Өөрт зохисон зөв сахалтай болохын тулд маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулах нэгэн байхад зарим нэг нь анхны оролдлогоор ургуулах нь ч бий. Сахал ургуулах ур чадвар, нууцыг мэргэжлийн барбер Жан Артиньян өөрийн “Le guide Pratique de la Barbe” номондоо бичжээ.
Жан Артиньян
Сахлын хөгжлийн мэргэжилтэн, сахал засалтын мастер бөгөөд BarbeChic блогийг үндэслэгч
Ургалтын талаар
Сахлын үс шат дараалан ургадаг. Бүтэн ургалт 15 сар үргэлжлэх хэдий ч үс болгоны үе шат харилцан адилгүй явагдана: гуравны хоёр нь ургалтын явцдаа явж байхад, нөгөө хэсэг нь үхжих явцдаа байна. Энэ мэтээр сахлын үс шинэчлэгдсээр. Сахлын ургалт нь сахлаа хусахаас шалтгаалах бус тухайн хүний гормон, эрдэс бодисын солилцооноос шалтгаалахаас гадна удамшил ч бас нөлөөлнө.
Үсний хэмжээ нэмэх, өтгөрүүлэх эм тариа, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь огт үс байхгүй газарт шинээр үс ургуулахгүй, харин ургаж байгаа үсийг л өтгөрүүлнэ. Үс байхгүй газар хэзээ ч ид шид болохгүй.
Сахлын үсний ургалтыг сайжруулахыг хүсвэл амьдралын эрүүл хэв маягийг сонгоно: зөв хооллох, спортоор хичээллэх, сайтар унтах бас архи, тамхинаас татгалзах хэрэгтэй.
Сахлын хэв маягийн тухайд
Ямар сахалтай байхаа сонгохдоо нүүрний хэлбэр дүрсийг анхаарна гэдэг. Үүнээс гадна нүүрний бусад үсний ургалтыг анхаарах нь чухал. Бас таны хувь хүний онцлогийг мартаж болохгүй. Сахал таны гаргах гэсэн төрхийг тодосгож өгөх л зорилготой байх юм шүү дээ.
Та сайхан сахалтай болохын тулд уйгагүй хичээх хэрэгтэй болно: ямар хэв маяг сонгох нь сахлын ургалтаас шалтгаална.
Бас сахалтай зохицох үсний засалтыг мартаж болохгүй. Хэрвээ та сонгодог загварын үсний засалттай бол ахиухан сахалтай байж болно. Загвар хөөсөн үсний засалттай бол сахлаа багахан шиг ургуулаарай. Тэгэхгүй бол нүүрээрээ дүүрэн үс л харагдана.
Сахалны засалт
Сахлыг засах нь яг л баримал хийж байгаатай адил гэдэгтэй та санал нийлэх биз. Үс өтгөрөх тусам л урлагийн бүтээл туурвихад бэрхтэй болно. Маш нарийн чимхлүүр ажлуудын нэг.
Сахлаа анхлан ургуулж байгаа хүмүүст би залгуургүй улны тохиргоотой сахлын триммер санал болгодог юм. Сахлын үсний уртыг өөртөө тохируулан засах боломжтой.
Таны сахлын загвар ямар ч байж болно. Сахлыг засах ямар нэгэн багажгүйгээр та хол явахгүй ээ. Сахлын хайч эсвэл уртыг тохируулах ултай триммер, жижгэвтэр хайч, сахлын хутга, модон эсвэл эврийн ясаар хийсэн сам …
Арчилгааны тухайд
Сайхан зассан сахлын үсийг арчлах ёстой. Арчилгаа сахлын өнгө төрхөд шууд нөлөөлнө. Сайхан сахалтай харагдахын тулд сахланд зориулсан шампуниар угаах, самнах бас чийгшүүлэгч тос түрхэж арчилна.
Синтетик самыг хогийн саванд хийж эврийн ясаар хийсэн самаар сахлаа самнаж байгаарай. Сахланд зориулсан байгалийн гаралтай үстэй сам бас зүгээр шүү.
Сахал ургуулж байгаа та гоо сайхны арчилгаанаас эмээх хэрэггүй. Танд сайн чанарын сам, тос, воск – энэ бүгд байхад л хангалттай.
Сахлын тухайд
Сахлыг онцын тоодоггүй хүмүүс байдаг, харамсмаар санагддаг юм. Тансаг, сайхан зассан сахал эр хүнийг чимдэг.
Турк зүйр цэцэг үг ч бий: “Сахалгүй эр хүн тагтгүй байшинтай л адил”.
Сахал маш олон төрөл. Өөрт тохирох сахлыг сонгохын тулд юуны түрүүнд сахлаа сайхан ургуулаад дараа нь тодорхойлох нь илүү хялбар. Сахлыг арчлахад тусгай хайч, сам, триммер, сахлын хутга, воск байхад болно.