Харамсалтай нь бидний амьдарч буй дэлхий хорт бодисоор дүүрэн. Таны байгаа барилга доторх агаар гаднах агаараас ч бохир байж болох юм. Үүн дээр тамxи, пеcтицид, хиймэл хүнсний нэмэлтүүдийг нэмээд үз дээ?
Гэвч яаж хороо яаралтай гадагшлуулах цаг болсон гэдгийг ойлгох вэ? Бие хордсоныг илтгэх гол шинж тэмдгүүдийг уншина уу!
Нойргүйдэл
Хор нь нойргүйдэлд хүргэж болно. Ялангуяа таны бие дэх эстрогений түвшин хэвийн байгаа үед тохиолдож болдог.
Нойргүйдлийн тухай тэр бүр хүн бодоод байдаггүй. Гэвч нойргүйдэл элэгний асуудал үүсгэдэг гэдгийг та мэдэх үү? Ногооны шүүс ууж цэцэгт байцаа, брокколиг хүнсэндээ ихээр хэрэглээрэй!
Шалтгаан тодорхойгүй архаг ядаргаа
Харамсалтай нь бидний ихэнх нь дэндүү их элсэн чихэр хэрэглэж байна. Элсэн чихэр нь, тодруулбал цусан дахь концентрацын огцом уналт нь таныг амархан ядрааж цочромтгой болгодог.
Таны биед хэдий чинээ их хор байна төдий чинээ элсэн чихрийн хамааралтай байна. Энэ нь энергийн алдагдалд хүргэдэг юм.
Хэрэглэдэг амттаныхаа хэмжээг эрс багасгах гэж хичээ. Эхэндээ танд хэцүү байх болно. Гэхдээ 7-10 хоногийн дараа та өөрийгөө нисэхэд ч бэлэн болсон мэтээр мэдрэх болно!
Байнга толгой өвдөх
Толгой тогтмол өвдөхөд сая сая шалтгаан бий. Гэвч биед илүүдэл хор хуримтлагдах нь анзаарамгүй шалтгаануудын нэг юм.
“Стресс болон төв мэдрэлийн системийг бүрдүүлэгч эдэд хор их хэмжээгээр хуримтлагдах нь толгойн өвдөлтийн гол шалтгаан болдог” гэж шинжлэх ухааны хэвлэлд тайлбарласан байдаг.
Арьстай холбоотой асуудлууд
Хэрэв таны биед хэтэрхий их хор байгаа бол үүнийг таны арьс заавал танд илтгэх болно. Арьс хорыг батга болон бусад таагүй зүйлсээр гадагшлуулдаг.
“Хэрэв элэг болон бөөр үр ашиггүй ажиллаж байгаа бол арьс энэ үйл явцад оролцож туслах гэж хичээдэг. Үр дүнд нь арьсан дээр тууралт гардаг” гэж эрдэмтэд тайлбарлаж байна.
Шар эсвэл цагаан хэл
Хэл өнгөө өөрчлөх нь бие хордсоны өөр нэгэн аюултай шинж тэмдгүүдийн нэг юм. Энэ нь хэлний эдийг “бүрхдэг” ходоодны салиатай холбоотой. Хэрэв хэлний өнгө өөрчлөгдөж байгаа бол хоол боловсруулах тогтолцоо аль хэдийнээ хортой тэмцэх тyлаанаа эхлүүлсэн гэсэн үг юм.
Хэвлий хэсгээр өөх хуримтлагдах
Хор нь хэвлий хэсгээр өөх хуримтлагдахад нөлөөлдөг. Илүүдэл жин таны санааг зовоодоггүй байсан ч хэрэв энэ үйл явц хурдан өрнөж байгаа бол хурдан биеэ цэвэршүүлж эхлэх хэрэгтэй!
Халах
Бие махбодь хорыг хөлсөөр гадагшлуулдаг. Хөлсөө илүү идэвхтэйгээр ялгаруулахын тулд бие махбодид доторх температураа ихэсгэх шаардлага гардаг. Тиймээс хэрэв таны бие тогтмол “халдаг” бол энэ аюултай шинж тэмдэгт анхаарлаа хандуулаарай.
Энэ чухал мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартав аа!