Тайван бус унтах. Сaмуурах. Мартамхай болох. Танил сонсогдож байна уу? Тэгвэл та унтахын өмнө утсаа оролддог гэсэн үг. Өнгөц харвал энэ нь хүний биед төдийлөн хор учруулахгүй мэт харагдах байх.
Унтахын өмнө утсаа оролдохгүй байх хэрэгтэй бөгөөд утсаа орноосоо аль болох хол тавихыг зөвлөж байна.
Утас бол нойрны дaйсан
Калифорнийн их сургуулийн эрүүл мэндийн сургуулийн сэтгэл судлаач профессор Дэн Сигэл утаснаас болж хүн бүтэн нойр авч чадахгүй байна гэжээ. Хэвтэж байхдаа сошиал сайт, цахим шуудангаа шалгах гэж байна уу? Энэ үед тархи “Унтаж болохгүй, унтах цаг болоогүй байна!” гэсэн дохио авдаг. Дэлгэцнээс ялгарч буй хөх туяа нь нойрны даавар болох мелатонийн хэмжээг бууруулдаг. Тиймээс бид утсаа бариад орондоо орох үед нойр хүрэхээ больдог.
Нойрны дутагдал биед хэрхэн нөлөөлдөг вэ?
7-9 цаг унтах нь биед ашигтай. Бид тогтмол хангалттай нойр авч чадахгүй байвал мэдрэлийн эс гэмтдэг. Санах ой муудсаны дүнд дархлаа болон асуудал шийдвэрлэх чадвар муудаж, хүний бие илүү хурдан хөгширдөг. Мөн бодисын солилцоо удааширч, хоолны дуршил нэмэгддэг. Ингэснээр аажмаар жин нэмнэ.
Унтахаасаа цагийн өмнө утсаа өөрөөсөө холдуул. Ингэж чадвал шөнө сайн унтах болно.