in ,

Түүхий төмс таны арьсанд ямар гайхалтай ашиг тустай болохыг мэдэх үү?

Урьд өмнө арьс арчилгаандаа түүхий төмс ашиглана гэж бодож байгаагүй л биз дээ?

Үнэндээ туршаад үзэхэд буруудахгүй арга юм шүү. Гоо сайхан, эрүүл мэнддээ бүрэн анхаарал тавих боломжтой бүтээгдэхүүн гар дор бэлэн байгааг бид тэр бүр анзаардаггүй нь харамсалтай!

 

Төмсийг хэрэглэх 5 аргыг танилцуулж байна:

 

1. Нүдний доод зовхи унжсан бол

Нүдний унжсан зовхи, хөхөрсөн толбыг арилгахын тулд өргөст хэмх хэрэглэж байсан уу?

  • Нүүрний энэ хэсэг маш эмзэг. С амин дэм болон антиоксидант ихээр агуулдаг хүнсний бүтээгдэхүүн энэ хэсгийн цусан хангамжийг сайжруулна.
  • Ялангуяа, түүхий төмс маш их үр дүнтэй: цусны эргэлтийг идэвхжүүлж, хялгасан судсыг агшаадаг байдаг.

Нүдний доод зовхи унжих, хөхрөлтийг багасгахын тулд төмсийг хэрхэн ашиглах вэ?

Танд хэрэгтэй зүйл:

  • 1 см зузаантай зүссэн хоёр зүсэм түүхий төмс
  • 2 тааран алчуур
  • Алх

Юу хийх вэ:

  • Төмсөө хальслаад 1 см зузаантай хоёр зүсэм бэлдэнэ.
  • Алхны тусламжтайгаар нүдэж жижиглэнэ.
  • Тааран алчуурандаа адил хэмжээтэй хувааж хийнэ.
  • Асуудалтай хэсэгтээ 15-20 минут тавина.

Үр дүнг нь тун удахгүй мэдрэх болно.

 

2. Арьсан дээрх пигментийн толбо арилгана

Нас өтлөөд ирэхээр нүүрэн дээр пигментийн толбо их болж ирдэг. Энэ үед түүхий төмс л хэрэг болно.

Энэ тохиолдолд төмсийг хэрхэн хэрэглэх вэ?

Хэрэгтэй зүйл:

  • Дунд зэргийн төмсний зөөлөн эд
  • 1 өргөст хэмх
  • 1 х.х алимны уксус (10 мл)

Юу хийх вэ:

  • Юуны түрүүнд төмсөө жижиглэн хэрчинэ.
  • Дараа нь өргөст хэмхээ жижиглэн хэрчинэ.
  • Хэрчсэн төмс, өргөст хэмхээ саванд хийж дээрээс нь алимны уксусаа нэмээрэй.
  • Сайтар хутгана.
  • Нүүр цэвэрлэдэг хөвөн дүрээд нүүрээ арчаад хөвөнгөө нүүрэндээ 15-20 минут байлгана.
  • Цаг дуусангуут нүүрээ бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

 

3. Арьсны эрт хөгшрөлөөс хамгаална

Нарны туяа, хуурайшилт зэргээс болж арьс эрт хөгширч үрчийдэг. Үүнийг таслан зогсоож болох уу?

Түүхий төмсөөр нүүрэндээ иллэг хий. Хэрхэн хийхийг танд танилцуулъя:

Хэрэгтэй зүйл:

  • 3 см зузаантай 1 том хэрчим төмс

Юу хийх вэ:

  • Унтахаасаа өмнө иллэг хийнэ. Нүүрээ сайтар цэвэрлэж бэлдээрэй.
  • Дараа нь зүсэм төмсөөрөө нүүрэндээ тойрог хэлбэрээр иллэг хийнэ.
  • Иллэг хийж дуусгаад бүлээн усаар нүүрээ цэвэрлэн чийгшүүлэгч тос түрхэнэ. Ингээд л боллоо.

 

4. Батганаас салах

Түүхий төмсөнд С амин дэм, зэс ихээр агуулагддаг. Эдгээр бодисууд нүүрийг гүн цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг буюу батга үүсэхээс урьдчилан сэргийлнэ.

Энэ арга маш их үр дүнтэй гэдэгт та итгээрэй. Өдөр болгон унтахаасаа өмнө энэ аргаар нүүрээ цэвэрлэж заншихыг зөвлөж байна.

Хэрэгтэй зүйл:

  • 3 см зузаантай том төмсний хэрчим

Юу хийх вэ:

Өмнөх тохиолдолтой адилхан. Ялгаа нь гэвэл цэвэрлэгээний дараа нүүрээ угаах хэрэггүй. Төмсний шүүсний үйлчилгээ унтаж байхад хийгдсээр байна.

Дараах зүйлийг хийнэ үү:

  • Нүүрээ сайтар угааж цэвэрлэнэ, нүүрний будаг зэргийг бүгдийг цэвэрлэнэ.
  • Тойрог хэлбэрээр нүүрэндээ төмсөөрөө иллэг хийнэ.
  • Шөнөдөө төмсний шүүсийг угаахгүй, өглөө сэрээд нүүрээ угааж цэвэрлэнэ.

 

5. Нүүрний арьсыг амраана

Өдөр тутмын ажлын ачаалал, ядаргаа, дутуу нойр зэргээс шалтгаалж нүүр эрт үрчлээтэж эхэлдэг.

Энэхүү асуудлаас зайлсхийхийг хүсвэл шингэн сайн уух, сайтар амрах, зөв хооллож байхаас гадна түүхий төмс арьс арчилгаандаа ашиглахыг зөвлөж байна.

Хэрэгтэй зүйл:

  • Төмсний зөөлөн эд
  • 1 х.х нимбэгийн шүүс (10 мл)

Юу хийх вэ:

  • Төмсөө жижиг ширхэгтэй үрэгчээр үрж жижиглэнэ
  • Жижиглэсэн төмсөө саванд хийж дээрээс нь нимбэгийн шүүсээ нэмээрэй.
  • Бүгдийг сайтар холино.
  • Унтахаасаа өмнө нүүрэндээ маск тавина.
  • 15-20 минут маскыг байлгана.
  • Цаг дуусангуут бүлээн усаар нүүрээ угааж цэвэрлэнэ.

Дээрх энгийн жоруудыг ашиглан гоо сайхандаа анхаарал тавих хүсэл төрсөн гэдэгт итгэлтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *