in ,

Таны нүүрний арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг 4 хүнсний бүтээгдэхүүн. Ямар хоол хүнсийг хэтрүүлэн хэрэглэхээс татгалзах ёстой вэ?

Дахиад нэг жигнэмэг идэх эсвэл ганц хундага улаан дaрс уучихвал яах вэ дээ гэж бодогдох үе бий. Илүүдсэн хоол хүнс таны нүүрний арьсанд хэрхэн нөлөөлөхийг бүсгүй та мартаж болохгүй.

Чухам ямар хоол хүнсийг хэтрүүлэн хэрэглэж байгааг танд танилцуулахаар бэлдлээ.

 

Дaрсны нүүр царай

  • Улаан дaрсанд сахар ихээр агуулагддагаас гадна пестицид болон сульфитаас болж арьс хуурайшихад хүрнэ. Бие шингэнээ алдах, элэг хэт их ачаалал авч дараа өдөр нь спиpтийн хордлогод орох бөгөөд үүний үр дүнд арьс үрчлээтэж, улайх ажээ.
  • Сoгтууруулах төрлийн ундаа тогтмол хэтрүүлэн хэрэглэснээр ходоодны бактерийн хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүргэж өөр бусад өвчний эх үүсвэр болно.
  • Хэрхэн ангижрах вэ? Дор хаяж 3 долоо хоног сoгтууруулах төрлийн ундаанаас зaйлсхий. Энэ хугацаанд таны арьс сэргэх боломжтой. Цаашид 80:20 гэсэн дүрмийг баримтална. Өөрөөр хэлбэл, долоо хоногтоо тохиолдлын 20%-д ганц эсвэл хоёр хундага улаан дaрсыг л өөртөө зөвшөөр, үлдсэн 80 хувийн тохиолдолд эрс татгалз.

 

Сүүн нүүр

  • Кофе уух болгондоо сүү нэмэх эсвэл өдөр болгон зайрмаг долоогоод байвал таны нүүрний арьсанд сөргөөр нөлөөлнө. Насны эрхэнд хүний арьсны уян хатан чанар алдагдах бөгөөд лактозийг боловсруулах чанар муудна. Үүнээс үүдэн арьс амархан үрэвсэх ажээ.
  • Нүүрний арьс тань хавагнаж хөөсөн, өнгөгүй, жигд бус харагдаж байгаа бол та хэдэн долоо хоног сүү, сүүн бүтээгдэхүүнээс татгалзаад үзээрэй. Таны гадаад төрх сайн тал руугаа өөрчлөгдөх болно.

 

Сахарын нүүр

  • Илүүдэл жингээс гадна сахарнаас улбаалж арьсны өнгө төрх муудна. Сахар нь гликацийг идэвхжүүлж глюкозийн молекулыг коллагентай нийлүүлнэ. Ингэснээр арьсны уян хатан чанар алдагдаж арьс өнгөө алдаж, үрчлээтдэг байна.
  • Гэмтсэн арьсыг аврах ганц л арга бий – сахарын хэрэглээг эрс багасгах.

 

Глютенийн нүүр

  • Энэ бүх шинж тэмдэг нь та глютен боловсруулж чадахгүй байгааг илтгэнэ – буудай, овьёос, үр болон зарим нэг төрлийн ундаанд (шар айраг, виски, архи) агуулагдах уураг юм.
  • Та үнэхээр глютен боловсруулж чадахгүй байгаа эсэхийг шалгахын тулд – 2-3 долоо хоног глютений агууламжтай хоол хүнс хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Энэ хугацаанд шинж тэмдэг арилаагүй бол өөр төрлийн бодисоос харшилж байгааг илтгэнэ. Ямар ч тохиолдолд цагаан гурилын орцтой аливаа хүнснээс татгалзаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *