in ,

Хөлийн өвчнийг намдаахад туслах хамгийн зөв арга бол лаврын навч ашиглах юм

Таны хөл амархан ядардаг уу? Өсгийтэй гутлын тухай бодох төдийд л ухаан алдах гээд байна уу? Бид танд хэрхэн гэрийн нөхцөлд хөлийн өвчнийг арилгаж болдгийг хэлж өгье. Энэ гайхалтай жор бүх насны хүмүүст болон атеросклерозтой өвчтөнүүдэд тохиромжтой.

 

Лаврын навчаар хөлийн өвчнийг арилгах

  1. Танд 3 уут лаврын навч хэрэг болно.
  2. 10 литрийн хувинд ус хийгээд дотор нь 1 уут лаврын навчаа хийж усаа буцалга.
  3. Дараа нь буцалсан усандаа хөлөө дүрж болохуйц температуртай болтол хөргөнө. Гэхдээ хүйтэн биш халуунаараа байх ёстой.
  4. Хөлөө 20 минут дүрнэ. Дараа нь шууд ноосон оймс өмсөнө. Усаа асгаж болохгүй шүү. Танд дараагийн эмчилгээнд хэрэг болох болно.

Дараагийн өдөр нь өчигдөр хэрэглэсэн хувинтай усандаа өөр 1 уут лаврын навчаа хийгээд буцалгаарай. Усаа бага зэрэг хөргөөд хөлөө 20 минут дүрнэ.

Дараагийн өдөр нь мөн л адил давтаж хийгээрэй. Та алхахад илүү хялбар болж байгааг мэдрэх болно. Энэ эмчилгээний ачаар та хөлийн өвчин болон хавангаасаа сална. Энэ аргаар хагас жилдээ 1 удаа хөлөө эмчилж байгаарай.

 

Лаврын навчийг хөлрөмтгий хөлд ашиглах

Хөл тань их хэмжээгээр хөлөрдөг бол түмпэнд 20-40 лаврын навч хийгээд буцалга. Өдөр бүр унтахын өмнө хөлөө дүрж байгаарай.

Энэ нийтлэл танд үр дүнгээ үзүүлж хөлийн тань өвчнийг арилгана гэж найдаж байна. Найз нөхөдтэйгөө хуваалцаарай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *