in

Зарим хүмүүс яагаад кофендоо цөцгийн тос хийж уудаг вэ?

Сүүлийн үед хүмүүс кофендоо цөцгийн тос нэмж уудаг моод дэлгэрсэн. Энэ шидэт ундаа бүхэл өдрийн энергиэр цэнэглэж, бүр турахад тусалдаг гэсэн аятай л… Ийм төрлийн холимгийг хэрэглэвэл бие организм хурдан цадаж, өлсөх мэдрэмж дарагддаг. Яг үнэн хэрэгтээ энэ үнэн байж чадах уу үгүй юу гэдгийг шалгацгаая л даа!

Цөцгийн тостой кофе уух хэд хэдэн шалтгааныг дурдъя.

 

1. Хөдөлмөрийн чадварыг нэмэгдүүлдэг

Кофе өөрөө сэргээдэг, энерги өгдөг ундаа. Гэвч дан кофе уувал сэргэг байдал хурдан алга болдог. Харин цөцгийн тостой кофе таны бие организмыг шаардлагатай тосоор хангаж, удаан хугацаанд өлсөх мэдрэмжийг дарж, идэвхитэй байдлыг ихэсгэдэг.

 

2. Бэлхүүсийг нарийсгадаг

Хэрвээ та элсэн чихэр, сүүтэй кофе уух дуртай бол цөцгийн тостой кофе гайхалтай орлуулагч байх болно. Бүтэц, амтаараа ийм кофе таны дуртай сүүтэй, чихэртэй кофетой төстэй байх боловч ийм кофенд илчлэг хамаагүй бага байх болно. Цөцгийн тосоор орлуулах элсэн чихэр, өтгөрүүлсэн сүүний хэмжээг тооцвол таны бэлхүүс нарийсах нь дамжиггүй (бусад үед хоолныхоо илчлэгийг хянадаг тохиолдолд л шүү дээ). Хамгийн гол нь цөцгийн тостой кофег хэтрүүлэн хэрэглэж болохгүй.

 

3. Ясыг бэхжүүлдэг

Цөцгийн тос нь сүүн бүтээгдэхүүн болохоор ясыг бэхжүүлэхэд тусалдаг кальци агуулдаг. Хэрвээ та хурдан хугацаанд бие организмаа кальциар тэтгэхийг хүсч байвал бол аарц, ээдэм илүү тохиромжтой.

 

4. Үе мөчний өвдөлтийг багасгадаг

Нас ахиад ирэхээр үе мөчөн дэх үрэлт багасдагаас болж өвдөлт үүсдэг. Цөцгийн тосонд агуулагдах тос үе хоорондын тосолгооны үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс цөцгийн тос байнга хэрэглэх нь бие организмд тустай ба үе мөчний өвчинг багасгадаг.

 

5. Биеийн жинг бууруулдаг

Цөцгийн тос хангалттай илчлэг өндөртэй хүнсний бүтээгдэхүүн. Гэвч үүний ачаар цөцгийн тос биеийг хурдан цатгаж, өлсөх мэдрэмжийг үгүй хийж, удаан хугацаанд хоолны дуршлыг дардаг. Тиймээс цөцгийн тостой кофе турахад нөлөөлдөг. Гэхдээ бас бидний бие организмд тодорхой амин дэм, эрдэс бодисууд ч чухал байдаг гэдгийг мартаж болохгүй. Ирээдүйд эрүүл мэндийн асуудалтай болохгүйн тулд одооноос зөв хооллох хэрэгтэй.

Үнэн хэрэгтээ кофенд цөцгийн тос нэмдэг туршлага цоо шинэ санаа биш юм. Олон зууны туршид Азийн өнцөг булан бүрт амьдарч буй хүмүүс кофендоо зөөлөн, тансаг амтыг цөцгийн тосны тусламжтайгаар нэмж өгч байжээ. Гэхдээ цөцгийн тос нь “онцгой” байжээ. Зөвхөн өвсөөр хооллодог үнээний сүүгээр хийсэн 100% натурал бүтээгдэхүүн байв.

Хоолны цэсэндээ цөцгийн тостой кофег нэмэх үгүй нь таны л шийдэх асуудал. Гагцхүү бүх юманд хэмжээ хязгаарыг баримталдаг байх чухал гэдгийг л санаарай!

Leave a Reply

Your email address will not be published.