халбагаар сайтар хутгана.
  4. Дараа нь холимгоо угаалтуурын хоолой руу хийгээд 10 минут байлгана.
  5. 10 минут болсны дараа угаалтуур луу буцламгай халуун ус хийнэ. Ингээд л таагүй үнэр ор мөргүй алга болно.

Гэртээ цэвэр цэмцгэр байдлыг авчрах амархан байгаа биз? Хэрвээ нийтлэл таалагдсан бол найз нөхөдтэйгээ хуваалцахаа мартав аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *