in ,

Гэдэс дүүрэх таагүй зовиурыг маш хялбархан аргаар арилгах 12 зөвлөгөө

Гэдэс томрох – гэдэс дүүрч байгаагийн илрэл бөгөөд бие эрxтэнд гарах хэвийн үзэгдэл.

Гэдсэн дэх агаар – гэдэсний микро организмын идэвхтэй үйлчлэлийн үр дүнд үүсэх бөгөөд хоол боловсруулахад туслах нянгуудын үйлчлэл юм. Ходоод хоолоо боловсруулахад хэдий хүнд байна төдий чинээ хийгээр дүүрнэ.

Гэдэс дүүрэхийг багасгах, мөн гэдэс ходоодны өдөр тутмын хүнд ачааллыг даахад нь туслах зарим нэг аргуудыг танилцуулахаар бэлдлээ.

 

Арга 1. Энэ цэгэн иллэг нь гэдсийг хийгээр дүүрэх болон ходоодонд ирэх ачааллыг багасгана

Хүйсийг “эхлэх цэг”-ээр тооцно. Хүйснээс дээш 4 хуруугаа байрлуулаад дээр байгаа цэгийг иллэг хийх цэг гэж үзнэ. 2-3 минут цагийн зүүний дагуу, мөн адил хугацаагаар цагийн зүүний эсрэг иллэг хийнэ. Иллэгийг зөв хийсэн тохиолдолд аманд ислэг амт амтагдаж шүлс ялгаруулалт нэмэгдэнэ.

 

Арга 2. Гэдэсний өвчин намдаах, ус гадагшлуулах

Хүйснээс дээш 2 хурууны зайд иллэг хийх цэг байрлана. Уг цэг дээр дарж 2-3 минут цагийн зүүний дагуу илнэ. Мөн цагийн зүүний эсрэг 2-3 минут илээрэй.

 

Арга 3. Ходоодны ажиллагааг идэвхжүүлж, хүнд оргих мэдрэмжийг багасгана

Хүйснээс доош 4 хуруугаа байрлуулан иллэг хийх цэгээ олно. Чигчий хурууны доор иллэг хийх цэг байрлаж байгаа. 2-3 минутын хугацаанд тус бүр цагийн зүүний дагуу болон эсрэг иллэг хийнэ. Иллэгийг зөв хийвэл гэдэсний дүүрэнг арилна.

Эрүүл хүний гэдэс дүүрэх шалтгаан маш их. Ялангуяа идсэн хоол унд болон уг хүний гэдэс ходоодны үйл ажиллагаатай холбоотой байдаг. Танд илүүдэхгүй зарим зөвлөгөөнүүдээс дурдвал:

 

1. Өглөө болгон нимбэгтэй бүлээн ус уух

Хоол идэхээсээ 15-30 минутын өмнө уусан нимбэгтэй ус нь ходоодны шүүсний ялгаруулалтыг тэнцвэржүүлж цээж хорсох, гэдэс хийгээр дүүрэх зэрэг шинж тэмдгийг багасгана. Үүнээс гадна С амин дэмээр баялаг.

 

2. Өглөөний цайндаа сүү, кофе уухгүй байх

Сүү нь ходоодны хүчлийг нэмэгдүүлдэг. Сүүг ундаа хэмээн бодож болохгүй, харьцангуй хүнд хоолонд тооцогддог ажээ. Йогурт, тараг зэрэг нь пробиотик ихтэй тул өглөөний цайндаа уухыг зөвлөж байна. Тарганд агуулагдах нянгууд нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ. Кофе, шар айрагны хувьд яг л сүүтэй адил гэж үзнэ.

 

3. Хоолны араас шингэн зүйл уухгүй

Хоолны үеэр уусан шингэн нь ходоодны шүүс болон хоол боловсруулах ферментийн бүтцийг өөрчлөгдөхөд хүргэнэ. Тийм учраас хоол удаан боловсруулагдаж исэх ажиллагаа явагддаг ажээ. Үүний үр дүн – гэдэс хийгээр дүүрнэ.

 

4. Хоосон ходоодон дээр архи уухгүй

Согтууруулах төрлийн ундаа нь ходоодны хүчил ялгаруулалтыг ихэсгэдэг бөгөөд ходоодны хүчил нь ходоодны ханаа устгаж эхэлнэ. Архины байнгын хэрэглээ нь гэдэс, ходоодны микро орчны тэнцвэрт байдлыг алдагдуулдаг байна. Уух уу, үгүй юу гэдэг асуулт тавьж байгаа бол – уух хэрэггүй. Эрүүл мэндээ хайрлана уу.

 

5. Цагаан гаатай цай уух

Цагаан гаа нь гэдэс ходоодыг тайвшруулж, хийгээр дүүргэх явцыг саармагжуулдаг. Цагаан гаа нь мөн цусны эргэлтийг идэвхжүүлдэг ажээ.

 

6. Их өөх тосноос татгалзаарай

Өөх, тостой хоол, түргэн хоол, тослог амттан – хүнд хоол бөгөөд гэдэс ходоодыг цочроодог. Хоол боловсрох хугацаа удаашрах тусам хийгээр дүүрэх магадлал нэмэгдэнэ. Өөх,тос багатай хоол хүнс идсэнээр хоол боловсруулах эрхтний ачааллыг багасгана гэсэн үг юм.

 

7. “Агаар идэхгүй” байх

Явуут дундаа эсвэл ярингаа хоол идэх, муу зажлах, хийжүүлсэн ундаанд донтох, бохь зажлах, тамхи татах тоолонд бид илүү агаар сордог. Аюултай биш ч гэлээ гэдэс дүүрэхэд нөлөөлөх ажээ.

 

8. Ширхэглэг хүнсэнд хэт донтохгүй байх

Жимс, ногоо, жимсгэнэ, шош. Ширхэглэг бодис илүүдсэнээр гэдэс дүүрэхэд хүргэнэ. Тийм учраас хэмжээг нь тааруулаарай.

 

9. Тайвширч, зөв унтаарай, бас бясалгал хийхээ мартаж болохгүй

Тайван бус байдал, стресс зэрэг нь хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. 15-20 минут бясалгал хийх нь тархи, гэдэс ходоод, зүрхийг амраахаас гадна цусны эргэлтийг тогтворжуулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *