in ,

Арxийг бага тунгаар хэрэглэвэл биед тустай гэж та бодож байвал эндүүрч байна. Үүнийг заавал уншаарай!

Бидний нийгэмд арxийг бага тунгаар хэрэглэх нь хортой биш харин ч эсрэгээрээ эрүүл мэндэд тустай гэх яриа өргөн тархжээ. Энэ нь зүрх судасны тогтолцооны үйл ажиллагааг дэмжинэ, бодисын солилцоог хурдасгана, сэтгэл санаанд сайнаар нөлөөлнө, ерөнхийдөө амьдралыг уртасгана гэдэг… Гэвч эдгээрийг үнэн бодит мэдээлэл гэхээсээ илүүтэй согтууруулах ундаа үйлдвэрлэгч компаниудын бий болгосон яриа гэлтэй!

Арxины хэрэглээ нь манай орны хувьд хамгийн том асуудлуудын нэг юм. Өнөө үед хүмүүсийн ихэнх нь ар хи хэрэглэдэг болсон бөгөөд тэд танд итгэлтэйгээр бид ар хичин биш, харин “тохируулан хэрэглэгчид” гэж хэлнэ.

Та бүхэнд ар хийг бага тунгаар хэрэглэхэд хүний биед хэрхэн нөлөөлдөг тухай нэгэн эмчийн бичсэн мэдээллийг хүргэж байна.

Хүмүүс анх сайхан амьдралгүйгээсээ болж ар хи ууж эхлээгүй гэдгээс эхэлье. Эрдэмтэд ойролцоогоор 10 сая жилийн өмнө гэнэтийн хүйтрэлт болсон гэж үздэг бөгөөд хүн төрөлхтний өвөг дээдэст мутаци явагдаж ар хины шимэгдэх хугацаа 40 дахин ихэссэн ажээ. Энэ нь модноос газар унаж муудсан жимсийг идэхэд хэрэгтэй байсан юм.

Муудсан жимс идэх чадвар нь бидэнд амьдрах боломж өгч байсан ч маш олон гай зовлон авчирсан юм. Ар хийг хэтрүүлэн хэрэглэх нь биед муу гэдэгтэй хүн бүр санал нийлэх ч “бага тунгаар” хэрэглэх тухайд ихэнх хүмүүс маргалдаж байна. Этилийн спиртийн “тохиромжтой” хэрэглээ нь биед тустай гэх шинжлэх ухаанаар батлагдсан олон баримт нотолгоог та сонсож байсан байх. Үнэхээр тийм гэж үү?

Судлаачид 85 ажил дээр мета анализ (янз бүрийн судалгааны харьцуулалт) хийхэд “ар хи уудаггүй” хүмүүсийн бүлэгт хүнд өвчтэй, өмнө нь ар хичин байсан, ахмад насныхан байжээ. Хэрэв эдгээр “ар хи уудаггүй” бүлгийн хүмүүсийг хасвал ар хины “үр ашиг” алга болж харин “ар хи огт хэрэглэдэггүй” хүмүүс эрүүл гэж гарч ирнэ. Үүнд гайхах зүйл байхгүй, ийм статистикийн “санамсаргүй” алдаанууд гарч болно.

Нэгэн судалгаагаар кофе хорт хавдар үүсгэдэг болохыг тогтоосон. Судалгааг шалгаж үзэхэд тамхи татдаг хүн хорт хавдар тусах нь их, мөн цайнаас илүү кофе их уудаг гэжээ. Тэгэхээр энд кофе ямар ч хамаагүй болж байгаа юм. Хэрэв ар хины бага тунгийн тухай олон олон судалгааг анхааралтай шалгаж үзвэл бид энд шалтгаан үр дагаврын хамаарлын тухай биш харин корреляцын тухай яригдаж байгааг олж мэдэх болно.

“Санамсаргүй” алдаанаас гадна ар хины бага тунгийн “тустай” хэрэглээний тухай асуудалд залилангийн хэрэг явж байгаа. 2007 онд дэлхий даяар улаан дарсны биед ашиг тустай тухай шинжлэх ухаанаар нотлогдсон мэдээ цацагдсан билээ. Үүнийг хүн бүр тогтоож авсан ч энэ түүхийн үргэлжлэлийг ихэнх нь мэдээгүй өнгөрсөн юм. Энэ судалгааны зохиолч нь Дипак Дас эмч байсан бөгөөд шинжлэх ухааны мэдээлэл хуурамчаар үйлдэж Коннектикут их сургуулийн удирдлагаас шийтгэл авч байжээ. Дотоод мөрдөн байцаалт 3 жил үргэлжилсэн бөгөөд ресвератролын тухай 145 шинжлэх ухааны үр дүнг хуурамчаар үйлдсэн нь нотлогдсон аж. Энэ бодис нь улаан дарсанд агуулагддаг юм. Италид явуулсан судалгаагаар дарсны хэрэглээ болон эрүүл мэндийн эрсдэлийн хамаарлыг үзэхэд хүмүүс дарснаас бус харин бусад шалтгааны улмаас илүү урд удаан насалдаг болох нь батлагдсан аж. Дарсанд дурлагсад болох франц, италичууд ар хины гепатит болон элэгний циррозтой болох өртөмтгий байдал нь дэлхий дахины дунд хамгийн өндөр байна. Эмийн GlaxoSmithKline 2011 онд ресвератролын судалгааг зогсоосон юм. Учир нь “дарстай эм” туршилт нь ямар ч үр дүнгүй харин ч хортой болж хувирсан ажээ.

Ямар ч хортой хүчин зүйлд 2 эрсдэлийн бүлэг бий: детерминистик (тунгаас хамаарсан) болон стохастик (тунгийн босгогүй). Ар хи согтууруулах ундааны “аюулгүй” тун нь элэгний үйл ажиллагаанд нөлөөлөх эсэх дээр үндэслэн гаргасан байдаг. Энд бүх зүйл ойлгомжтой байна: хүн хэдий чинээ их ууна төдий чинээ түүний элгэнд муу байна гэсэн үг. Гэхдээ бага тун ч бас чухал ач холбогдолтой.

Үүнд нийгмийн эрсдэл, гэмтэл, ургийн гажиг, бусад өвчин (сэтгэл гутрал, шизофрени, хорт хавдар, зүрхний хэм алдагдал, г.м) үүсэх эрсдэлүүд нэмэгдэх зэрэг орно. Ар хины хэрэглээ нь олон янзын арга замаар 30 гаруй өвчин үүсгэдэг ба 200 өвчнийг тэд идэвхтэйгээр дэмждэг. Бид бүгд элэгний хатуурал, нойр булчирхайн үрэвслийн тухай мэддэг ч хорт хавдар болон амиа хорлолтын тухай дурсдаг билүү?

Согтууруулах ундаа нь бага тунгаар ч хорт хавдар үүсэхэд төлөөлдөг: шинжлэх ухаанаар ам, хамар, улаан хоолой, бүдүүн гэдэс, элэг, эмэгтэйчүүдийн хөхний хавдар үүсэхэд нөлөөлдөг болохыг баталсан. Ердөө өдөрт 1 хундага дарс уухад л ийм муу үр дагавар гарч болно. Ерөнхийдөө хавдрын өвчлөлийн 5-10% нь ар хины хэрэглээтэй холбоотой байдаг. Харин хэрэглээгээ багасгах нь тэдгээрийн үүсэх эрсдэлийг бууруулдаг аж. 10 грамм спирт нь зүрхний хэм алдагдах эрсдэлийг ихэсгэдэг.

Ар хи нь хэрэглэгчдээсээ илүү эргэн тойрныхонд хор нөлөө үзүүлдэг цорын ганц хар тамхи юм. Аюултай, хэрцгий зан авир нь ар хины хэрэглээтэй холбоотой.

Ар хи согтууруулах ундааг бага тунгаар хэрэглэхэд тархины бор гадаргын төвийн үйл ажиллагаа буурч хүн өөрийгөө удирдаж, захирах чадваргүй болдог. Тиймээс аллага болон хүчирхийллийн 80% нь согтуудаа үйлдэгдсэн байдаг. Гэмт хэргийн ихэнх нь ар хины тохиромжгүй хэрэглээтэй холбоотой байдаг ба 70% орчим нь амиа хорлолтоор дуусдаг аж.

Ар хи илчлэг өндөртэй (1 хундага дарс нь 1 пончиктой адил хэмжээний калори агуулдаг) бөгөөд хүнийг их хэмжээгээр идэхэд хүргэдэг: согтуу хүн эрүүл сэтгэлгээтэй хүнийг бодвол илүү их иддэг. Хэрэв үүн дээр согтуугаар жолоо барих, бэлгийн хүчирхийлэл (бэлгийн замаар халдварлагддаг халдвар, абортын тоо, салалт, г.м)-ийг нэмбэл ар хины хэрэглээний хорт үр дагавруудыг харж болно. Ар хи нь хөдөлмөрийн насны хүн амын нас баралтын гол шалтгаан болж байгаа юм.

Ар хи уудаггүй хүмүүс (тэд ууж чаддаггүй учир уудаггүй)-ийн судалгаагаар генийн ийм маркертэй хүмүүс бусдаас илүү эрүүл саруул байдгаараа ялгаатай болохыг харуулжээ.

Ар хи хэрэглэдэггүй хүмүүсийн эрүүл мэндийн зардал нь тохируулан хэрэглэдэг хүмүүсийнхээс бага байдаг. Үүнээс гадна хэрэв та хэрэглээгээ багасгавал дофамины нейромедиаторын түвшин ихсэж та илүү урам зоригтой, эрч хүчтэй болох болно.

Ар хи нь сэтгэцэд нөлөөлж бага тунгаар ч Пандорагийн хайрцгийг нээж сэтгэцийн ноцтой асуудлуудад хүргэж болдог гэдгийг сана. Ар хи согтууруулах ундаа хэрэглэлгүй стрессээ тайлж, эрүүл мэндээ дэмжиж, хүмүүстэй харилцах маш олон батлагдсан аргууд байдаг шүү дээ. Хүмүүстэй ар хи уухын оронд тэднийг сонсож сур, стрессээ бааранд биш биеийн тамирын зааланд гаргаж сураарай.

“Ар хинаас хүч чадал хайж буй хүн булшныхаа ирмэгээр алхана” гэдэг үгийг санаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *