Гэрийн нөхцөлд арьсыг цэвэрлэж, сайхан болгох гоо сайхны олон арга бий. Бид та бүхэндээ хямд үнээр, байгалийн аргаар хар батганаас салах аргыг хүргэж байна.
Нимбэг + зөгийн бал + элсэн чихэр
Нимбэгийг голоор нь хуваан түүн дээрээ бага зэрэг зөгийн бал дусаагаад тарааж түрхэнэ. Үүн дээрээ 2 чимх элсэн чихэр (нишингэний элсэн чихэр бүр сайн) хийнэ. Ингээд байгалийн гаралтай скраб бэлэн болох ба нүүрнийхээ хэсэгт болгоомжтой түрхэнэ. 7 хоногт 1-ээс ихгүй хэрэглэнэ.
Вазелин + хүнсний уут
Энэхүү аргыг шүршүүрт орсныхоо дараа хэрэглэх ба нүүрний арьс ууранд зөөлөрч нүх нь нээгдсэн байдаг. Вазелиныг арьсныхаа асуудалтай хэсэгт түрхэнэ. Хүнсний уут тавин халуун алчуур дээр нь тавина. Бүлээн болтол нь байлгана. Алчуураар үлдэгдэл тосыг шингээж авах ба гараараа хар батгаа үрнэ. Маш хурдан арилах болно. Нүүрээ цэвэрлэгч шингээсэн хөвөнгөөр арчина. Энэхүү аргыг сард 1-2 удаа хэрэглэнэ.
Кокосын тос + эфирийн тос
Кокосын тосыг аяганы ¼-т хийж (богино долгионы зууханд 10 сек орчим хийнэ) үүн дээрээ 10 дусал эфирийн тос, нимбэг, лаванда, цайны мод хийж холино. Хөвөн дээр түрхээд нүүрээ цэвэрлэсний дараа хэрэглэнэ. Битүү саванд тасалгааны хэмд хадгална.
Циннамон + овъёосны гурил
1 цайны халбага овъёосны гурилыг адил хэмжээтэй циннамонтой холино. Үүн дээрээ бага зэрэг бүлээн ус хийгээд сайтар хутгана. Өтгөн цөцгий шиг болох ёстой. Нүүрэндээ түрхээд хурууны өндгөөр, тойрог хөдөлгөөнөөр ойролцоогоор 1 минут орчим түрхэнэ. Дараа нь бүлээн усаар сайтар угаана. Сард 2 удаа хэрэглэнэ.
Идэвхижүүлсэн нүүрс + ногоон шавар
½ цайны халбага нүүрсийг 1 цайны халбага ногоон шавар, ½ цайны халбага бүлээн устай холино. Маш сайн хутгах ба ямар ч ширхэггүй болох ёстой. Порлон юм уу гараараа нүүрэндээ түрхэнэ. Хэдэн минут байлгасны дараа бүлээн усаар сайтар угаана. 7 хоногт 1-2 удаа хэрэглэж болох ба гайхалтай үр дүнд хүргэдэг.
Кофены шаар + кокосын тос
½ кокосын тос дээр адил хэмжээтэй кофены шаар хийнэ. Холиод нүүрэн дээрээ тойрог хөдөлгөөнөөр түрхэнэ. 5 минут болгох ба дараа нь сайтар угаана. 7 хоногт 1 удаа хэрэглэнэ. Бэлдсэн хольцоо мөс хөлдөөгчинд хийж хөлдөөгөөд хэрэглэж болно.
Зуун наст + цагаан шавар + эфирийн тос
2 цайны халбага гоо сайхны цагаан шавар, 1 цайны халбага зуун настын шүүс, 1 цайны халбага ус, 3 дусал лавандаг нийлүүлж сайтар холино. Керамик юм уу шилэн саванд холих ба нүүрэндээ түрхээд 10 минут болгоно. Дараа нь бүлээн усаар угаана. Сард 2 удаа хэрэглэнэ.
Овъёос + зөгийн бал + йогурт + оливын тос
Аяганы ¼-д овъёос хийж, 2 цайны халбага цэвэр йогурт, 2 цайны халбага зөгийн бал, 2 цайны халбага оливын тосыг нийлүүлээд холигчинд хийнэ. Нүүрэндээ 1-2 минутын турш иллэг хийх маягаар түрхэх ба дараа нь бүлээн усаар угаана. Эмзэг арьсанд 5-7 минут байлгана. 7 хоногт 1-2 удаа хэрэглэнэ.
Элсэн чихэр + зөгийн бал + ванилийн охь + оливын тос
Аяганы ¼-д ердийн элсэн чихэр хийгээд мөн хэмжээтэй бор элсэн чихэр, 1 цайны халбага зөгийн бал, аяганы ¼ хэмжээтэй оливын тос, ½ цайны халбага ванилийн охь эсвэл дурын эфирийн тос хийнэ. Маш сайн хутгаад асуудалтай хэсэгтээ түрхэнэ. Дараа нь бүлээн усаар угаана. 7 хоногт 1 удаа хэрэглэх ба тагтай саванд хийж тасалгааны хэмд хадгалж болно.