Нурууны өвчин – орчин үеийн нийгэмд маш их тархацтай өвчний нэг болоод буй. Компьютерийн ард олон цагаар сууж ажиллах нь нуруу бөгтийх, ууц нуруунд хэт их ачаалал өгөх, стресстэхэд нөлөөлдөг – энэ бүгд нурууны өвчлөл үүсэх шалтгаан болно.

Харамсалтай нь бид амьдралын завгүй хэмнэлээс болж тэр болгон эрүүл мэнддээ анхаарал тавьж чаддаггүй. Гэхдээ энэ удаад та бүхэнд нурууны өвчнөөс салах дасгалыг санал болгож байна.

Хэрвээ таны бэлхүүсээр эвгүй мэдрэмж төрж байгаа бол энэхүү энгийн дасгалыг хийгээд үзээрэй. Дасгал гүйцэтгэхэд танд ердөө 1 минут л шаардлагатай.

60-хан секунд – та нурууны өвчин гэдгийг мартана!

Дасгал гүйцэтгэх:

1. Гэдсээрээ доош харж хэвтээд гараа биеийн дагуу унжуулна.

2. Тохойлдоод биеийн дээд хэсгээ шалнаас хөндийрүүлж өргөөд 8 секунд энэ байрлалдаа байна.

3. Эхлэл байрлалдаа эргэн очно.

4. Дасгалыг хэд хэдэн удаа давтан хийнэ.

5. Одоо нуруугаараа дээш харж хэвтээд өвдгөөрөө хөлөө нугална, гарыг биеийн дагуу байрлуулна.

6. Тазаа өргөөд энэ байрлалд 8 секунд байна. Эхлэл байрлалд шилжинэ.

7. Өвдгөөрөө нугалсан байрлалдаа хэвээрээ байх бөгөөд гараараа өвдгөө барина.

8. Өвдгөө цээжин биендээ авчирч энэ байрлалд 8 секунд байна.

9. Эхлэх байрлалд шилжиж дасгалыг хэд хэдэн удаа давтан хийнэ.

Дасгалыг унтахаасаа өмнө хийвэл биеийг суллахад нөлөөлнө. Бас нэгэн зөвлөгөө: өдөр аль болох идэвхтэй хөдөлгөөн хийж байгаарай. Дасгалыг байнга тогтмол хийснээр нурууны өвчин ор мөргүй арилж та өөрийгөө эрүүл саруул болж байгаагаа мэдрэх болно.

Энэхүү нийтлэлийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published.