in ,

ГоёГоё

Хоолны дэглэм баримталж өөрийгөө зовоолгүйгээр илүүдэл жингээсээ салахад туслах зөв хооллолтын нууц

Бидний хувьд “хоолны дэглэм” гэдэг үг дуртай амттанаа идэх, төрөл бүрийн хүнсээр хооллох боломжийг хязгаарладаг шийтгэл шиг л сонсогддог. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь тийм биш. Хоол хүнс болон спортын зөвлөгч Мишель Адамс-Арент “Хоолны дэглэм бол хоолоо хязгаарлах биш харин хоолоо өдрийн туршид зөв хуваарилах явдал юм” гэжээ.

Бид та бүхэндээ дуртай торт, жигнэмгээ идэж чадахгүй нь гэж сэтгэлээ тарчлаалгүйгээр илүүдэл жингээсээ салахад туслах, хооллох “нууц”-ыг дэлгэж байна.

 

Хэр олон удаа хооллох вэ?

Хоолны дэглэм бүрт өөрийн гэсэн онцлог байдаг. Шарсан хуурсан хоолноос татгалзах, чихэрлэг зүйл хэрэглэхгүй байх, зөвхөн уургаар баялаг хүнс хэрэглэх эсвэл дан ногоо идэх гэх мэт. Энэ бүхэн ихэнх тохиолдолд бидний биед муу нөлөө үзүүлдэггүй юмаа гэхэд сэтгэл санаанд муугаар нөлөөлдөг. Гэвч яг үнэн хэрэгтээ бидний хэр их идэж байгаа нь тийм ч их чухал биш, хамгийн гол нь хэзээ идэж байна вэ гэдэг нь л чухал юм.

Бидний бие организм тодорхой хугацаанд хоол хүнс, энергийг бүрэн боловсруулдаг байхаар бүтээгдсэн. Харин бидний зарцуулж (боловсруулж) чадаагүй хоол хүнс харвин болж нөөцлөгддөг. Хэрвээ бүрэн шингэх хэмжээний порцоор бие организмаа хооллож байх юм бол нөөцлөх ямар ч боломж гарахгүй. Юу гэх гээд байна вэ гэвэл та хүссэн бүх зүйлээ идэж болно гэсэн үг юм (мэдээж хэмжээ хязгааргүй, хамаагүй идэж болно гэсэн үг биш).

Мишелийн үзэж байгаагаар бол өдөрт 6 удаа хооллох нь стандарт 3 удаагийн хооллолтоос илүүтэйгээр турахад сайн нөлөө үзүүлдэг ажээ.

3 удаа хооллох 6 удаа хооллох
8:00 өглөөний цай 8:00 өглөөний цай

10:30 2 дахь удаагийн хооллолт

13:00 үдийн цай 13:00 өдрийн цай

16:30 4 дэх удаагийн хооллолт

18:00 оройн хоол 18:00 оройн хоол

21:30 6 дахь удаагийн хооллолт

Ойр ойрхон бага багаар хоолловол бид идэж байгаа зүйлээсээ илүү их ашигтай бодис авч, илүү хурдан турна. Гэвч хоолны чанар урьдын адил чухал хэвээр байх болно. Хэрвээ та өдөрт 6 удаа гамбургер идвэл эрүүл, туранхай болохгүй нь лавтай. Ногоо, жимс мэтийн ашигтай хүнсийг хэрэглэхээ мартаж болохгүй.

Хэрвээ өдрийн хоолны идэж буй бүх зүйлийнхээ илчлэгийг тооцож заншсан бол бид та бүхэнд жингээ барихын тулд өдөрт хэрэглэх ёстой илчлэг, уураг, нүүрс ус, өөх тосны хэмжээг тооцоход туслах дараах хүснэгтийг санал болгож байна.

Эрэгтэй Эмэгтэй
Илчлэг 28 25
Уураг (г/кг) 2,2 2,2
Нүүрс ус (г/кг) 3 2,5
Өөх тос (г/кг) 0,8 0,7

Жишээ нь, өдөрт хэр их уураг авч байх ёстойгоо мэдэхийн тулд өөрийн жингээ хэрвээ эмэгтэй бол 25-аар, эрэгтэй бол 28-аар үржүүлнэ. Энэ бол юу ч хийхгүй, буйдан дээр хэвтэж байгаа үедээ авах ёстой наад захын хамгийн бага илчлэгийн хэмжээ юм шүү.

Мишелийн ярьснаар бол “үүнд шинэ зүйл огт байхгүй”. Ихэнх хүмүүс идэхийг хүссэн зүйлээ идээд, хэрхэн илүү сайхан харагдаж болохыг ерөөсөө ойлгодоггүй. Тийм болохоор тэд өөрийгөө “аймшигтай” дэглэмүүдээр зовоож эсвэл бүр хоолноос ор тас татгалздаг. Миний зөвлөгөөний дагуу бол заримдаа танд нэмэлт 1 жигнэмэг идэхгүй байх шаардлага гарч ирнэ. Гэхдээ ингэлээ гээд та өлсгөлөн хоцрохгүй нь лавтай шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *