in

Төгс гэрэл зураг авахад тань туслах 11 чухал зөвлөгөө

Хэрхэн төгс зураг авах вэ – энэ тухай маш олон нийтлэл, гарын авлага уншиж болно. Энэ удаад та бүхэнд төгс гэрэл зураг авахад зайлшгүй шаардлагатай гэж үзсэн зарим нэг мэдлэгийг хүргэхээр бэлдлээ.

 

Фрейминг/Хүрээлэх

Эргэн тойрон бэлэн байгаа хүрээг ашиглаарай (хүрээ нь заавал дөрвөн талд бүтэн байх албагүй). Цонх, модон тавиур, мод эсвэл мөчир гээд юу ч байж болно. Хамгийн чухал нь: “хүрээ” нь зургийн өөрийн мөн чанарыг “алдагдуулахгүй” байх ёстой.


Зураг дундах хөдөлгөөн

Хэрвээ та хөдөлгөөнтэй зураг авч байгаа бол өмнөө чөлөөт орон зай заавал үлдээгээрэй – энэ тохиолдолд л таны гэрэл зураг төгс амьтай харагдана.


Чиглэл

Бидний тархи мэдээллийг зүүнээс баруун зүгт уншин хүлээн авдаг. Тийм учраас гэрэл зурагныхаа гол хэсгийг баруун талд байрлуулна.


Гэрэл зургийн цэг

Гэрэл зургийн ракурс, цэгийг тал бүрээс нь авч туршиж байгаарай – гэрэл зургийн объектыг тал бүрээс нь харуулахаас гадна та өөрөө ямар байрлалаас авбал дээр болохыг ойлгож эхэлнэ.


Негатив орон зай

Гэрэл зураг дээр хоёр орон зай байна:

  • Позитив (гэрэл зургийн гол объект буусан)
  • Негатив (арын хэсэг буюу фон)

Негатив орон зайг ашиглан гэрэл зургийн объектыг илүү тодруулж өгөхөө бас мартаж болохгүй.


Гүн

Энэхүү элемент нь таны гэрэл зургийг илүү тод томруун болгож өгнө. Үүний тулд дараах зүйлийг ашиглана:

  • Параллель шулуун шугамууд холдсоор нэг цэгт хүрэх
  • Утаа, манан холдсоор улам замхарсан төрхтэй болно: энэ тохиолдолд зарим гэрэл зураг хэдэн давхаргаас бүтсэн мэт харагддаг
  • Кадрын өнгө будаг (өнгийг ашиглана: хар өнгө нь илүү ойр мэт, харин цайвар өнгө – алсад байгаа мэт)
  • Огцом өөрчлөлт (арын хэсгийг уусгахад тод объект нь ойр байгаа мэт, харин уусгасан хэсэг нь хол байгаа мэт харагдана)


Урд хэсэг

Гэрэл зургаа илүү гүн гүнзгий болгохыг хүсэж байгаа бол урд хэсгийг мартаж болохгүй: урд хэсэг дээрээ ямар нэгэн объект нэмж чадвал таны гэрэл зургийг үзэж байгаа хүн өөрийгөө төсөөлөх боломжтой болно.


Дүрс болон сүүдэр

Энэ аргаар авсан гэрэл зураг маш сонирхолтой, заримдаа гуниг төрүүлэм болдог. Дүрс болон сүүдрийн тусламжтайгаар та объект хоорондын харилцан холбоог үүсгэж чадна.


Макро гэрэл зураг

Сонсоход итгэмээргүй хэдий ч баримт бол баримт – ухаалаг утасны камерын дуран дээр дусаасан ганц дусал ус макро дурангийн үүргийг гайхалтай гүйцэтгэж чадна. Ганц жижиг дуслыг дурангийн яг голд дусааж чадвал болох нь тэр.


“Алтан” эсвэл “хөх” цаг

“Алтан цаг” – нар мандсанаас хойших нэг цаг болон нар жаргахаас өмнөх нэг цаг юм. Энэ үеэр контраст нь суларч гэрэл хамаагүй зөөлөрч дулаан өнгө аястай болдог. Энэхүү онлайн-тооцоолуурын тусламжтайгаар та “алтан” цагийг яг таг гаргаж чадна.

“Хөх цаг” нь нар жаргаснаас хойш 20-30 минут үргэлжлэх, мөн нар мандсаны дараахан болно. Энэ хугацаанд дэлхийн өнгө хөх болон хувирдаг байна. Эндээс таны гэрэл зураг авах гэж байгаа газар чухам яг хэдийд ид шидийн цаг болохыг мэдэж болно.


Практик, практик харин дараа нь туршилт

Дээрх дүрмүүдийг өөрийн болгож авсны дараа зоригтойгоор зөрчиж болно – гэхдээ үр дүнтэйгээр шүү: төгс гэрэл зураг авахаас гадна өөрийн гэсэн өнгө аясыг тодорхойлж чадна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *