in ,

Юу вэЮу вэ

Усанд орохгүй 2 хоног өнгөрөхөд бидний биед ямар өөрчлөлтүүд гарч байдаг вэ?

Эрдэмтэд хэдэн арван жилийн турш өдөр бүр усанд орох нь сайн, муу гэх талаар маргалдаж ирсэн. Хүний биед наалдсан нян, эмгэг үүсгэгчийг устгахын тулд өдөр болгон усанд орох хэрэгтэй гэж үздэг. Харин зарим нь өдөр бүр усанд орох шаардлагагүй, учир нь бидний өвөг дээдэс биеэ хааяа угаадаг байсан гэж үздэг.

Аль нь зөв байх нь хамаагүй, усанд оролгүй 2 хоноход бидний биед юу тохиолддогийг эндээс сонирхоно уу.

 

Өглөөний шүршүүр

Ихэнх хүмүүс өглөөг шүршүүрт орсноор эхлүүлдэг. Цэвэрхэн бие-сайхан бодлууд. Өдөр бүр өглөө шүршүүрт орох нь хамгийн зөв арга бөгөөд биед ч биш сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг.

 

Хүүхдийг шүршүүрт оруулах

Дөнгөж төрсөн хүүхдийн тухай яриагүй бөгөөд тэдний арьс хэт мэдрэмтгий байдаг бөгөөд 7 хоногт 1-2 удаа оруулах нь зөв.

 

Угаах уу, угаахгүй юу?

Толгойг угаах тал дээр мөн адил эрдэмтэд санал зөрөлддөг. Ихэнх нь 7 хоногт 2 удаа угаах нь зөв гэдэг ба ингэснээр үс гэмтэхгүй бөгөөд хуурайшихгүй.

 

Шүршүүр болон дархлааны систем

Биеийн арьсан дээр үргэлж шинэ шинэ нян бий болж байдаг. Дунджаар хүний биед 1000 төрлийн нян, 40 төрлийн мөөгөнцөр байдаг. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Эдгээр нян нь хүнд тустай бөгөөд тэдний оролцоотойгоор хүний бие эрүүл байдаг.

Ашигтай нянгууд хортой өвчин үүсгэгчдийн эсрэг байдаг бөгөөд хүний биеийг хамгаалдаг.

Тиймээс өдөрт 2 удаа усанд орох нь хэрэгтэй нянг устгах аюултай.

 

Шүршүүрт орох давтамж

2-3 өдөр болоод усанд орох нь эрүүл мэндээ эрсдэлд оруулж байгаа хэрэг юм. Хөлс, хортой нян хэд хоног хуримтлагдах ба хааяа шүршүүрт орох нь нян болон мөөгөнцрөөр өвдөх магадлалтайг санаарай. Өдөр бүр усанд орох, орой бүр гар нүүрээ угааж байх нь зөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *