in ,

Юу вэЮу вэ ХахаХаха ГунигтайГунигтай ХөөрхөнХөөрхөн Яг зөвЯг зөв ГайхмаарГайхмаар

Хүзүү, суга, өвдөг, тохойн харласан арьсыг хэрхэн цайруулж, дуртай хувцсаа чөлөөтэй өмсөх вэ?

Эмэгтэйчүүдийн хүзүү, суга, өвдөг, тохой нь хар гээд сэтгэл санаагаар их унадаг. Энэ нь маш олон шалтгаанаас үүснэ: нарны туяа, насны онцлог, төрсний дараах гормоны өөрчлөлт, харшил, үс хусах, депиляц, хувцсанд үрэгдэх, арьсны буруу арчилгаа, бамбай булчирхайн өвчлөл.

Тэгвэл цайруулагч маск танд тус болно. Долоо хоногт 3 удаа хэрэглэхэд үр дүн нь удахгүй мэдрэгдэнэ.

 

Арьсан дээрх хар толбыг арилгах

Орц:

  • 1 х.х давс
  • 1 ц.х оливийн тос
  • 1 х.х сод

 

Бэлтгэх арга:

1. Орцуудыг нэг аяганд хийнэ.

2. Сайтар хутгана.

3. Бэлдмэлээ арьсны харласан хэсэгт түрхэж 20 минут байлгана. Дараа нь цэвэр усаар угаана.

Цэвэр усаар угаагаад цагаан шавар, сүү, нимбэгийн шүүсний бэлдмэл түрхээрэй. Арьсыг зөөлрүүлж, цайруулах үйлчилгээ үзүүлнэ.

Одоо гэрийн нөхцөлд арьсаа хэрхэн цайруулах аргаа мэддэг боллоо. Хамгийн гол нь уг маскийг тогтмол тавьж үхмэл арьсыг гуужуулах нь чухал.