in ,

ГоёГоё Юу вэЮу вэ

Жүжигчин Женнифер Энистон урт хугацааны туршид өөрийн гоолиг бие галбираа хэрхэн хадгалж байгаа нууцаа хуваалцжээ

Жүжигчин Женнифер Энистоны бие галбир олон бүсгүйчүүдийн атаархалыг төрүүлдэг болов уу. Жүжигчин бүсгүй өдгөө 47 настай. Залуу бүсгүйчүүд дундаас түүн шиг харагдах нь бас ховор л байх.

Жүжигчин бие галбираа хадгалах өөрийн нууцаас ийнхүү дэлгэж байна.

 

Женнифер Энистоны төгс бие галбирын нууц

Сүүлийн 20 жилийн турш йогоор хичээллэж байгаа. Хэдий зав чөлөөгүй ажилладаг ч гэлээ долоо хоногтоо гурван удаа өөртөө цаг гаргаж чаддаг. Нэг удаад 60-90 минут йогоор хичээллэнэ. Йог нь зөвхөн төгс бие галбиртай байхад нөлөөлөөд зогсохгүй ажлын их ачааллаас бага ч гэсэн салахад тусалдаг гэжээ.

“Миний стрессээ салах нууц бол дасгал!” гэж тэрээр хэлсэн юм. Хэрвээ йог гэж байхгүй байсан бол би өөртөө өөр нэг төрлийн зүйл зохиож олох байсан биз ээ.

Арьсны төрхийг залуугаар нь хадгалж үлдэх нууц бол маш энгийн: нүүрээ өглөөдөө зөөлөн бодисоор цэвэрлээд л дараа нь заавал чийгшүүлнэ.

Өлөн дээрээ зүсэм нимбэгтэй бүлээн ус уудаг. Өглөөний хоолондоо маш эрүүл бөгөөд хөнгөн хувилбар сонгоно: авокадо, өндөг болон кокосын тостой смузи эсвэл сахаргүй овьёос, гадилтай иддэг. Өдрийн хоолонд – уургаар баялаг ногоо иддэг ажээ.

Женнифер заримдаа тэсэлгүй итали хоол иддэг гэжээ. Түүний хувьд карбонара паста – сул тал. Хэрвээ бие галбираа чангалж жингээ хасах хэрэгтэй болвол хоолны дэглэмд орох буюу нүүрс усаар бага хоол идэж биеийн хүчний дасгалууд хийж эхэлдэг байна.

Үзэсгэлэнт Энистоны нууц ердөө л энэ. Тэрээр бусдад үлгэр жишээ болж байна. Байнгын завгүй гүйдэг холливудын од өөртөө цаг гаргаж чадаад байхад та ч мөн чадна шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *