in ,

Төвд лам нарын нэн эртнээс шүдээ эрүүл, танан цагаан байлгасаар ирсэн нууц арга

Төвдийн лам нар материаллаг сонирхлоос ангид бөгөөд дотоод сэтгэлийн ариуслыг эрхэмд үздэгээрээ алдартай. Өөрөө өөртэйгөө үлдэж, бие махбодийн ариуслыг олохыг буддистууд хичээх ажээ.

Үүнээс гадна төвд лам нар эрүүл мэнддээ маш их анхаарал тавьдаг, учир нь эрүүл биед саруул ухаан оршино хэмээн үзэх ажээ. Амьдралын эрүүл хэв маягийг баримтлах тэд бидэнд маш хэрэгтэй зөвлөгөө өгөх бизээ.

Төвд лам нар хүний хөлөөс хол, нам гүн орчныг эрхэмлэнэ. Хөл хөдөлгөөн ихтэй том том дэлгүүр, эмнэлгийн үзлэгээс хол байх тэдний шүд яаж цав цагаан, эрүүл байж чадаад байна вэ?

 

Цагаан шүдтэй болох домогт жор

Төвд лам нарт тусгай дэлгүүр байхгүй хэдий ч байгаль эхээс тэдэнд эрүүл мэндээ анхаарахад нь зориулж харамгүй бэлэг бэлджээ. Шашин шүтлэгийнхээ дагуу тэд эрүүл мэнддээ маш их анхаарал хандуулна.

Өнөөдөр та бүхэнтэй уламжлалт шүдний оо бэлдэх жорыг танилцуулах гэж байна. Үр дүн нь тун гайхалтай.

 

Танд хэрэгтэй зүйл:

  • Йодгүй кошер давс: цэвэр давс бөгөөд еврейчүүд хүнсээ удаан хадгалах зориулалтаар өргөн ашигладаг. Эмийн сан эсвэл зарим нэг супермаркетуудаар зарагддаг.
  • Ус

Олон орцын шаардлагагүй. Бэлдэхэд ч тун энгийн.

 

Орц:

  • ½ стакан ус (100 мл)
  • 1 хоолны халбага кошер давс (15 г)

 

Бэлдэх арга:

  • Усаа буцалгаад хөргөнө.
  • Хөрсөн усан дээрээ давсаа хийж хутгана.
  • Ойролцоогоор 1 минут орчим хутгаарай.
  • Усны дээгүүр хөвөх хөөсийг хамж авна.

Бэлдмэлийг байнга бэлдээд байх зав муутай бол ихээр нь хийж болно. Бэлдмэлийг хадгалахад чанар муудахгүй.

 

Бэлдмэлийг хэрхэн ашиглах вэ?

Давстай усанд талстууд үүссэн байхыг харна. Тэдгээр талстууд л таны шүдийг цайруулах үйлчилгээ үзүүлэх юм.

  • Давсны талстыг шүдний сойз дээрээ тавина.
  • Шүдээ угаадгаараа угаана: шүдний сойзоороо тойрог хэлбэрээр бүх шүдээ угаана. Ялангуяа араа шүднүүдийг сайтар угаахыг зөвлөж байна.
  • Амаа давстай усаараа зайлаарай.
  • Цэвэрлэгээг өдөр 3 удаа хийнэ.

Цаг хугацаа, эдийн засгийн хувьд маш хэмнэлттэй арчилгаа болохыг та мэдэж авлаа. Байнга шүдээ угаадаг шиг л цаг зарцуулах болно.

Хэрвээ гэрээсээ гадуур хооллож, шүдээ угаах хэрэг гарвал бэлдмэлээ жижиг саванд хийгээд авч явж болно. Ингэлээ гээд танд ямар ч төвөг удахгүй, харин ч эрүүл шүд тань талархах болно.

 

Шүдээ эрүүл нь байлгах зарим нэг зөвлөмж:

Давстай усаар угаахаас гадна төвдийн лам нар өөр бусад арчилгааг давхар хийдэг байна. Үүнд:

  1. Тэд тамхи татаж согтууруулах төрлийн ундаа уудаггүй. Эдгээр муу зуршлыг эрүүл мэндэд хортой гэж үзэхээс гадна оюун ухааныг хордуулагч гэж үзэх ажээ.

Тамхи, архинаас татгалзаж чадвал шүдний эмаль өвдөхөөс сэргийлж болох ажээ.

  1. Төвдийн лам нар сахар, үйлдвэрийн нарийн боов болон тослог хоолноос татгалздаг. Энэ нь эрүүл шүдний үндэс болох ажээ.

Бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн сахар, өөх тосны агууламж өндөр бөгөөд химийн гаралтай хүнсний будаг, амт оруулагч шүдэнд муугаар нөлөөлдөг байна.

  1. Төвдийн лам нар ногоо болон байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг эрмэлздэг. Эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь хортой микро биет багатай, химийн бордоогүй ажээ.

Бидний өнөөдөр танд санал болгосон жор нь нэн эртнээс хэрэглэгдэж ирсэн юм.

Эрүүл мэндэд гаж нөлөөгүй. Танд ямар нэгэн үр дүн өгөхгүй байвал шууд болиход танд хор нөлөө үзүүлэхгүй. Шүдээ уг бэлдмэлээр цайруулмаар санагдаж байна уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *