Арьс улбайсан болсон мэт мэдрэмжийг эмэгтэй хүн бүр мэдэрсэн байх. Энэ нь үргэлж насны өөрчлөлттэй холбоотой байдаггүй.
Арьс улбайхад хүргэх янз бүрийн шалтгаан бий:
- Насжилтын үйл явц: арьсыг зөөлрүүлдэг гиaлуроны xүчил хангалтгүй хэмжээгээр үйлдвэрлэгдэх; каллоген болон эластин ширхэглэгүүдийн өсөлт удаашрах;
- Дотоод шүүрлийн тогтолцоотой холбоотой янз бүрийн өвчний улмаас бодисын солилцоо хямрах;
- Гэнэт турах;
- Ядаргаа;
- Стресс;
- Дааврын өөрчлөлт;
- Хямд гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх.
Арьсныхаа уян хатан чанарыг эргүүлэн авчрахын тулд эхлээд арьсыг улбагар болгож байгаа шалтгааныг мэдэж байх хэрэгтэй бөгөөд болж өгвөл үүнийг арилгах хэрэгтэй. Мэдээж хэрэг арьсыг зөөлөн, уян хатан болгох гоо сайхны аргуудыг хэрэглэх хэрэгтэй.
Ийм гоо сайхны эмчилгээг гэрийн нөхцөлд ч хийж болдог. Танд маш энгийн, үр дүнтэй маск хийх жорыг санал болгож байна. Энэ маскны орцод хар талх ордог учир гэртээ хийхэд маш амархан. Хар гурил арьсыг чангалдаг. Харин сүү, зөгийн бал нь залуужуулах уламжлалт жоруудад заавал багтдаг орцууд юм. Тэд арьсыг зөөлрүүлж, тэжээл өгч, тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг.
Хэрэг болох зүйлс:
- Зүсэм хар талх (захгүй)
- Сүү – 1/3 аяга
- Зөгийн бал – 1 цайны халбага
Сүүгээ 40-45 градус хүртэл халаагаад дээр нь зүсэм талхаа жижиглэж хийгээд сайтар хутгана. Дараа нь зөгийн бал нэмээд дахин сайтар бүгдийг хутгана.
Маскаа урьдчилж цэвэрлэсэн нүүрний арьс, хүзүү, цээжин дээрээ тавина. Маскаа 30 минут байлгаад эхлээд бүлээн дараа нь хүйтэн усаар зайлаарай.
2 хоноод нэг удаа, маскаа нийт 10 удаа тавьсны дараа 7-10 хоногт 1 удаа хэрэглэж тоогоо бууруулаарай – таны арьс илүү зөөлөн, чанга болох болно.