in ,

Суултуурыг химийн гаралтай угаалгын бодисоор бус уксусаар цэвэрлэх маш үр дүнтэй арга

Хүн болгон гэр орноо цэвэр цэмцгэр, ариун цэвэр сахисан байхыг хүсдэг. Химийн гаралтай аливаа ариутгалын бодисоос зайлсхийхийг хүсдэг бол цэвэрлэгээний өөр ямар хувилбар байж болох талаар бодно.

Та бүхэнд боломжтой бас үр дүнтэй аргыг танилцуулахаар бэлдлээ.

 

Юу хийх ёстой вэ?

Суултуурыг уксусаар цэвэрлэхийн тулд танд:

  • 9%-тай хүнсний уксус – 1 стакан
  • Хүнсний сод эсвэл йодын уусмал

Содтой хэрэглэх нь (хүчтэй үр дүн гарна):

40 хэм хүртэл халаасан уксус дээр сод (йод) хийж хутгана. 200 грамм уксуст 1 хоолны халбага сод, эсвэл йодыг 1:1 харьцаатай хийнэ. Уусмалыг суултуурын бочкинд хийж хэдэн цаг байлгана. Боломжтой бол унтахаасаа өмнө хийж хонуулна. Илүү их үр дүнд хүрэхийг хүсвэл хэд хэдэн удаа энэ байдлаар цэвэрлэнэ.

 

Содгүй цэвэрлэх арга:

Усыг нь гоожуулж дуусгаад, усны хоолойг хаана. Бочкиг хуурай болтол нь арчаад бохирдолтой хэсгийг уксусаар арчаарай. 2-6 цагийн дараа ширүүн үүрүүлээр (төмөр биш) угаана.

 

Уксус ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

  • Зэв арилгана
  • Зэвнээс үүдсэн метал эдийг цэвэрлэнэ
  • Шээсний чулууг устгана
  • Ялгадсаар гарсан гэдэсний савханцар, нян зэргийг устгана.

Leave a Reply

Your email address will not be published.