in ,

ГоёГоё Юу вэЮу вэ

Хүүхдэд өглөөний цайнд нь өгч болохгүй эрүүл бус 5 хоол хүнс. Үүнээс болж хүүхэд сулбагар, эрч хүчгүй, тарган болдог

Хүүхдийн өглөөний хоол шим тэжээлтэй байх ёстой бөгөөд үүний тулд уураг, “эрүүл” өөх тос, ширхэглэг хүнс байвал зохилтой. Эрүүл бус хоол нь хүүхдийг сулбагар, эрч хүчгүй, тарган, магадгүй архаг өвчтэй болгох суурийг тавих ажээ.

Хүүхдэд өглөөний хоолонд нь ямар хоол өгч болохгүй талаар танд танилцуулахаар бэлдлээ.

 

Хуурай бэлэн өглөөний хоол

Шоколадан бөмбөлөг болон сахартай овьёос – хүүхдийн дуртай хоол. Зарим нэг эцэг эхчүүд өөрийнхөө амрыг бодоод хүүхдэдээ өглөөний цайнд бэлэн хоол өгөх нь бий. Үнэндээ ашиг шимтэй зүйл огт байхгүй, маш их сахартай (100 г-д 363 ккал). Ширхэглэг чанар нь 100 г-д ердөө л 3 г, хагас цагийн дараа таны хүүхэд дахиад хооллох хүсэл төрнө.

Орлуулах: ногоотой омлет

 

Цитрусын төрлийн шүүс

Жимсний хүчил нь гэдэс ходоодыг цочроож давслаг хүчлийн ялгаруулалтыг нэмэгдүүлдэг. Өдөр болгон цитрусын төрлийн ундаа уух нь хортой: уг шүүсэнд “гэрэлд мэдрэмтгий” псорален болон фурокумарин зэрэг бодис агуулагддаг – нарны туяанд арьсыг маш мэдрэг болгох бодис.

Орлуулах: ногоон цай

 

Түүхий жимс болон ногоо

Жимс, ногоог дан хоол болгож өгөхгүй байхыг зөвлөж байна. Хоосон ходоодонд ногоо, жимсэнд агуулагдах хүчил нь сөргөөр нөлөөлдөг. Жишээ нь, улаан лоольд агуулагдах хүчил нь ходоодны чулуутай болоход хүргэх аюултай.

Орлуулах: ногооны шөл. Сонсоход инээдтэй хэдий ч амархан шингэж, гэдэс дүүргэхгүй.

 

Ислэг сүүн бүтээгдэхүүн

Ислэг сүүн бүтээгдэхүүн хүүхдэд сөрөг нөлөө үзүүлэхгүй, өлөн байхдаа уухад ямар ч ашиггүйд хамаг учир оршино. Сүүн бүтээгдэхүүнд агуулагдах лакто болон бифидо бактериуд нь хүчиллэг орчинд ороод шууд үхдэг байна. Хүүхдэдээ йогурт өгөхийг хүсвэл өглөөний цай ууснаас хойш 1 цагийн дараа уулгаарай.

Орлуулах: цангисын шүүс. С, А, Е болон К амин дэмийн өдрийн хэрэглээг хангана, мөн В бүлгийн амин дэмийн өдрийн хэрэглээний 1/3 хэмжээг хангана. Кали, фосфор, кальци зэрэг микро элементээр баялаг.

 

Нарийн боов болон хавчуургатай талх

Талханд агуулагдах нүүрс ус хүүхдийн цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлж инсулин ихээр ялгаруулахыг шаарддаг. Харин инсулины дутагдал нь өөх хуримтлагдахад нөлөөлөх ажээ. Дөнгөж шинэхэн хийсэн нарийн боов нь гэдэс дүүргэхэд хүргэнэ.

Орлуулах: хатаасан жимс, овьёос, зөгийн балаар хийсэн өглөөний хоол.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *