Орон орноор аялах үед таргалалт болон бодисын солилцооны хам шинжээр эхлээд инсулин даавраар дуусдаг. Инсулин нь өөхийг чихэр болгон хувиргадаг. Энэ даавар нь өөхний эсийн хуваагдлыг эрчимжүүлдэг. Инсулин их байх тусам өөх их байна.
Инсулин эсэргүүцэх чадвар нь эрч хүч сулрах болон сэтгэл уналтаар илэрдэг. Инсулин нь цусны даралт ихсэх, зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, тулай, цээж хорсох, олдмол сэтгэцийн өвчин болон эрт хөгшрөлтөд хүргэдэг.
Ялангуяа инсулин нь бэлгийн дааврын үйл ажиллагааг алдагдуулж үргүй болгож чаддаг гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Бидний хүсээгүй газар үс ургаж харин унах ёсгүй газраас үс унадаг нь инсулинтэй холбоотой.
Инсулинийг саатуулбал өөхний эс хоосорно. Инсулинийг саатуулбал удалгүй архаг үрэвсэл намжиж, цусны даралт болон цусан дахь сахарын хэмжээ багасна. Гэвч ийм үр дүнд хүрэхийн тулд инсулиний түвшинг тогтворжуулах аргыг мэддэг байх шаардлагатай.
Инсулиний түвшинг тогтворжуулах зөвлөмж:
1. Хоолноосоо “түргэн” үйлчилгээтэй нүүрс-усыг хас: гурил, цагаан будаа, элсэн чихэр, сахар орлуулагч, амтлагч. Ийм нүүрс-ус нь цусан дахь инсулиний хэмжээг ихэсгэдэг. Бага хэмжээгээр чихэр өвс, хасарваань мөн “удаан” нүүрс-ус буюу чихэрлэг төмс, хулуу, кивна (quinoa)-г идэж болно.
Жишээ нь, уламжлалт өглөөний цай байсаар ирсэн овъёос, шарсан талх, апельсины шүүсийг беконтой омлетоор солих хэрэгтэй. Самар, үр, жимсгэнэ хэрэглэж хэвшээрэй.
Үйлдвэрийн хүнс, ундааг (шүүс) далд сахар болон бусад хүнсний нэмэлтүүдийг агуулдаг гэдгийг санаарай. Хэрэв тухайн хүнсийг эмээ өвөө нар тань идэхгүй байж чадсан бол та ч бас үүнийг тэвчээд даваад гарч чадна.
2. Өдөрт 400 гр-с багагүй түүхий болон болсон ногоо ид. Үр тариа биш харин ногоо ид гэсэн үг. Мөөг, нахиа, навчит ногоонуудыг битгий мартаарай.
3. Хоол бүр амьтан эсвэл ургамлын гаралтай уураг агуулж байх ёстой. Гэвч уураглаг хоол инсулиний түвшинг ихэсгэх чадвартай байдаг тул уургийн хэмжээг өдөрт 3 удаа 25-45 гр-с хэтрүүлэлгүй тооцож хэрэглээрэй.
4. Хоол хоорондын зай 4-6 цагаас багагүй байх ёстой. Үгүй бол инсулиний түвшин өмнөх хооллолтоос хойш хэвийн хэмжээндээ хүрч амжихгүй. Хэрэв хоол идсэнээс хойш 3 цагийн дараа юм идэх хүсэл төрөөд байгаа бол энэ нь танд инсулин эсэргүүцэл байхгүй байгааг мөн цусан дахь сахарын хэмжээ тогтворгүй байгааг илтгэж байгаа юм.
Чадах чинээгээрээ зуушнаас татгалз
Тогтмол хөнгөн хооллож, ойр ойр юм идэх нь инсулиний өндөр түвшинг хэвэнд нь барьдаг муу талтай. Энэ муу зуршил нь нүүрс ус эсвэл илчлэг багатай хоол идэхэд инсулиний түвшинг хялбархан ихсэхэд нөлөөлдөг.
Хэрэв та зууш идэхгүй байж тэвчихгүй байгаа бол үндсэн хоолныхоо уургийн хэмжээг ихэсгээд үзээрэй. Эсвэл аяга цэвэр ус уугаад 20 минут тэвчээд үзээрэй. Таны хоолны дуршил алга болох болно. Хэрэв үр дүнгүй байвал тослог өндөртэй (самар, үр, бага зэрэг какаоны шош) эсвэл цөцгийн тостой цай уугаарай. Тослог хоол л инсулиний түвшинг ихэсгэдэггүй гэдгийг санаарай!
Оройн хоолны дараа зууш идэхгүй байхыг хичээгээрэй. Таны зорилго бол дүүрэн ходоодтой орондоо орохгүй байх явдал юм. Энэ нь унтахаас бараг 3-4 цагийн өмнө хоолло гэсэн үг. Шөнийн завсарлага (оройн хоолноос өглөөний цайны хооронд) 11-12 цагийн зайтай байх ёстой. Хоол идсэнээс 8-10 цагийн дараа энергийн нөөцийн тал орчим нь өөх шатаахад оролцдог. Хоол идэхгүй байснаас хойш 11 цагийн дараа өөх хурдтай шатдаг. Нөгөө талаас удаан хугацаагаар өлсөх нь булчингийн эдийн алдагдалд хүргэдэг.
5. Хагас аяга (120 грамм) чихэрлэг биш жимс идэж болно. Жимсгэнэ, авокадо, чихэрлэг биш алим, чидун жимс үүнд орно. Чихэрлэг жимс, жимсгэнэ, усан үзмээс татгалзах нь зүйтэй.
6. Хоолоо сайтар зажил. Ийм байдлаар та амны хөндийгөөс эхлэн хоол боловсруулах тогтолцоондоо тусалж биедээ цадах даавар ялгарахад хангалттай хугацаа олгож байгаа юм.
7. Пробиотикийг бүү март! Биед тустай бичил биетүүд эрүүл мэндэд тустай бөгөөд биеэс хор, ялангуяа хүнд металлын давсыг гадагшлуулахад тусална.
АНХААРУУЛГА!
Хоолны дэглэмийн өөрчлөлтийг аажмаар хийх хэрэгтэй. Бодисын солилцооны огцом өөрчлөлт нь триглицерид болон “муу” холестерины түвшинг ихэсгэдэг. Тулай өвчтэй хүмүүст түр хугацаагаар шээсний хүчлийн түвшин нэмэгдэж үхэлд хүргэх аюул гарч болзошгүй учир хоолны дэглэмээ өөрчлөхдөө болгоомжтой хандана уу.
Үүнээс гадна хэрэв та даралт бууруулах эсвэл сахарын хэмжээ бууруулдаг эм уудаг бол хоолны дэглэмийн өөрчлөлт нь эмийн үйлчилгээг ихэсгэдэг гэдгийг санаарай. Хашир байсан нь дээр шүү.
Эцэст нь хэлэхэд ийм хүчирхэг дааврын тэнцвэрийг тогтворжуулснаар бусад дааврын тэнцвэрт эерэгээр нөлөөлж өвчнийг түлхэх эхлэлийг тавина.