Зун цаг ойртож байгаа учраас олон бүсгүйчүүд бие галбиртаа анхаарал хандуулж эхэлдэг. Байнгын бэлтгэл сургуулилт хийж, хоолны дэглэм барьж байгаа ч гэсэн гэдэс нэг л арилж өгөхгүй л байна уу?
Тэгвэл огт арилахгүй байгаа гэдэсний шалтгаануудтай танилцана уу.
“Аврах цагираг”
Онцлох шинж тэмдэг:
- Хажуугаараа унжина
Шалтгаан:
- Суугаа байдал
- Амттанд донтох
- Сoгтууруулах төрлийн ундаанд дoнтох
- Сахарын болон шүүсэн, нүүрс ус ихтэй хоол хүнс их хэрэглэх (жигнэмэг, цагаан талх), крахмаллаг нүүрс ус (гоймон, будаа)
Хэрхэн арилгах вэ:
1. Сoгтууруулах төрлийн ундааг багасгах. Долоо хоногтоо 3-4 удаа хэдэн хундага ууснаар “дaрсны бэлхүүс”-тэй болно – бүдүүн, унжсан гэдэс. 2 долоо хоногийн турш сoгтууруулах төрлийн ундаанаас татгалзан, цаашдаа хэрэглээг нь эрс багасгана.
2. Хоол хүнсэндээ анхаарал хандуул. Тосны агууламж багатай диетийн хоолноос татгалзаарай. Өндөг, мах, ногоо түлхүү хэрэглэнэ. Сайн өөх тос: авокадо, самар, тослог загасны мах.
3. Биеийн тамираар хичээллэх цаг гарга. Заавал спорт зааланд очих бус явганаар зугаалах, гэртээ суниах, сууж босох дасгал хийж ч болно.
Онцгой заалт:
- Биеийн тамирын дасгал болон зөв хооллолт байхад хангалттай. Дасгал сургуулилтаа байнга хийж хоолны зөв дэглэм барихад та мөрөөдлийн гэдэстэй болоход ойрхон байна. Эрч хүчээр ч сэлбэгдэх болно.
Стрессийн гэдэс
Онцлох шинж тэмдэг:
- Унжсан гэдэс нь зөөлөн биш хатуувтар, өөхлөлт өгзөгний дээгүүр
Шалтгаан:
- Архаг стресс (кортизолын өндөр хэмжээ)
- Хоолоо тогтмол цагт идэхгүй байх
- Кофеины хэт их хэрэглээ
- Гэдэс ходоодны хямрал
- Эрүүл бус хоол (давсалсан самар, төмсний чипс …)
Хэрхэн арилгах вэ:
1. Орой эртхэн унтаж бай. Стресстэй бүсгүйчүүд муу нойртой байдаг бөгөөд лептиний ялгаруулалт алдагддаг. Лептин нь хоол идэх дуршил болон бодисын солилцоог удирдах гормон юм.
2. Унтахаасаа өмнө тайвшрах. Амьсгалын дасгал, халуун устай ванн, бясалгал байж болно. Эдгээр тайвшрах арга нь таныг бат бөх нойрсоход тусална. Үүнээс гадна унтахаасаа өмнө кофе уухгүй байхыг зөвлөж байна (өдөрт 2 аягаас илүүгүй уугаарай).
3. Биеийн тамирын дасгалаар өөрийгөө бүү зовоо. Хэт их ачаалал авах нь кортизолын хэмжээг нэмэгдэхэд л нөлөөлнө. Йог, зугаалга нь мэдрэлийн системийг тайвшруулдаг. Хамгийн гол нь тунг тааруулах.
4. Хоол хүнсэндээ магни нэмээрэй. Магни нь “тайвшруулах” эрдэс бодис юм. Магни нь хар ногоон өнгийн ногоо, самар, бүхэл үр зэрэгт ихээр агуулагдана.
Онцгой заалт:
- Унтахаасаа өмнө йог, сунгалтын дасгал хийж тайвшруулах үйлчилгээтэй цай уугаарай – кортизолын хэмжээг бууруулж тайван нойрсоход нөлөөлнө.
Доош унжих гэдэс
Онцлох шинж тэмдэг:
- та гуалиг, гэхдээ гэдэсний доогуур сул унжина
Шалтгаан:
- Саяхан төрсөн
- Спорт зааланд нэг л дасгал хийдэг (гэдсээрээ эргүүлэх, ролик ашиглах)
- Нэг л төрлийн хоол хүнс хэрэглэх
- Нурууны ясны муруйлт
Хэрхэн арилгах вэ:
1. Сайн хооллож, ширхэглэг хоол хүнс хэрэглэх. Ногоон навчит ногоо, бүхэл үрийн талх.
2. Суултын дасгалаас татгалзах. Магадгүй та дасгалаа буруу хийж нуруунд хэт их ачаалал өгсний улмаас нурууны яс муруйж байж болно. Дасгалыг планкаар орлуулж үзээрэй.
3. Биеийн ачааллыг хуваарилах. Биеийн нэг хэсэгт хэт их ачаалал өгөхгүй байхыг хичээгээрэй. Тойрсон дасгал хийж биеийн бүх булчинг жигд ажиллуулна.
Онцгой заалт:
- Ус их ууж, амархан шингэх хоол хүнс хэрэглэнэ (ногоо навчит ногоо), уурагтай хоол түлхүү хэрэглэнэ (загас, шувууны мах)
Ээжийн гэдэс
Онцлох шинж тэмдэг:
- Төрсний дараа (жил гаран болсон) “жирэмсэн” юм шиг харагдах
Шалтгаан:
- Өөртөө цаг бага зарцуулдаг. Төрсний дараа эргэж хуучин галбиртаа орох их хэцүү байдаг. Энгийн хэмжээндээ очихын тулд багаар бодоход 6 долоо хоног болно.
- Хэт эрт дасгал сургуулилт хийх болсон. Төрөөд 2-3 сарын дараанаас л дасгал сургуулилт хийж эхэлнэ.
- Булчингийн сулрал.
Хэрхэн арилгах вэ:
1. Тослог загасны мах идэх.
2. Зөв тосыг өдөр болгон идэхийг хичээгээрэй: самар, цөцгийн тос. Ээж нарын ядаргааг тайлахад нөлөөлнө.
3. Тааз орчмын булчин чангалах дасгал заавал хийнэ. Таазны доод булчинг чангалаад суллана, нэг удаа хийхдээ 15-20 удаагийн давтамжтай. Өдөрт 5 удаа хийнэ.
4. Гэдсээ тат. Биеэ зовоохгүйгээр гэдэс агшаах шилдэг дасгал юм.
5. Суух болон тойрог дасгал хийхээс татгалзах. Төрсний дараа эдгээр дасгал нь дөнгөж төрсөн ээж нарт муугаар нөлөөлнө. Таны бие хэсэг хугацаанд өөрөө сэргэх ёстой.
Онцгой заалт:
- Өдрийн нойр болон унтахаасаа өмнө сунгалтын дасгал хийгээрэй. Хөшгөө хаагаад өдөр дуг хийгээрэй – гормон ялгарч өөх тос шатна.
Хийтэй гэдэс
Онцлох шинж тэмдэг:
- Өглөө нь гэдэсгүй, харин орой хөөсөн мэт гэдэстэй (илүүдэл жинтэй эсэх нь хамаагүй)
Шалтгаан:
- Хоол хүнсний харшил
- Гэдэс ходоодны сул булчин
- Ходоодны орчны тэнцвэрт байдал алдагдсан
Хэрхэн арилгах вэ:
1. Өөрийн биеийн онцлогт тохирохгүй байгаа хоол хүнс хэрэглэхгүй байх. Үүнд – глютен (талх, гоймон, чихэр), арxи, хөөлгөгч (кекс, шар aйраг) болон боловсруулсан сүүн бүтээгдэхүүн (бяслаг, сүү, цөцгийн тос)
2. Шинэ ногоо, загас, шувууны мах түлхүү хэрэглэх. Гурилан бүтээгдэхүүнээс 2 долоо хоног татгалзаж гэдэс арилах эсэхийг анзаараарай.
3. Өглөөний цай ууна. Өглөөний цайндаа эрүүл хоол идээрэй. Орой унтахаасаа өмнө аль болох хоол идэхээс татгалзах хэрэгтэй. Хоолоо сайн зажилж ус их хэмжээгээр ууна.
4. Гэдэс ходоодны орчны тэнцвэрт байдал алдагдсан байж болно. Энэ тохиолдолд пребиотик болон пробиотик уухад хангалттай. Зөөхий, зарим нэг төрлийн жимс, ногоо буюу байцаа, сармис, сонгинод агуулагддаг. Эрүүл ходоод – хавтгай гэдэс.
Онцгой заалт:
- Амьсгал. Энэ дасгалыг өглөө болгон хийнэ: нуруугаараа дээш харан хэвтээд биеэ бүрэн суллана. Амьсгалаа 10 удаа авч, гаргана. Хоол идсэний дараа гадаа гарч зугаалаарай.