in ,

ХөөрхөнХөөрхөн ГоёГоё ГайхмаарГайхмаар Яг зөвЯг зөв Юу вэЮу вэ

Хичнээн их хэрэглэсэн ч ямар ч үр дүнд хүргэдэггүй гоо сайхны 9 бүтээгдэхүүн

Зар сурталчилгаа хүмүүсээр тоглодог. Бид гоё сайхан байхын тулд тэдний сурталчилж буй ямар ч үр ашиггүй гоо сайхны бүтээгдэхүүн, маск, тосыг худалдан авсаар л байдаг.

Бидэнд төдийлөн хэрэггүй, хэрэглэсэн ч үр дүнд хүргэдэггүй 9 гоо сайхны бүтээгдэхүүний талаар хүргэхээр бэлдлээ.

 

Үсний салааг эмчлэх

Үсний салааг эмчлэх гоо сайхны бүтээгдэхүүн олон байдаг. Гэхдээ уг бүтээгдэхүүн нь үсний салааг эмчилдэггүй. Үс эмчлэх эдгээр бүтээгдэхүүн нь үсийг гоёмсог харагдуулдаг ч үсний салааг эмчилж чаддаггүй. Үсний салааг эмчлэх гол арга бол тайруулах явдал юм.

 

Гарны тос, хөлний тос, биеийн тос

Маркетеруудын хийсэн бас нэгэн заль. Хүмүүст өөрийнхөө биеийн хэсэг бүрт түүнд зориулсан тосыг түрхэх хэрэгтэй гэж итгүүлдэг. Нүүр бол онцгой арчилгаа шаардах нь мэдээж. Гэхдээ та өөрийн биендээ зориулж онцгой нэг л бүтээгдэхүүн хэрэгдэж болно. Хөл, гар, биенд түрхэж байгаа чийгшүүлэгч тоснууд бүгд ижил үйлчилгээтэй тул биеийн тосыг хөл гартаа түрхэж болно.

 

Хагны эсрэг шампунь

Өөх, тосны булчирхай хэвийн бус ажиллаж эхлэх үед хаг, мөөгөнцөр бий болж тархдаг. Энгийн шампунь энэ асуудлыг шийдэж чадахгүй. Учир нь энгийн шампунь толгойн арьсыг хуурайшуулдаг. Танд зориулалтын эмчилгээний шампунь хэрэгтэй ба эмийн сангаас худалдан авч болно.

 

Нүүрний тоник

Нүүрний тоникийг бид нүрний арьсыг арчлахад хамгийн хэрэгтэй бөгөөд үр дүнтэй бүтээгдэхүүн гэж боддог. Тониктой хамт нүүр цэвэрлэгээний саванг хэрэглэх ёстой. Саван нь спирт агуулаагүй байдаг тул арьсны pH түвшинг тэнцвэржүүлж, арьсыг хуурайшуулдаггүй.

 

Уруулны тос

Ихэнх үйлдвэрлэгчид уруулыг чийгшүүлэхийн тулд тос түрхэх хэрэгтэй гэж үздэг. Эндээс харвал “хамгийн сайн нь – сайн сайхны дайсан” гэсэн зарчим биелэлээ олж байна. Зарим нэг тос нь үнэхээр үр дүнтэй байж магадгүй. Гэхдээ маш их хэмжээний спирт агуулдаг тул таны арьсыг хуурайшуулна. Илүү ашигтай зүйл бол гоо сайхны вазелин эсвэл зөгийн лавын тосыг дусал оливын эсвэл кокосын тостой хольж түрхэж болно.

 

Сахлын хөөс

Хүмүүс шүршүүрийн гель болон сахлын хөөсийг маш их хэрэглэх болжээ. Эдгээр нь үсний уутанцрыг зөөлрүүлэх, үсийг хусах үед хялбар хусагдах нөхцлийг бүрдүүлдэг. Шүршүүрийн гель нь сахлын хөөснөөс илүү сайн чийгшүүлж зөөлрүүлдэг, мөн илүү их глицерин агуулдаг. Сонголт тодорхой боллоо.

 

Целлюлитийн эсрэг тос

Нэг мөчид л биднийг гоё сайхан болгох шидэт дохиур байдаг гэдэгт ихэнх хүмүүс итгэсээр л байна. Целлюлиттэй тэмцэх хоёрхон арга байдаг бөгөөд энэ нь идэвхитэй амьдралын хэв маяг, эрүүл зөв хооллолт юм. Магадгүй та маш олон төрлийн массаж хийлгэж, тос түрхэж үзсэн байх. Тос бол зөвхөн таны арьсыг бага зэрэг зөөлрүүлж, богино хугацаанд үр дүн өгдөг зүйл юм.

 

Будаг арилгагч

Хумсаа сайхан болгохын тулд зориулалтын тос түрхэх нь хамгийн зөв арга байж болох юм. Гэхдээ хэсэг хугацааны дараа арилаад ямар ч үр дүнгүй болчихдог. Хэрвээ үнэхээр хумсандаа туслахыг хүсэж байвал гоо сайхны вазелин эсвэл байгалийн үндсэн тосыг хэрэглээрэй.

 

Даавуун маск

Даавуун маск нь таны нүүрэнд ямар ч ашиггүй гэж хэлж болохгүй. Онцгой тохиолдолд таны арьсыг маш хурдан сэргээдэг. Гэхдээ үнэн хэрэгтээ маск огт хэрэггүй. Ихэнх нь чийгшүүлэх үйлчилгээтэй байдаг. Чийгшүүлэхийн тулд та зүгээр л тос түрхэж болно шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *