in ,

Өглөө босоод бүлээн усан дээр куркума хийж ууж хэвшвэл таны бие организмд гайхалтай өөрчлөлтийг авчрах болно

Хүн болгон л шим тэжээл, амттай хоол хүнс хэрэглэхийг эрмэлздэг хэдий ч бие махбодид хэрхэн нөлөөлдгийг тэр бүр мэдэхийг хүсдэггүй.

Их Британийн нэгэн эмэгтэй туршилт хийж бүлээн усан дээр куркума хийж өглөө болгон ууж байжээ. Долоо хоногийн дараанаас нааштай өөрчлөлтүүд гарч байгааг мэдэрсэн байна: хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа сайжирч, арьс нь зөөлөрч, өглөө сэргэлэн цовоо босох болжээ.

Учир юунд оршиж байна? Куркума амтлагч нь үрэвслийн эсрэг, антиоксидант бөгөөд залуужуулах үйлчилгээ үзүүлдэг.

Эдгээр үйлчилгээ үзүүлдэг бодис бол куркумин. Тийм ч учраас жирийн ус анагаах чадалтай болжээ.

 

Ид шидийн ундааны жор

Орц:

  • 0,5 ц.х куркума
  • 1 стакан бүлээн ус (бүлээн сүү байсан ч болно)

Устай стакандаа куркумаг хийж хутгана. Усыг өдрийн эхний хагаст ууж дуусгана. Өглөөний цайны өмнө эсвэл дараа – таны хүслээр. Усандаа чимх хар нунтаг перец нэмж болно. Уг ундааг 1-2 долоо хоног уугаад урт хугацаанд завсарлана.

Анхаарах зүйл:

Куркума хэдий байгалийн гаралтай антибиоток хэдий ч гаж нөлөө үзүүлэх тул хэрэглэхээсээ өмнө заавал эмчтэй зөвлөнө үү.

 

Бие эрхтэнд эерэгээр нөлөөлөх нь

1. Зүрхний эрүүл мэнд. Цус бөөгнөрөхөөс урьдчилан сэргийлнэ.

2. Хоол боловсруулах эрхтнийг дэмжинэ. Хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулж бодисын солилцоог идэвхжүүлнэ.

3. Элэг хамгаална. Гэмтсэн эд эсийг сэргээнэ.

4. Арьсны чанарыг сайжруулна. Цагаасаа эрт хөгшрөх явдлыг таслан зогсооно.

5. Артритын шинж тэмдгийг багасгана. Диклофенак-аас илүүтэй өвчнийг намжаана.

6. Хавдрын эмчилгээ. Куркума нь xүчиллэг тул хавдрын эсийг устгана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *