in ,

Бага насны хүүхэдтэйгээ онгоцоор нисэх шаардлага гарвал дараах 6 дүрмийг баримтлаарай. Нислэгийг төвөггүйхэн даваад гарч чадна

Гэр бүлд шинэ хүн мэндэлснээс хойш ойрын 3-4 жилдээ аялал зугаалгын тухай мартдаг. Холын замд нисэх нь хүүхдийг ядрааж бяцхан биед нь муугаар нөлөөлнө гэж бодно.

Нислэгийг хүүхдэдээ болон өөртөө хэрхэн төвөггүйгээр даван гарах талаар дараах зөвлөгөөг өгөхөөр бэлдлээ.

 

Хүүхдийн амьсгалыг хянана

Асуудал: онгоцны бүхээгт чийгшил бага тул хамрын хөндий хуурайшина.

Гарах арга зам: эмийн сангуудаар зарагдаж байгаа давстай дусаалга авч үе үе хүүхдийн хамарт дусаана.

Эх сурвалж: komarovskiy

 

Чих нь шуугихгүй байхад анхаарна

Асуудал: агаарын даралт өөрчлөгдсөнөөс болж чихээр хатгах, шуугих.

Гарах арга зам: онгоц газардахаас өмнө хүүхдийн хамарт хамрын судас агшаах дусаагуур дусаана. Нислэгийн үеэр ус их хэмжээгээр уулгах ба бага багаар залгиулна. Хэрвээ хөхүүл хүүхэдтэй нисэж байгаа бол угжаар хооллох эсвэл соск өгсөн ч болно.

Эх сурвалж: komarovskiy

 

Тайван нисэхэд нь туслаарай

Асуудал: онгоцны хөдөлгүүрийн чанга дуу, битүү агаар

Гарах арга зам: эдгээр дуу хоолойг багасгахын тулд чихэнд нь зөөлөн чихэвч хийх.

 

Хүүхдийн дотрыг муухайруулахгүй байхад анхаарна

Асуудал: нэг наснаас дээш хүүхдийн дотор муухайрах

Гарах арга зам: газардахаас 30 минутын өмнө бөөлжихөөс хамгаалах эм уулгана. Эсвэл зүсэм нимбэг өгч ус бага багаар залгиулна.

Эх сурвалж: travel.razvitie-krohi

 

Нислэгийн үеэр хүүхдэдээ өгөх хоол урьдчилан бэлдсэн байна

Асуудал: хүүхдэд тохирох тусгай хоол байхгүй

Гарах арга зам: хүүхдийн хоол санал болгох нислэгийг сонгож урьдчилан захиална. Хэрвээ тусгай үйлчилгээ байхгүй бол хүүхдийнхээ иддэг хоолыг урьдчилан бэлдэнэ.

 

Хүүхдээ дааруулахгүй байх

Асуудал: бүхээгт байгаа нян, вирус болон агаарт шатаж байгаа хийн бохирдол

Гарах арга зам: вирусын эсрэг бэлдмэл хэрэглэх. Хамрын үзүүр дээр оксолины тос түрхэнэ.

Эх сурвалж: travel.razvitie-krohi

 

Хэрвээ дээрх энгийн зөвлөгөөг мөрдөж чадвал таны аялал хэн хэндээ таатай өнгөрөх болно. Хэрвээ хүүхэд тань 2 долоо хоногоос илүүтэй бол та хүссэнээрээ нисэж болно: жилдээ 24 удаагийн нислэгийг дажгүй даваад гарчихна.

Leave a Reply

Your email address will not be published.