in

Худал гэдгийг нь мэдэлгүй хүмүүсийн үнэн гэж итгэдэг 10 зүйл: Буруу ойлголтондоо яг одоо цэг тавьцгаая!

Амьдрал худал, үнэн дээр ээлжлэн оршдог. Бид тэдгээрийг амьдралынхаа нэгэн хэсэг болгож, үнэнч найз мэт хамт байсаар ирсэн.

Худал хуурмаг зүйлийг үнэнээс ялгаж салгахад тань туслах нийтлэлч Марк Черновийн нийтлэлийг хүргэе.

1 дэх худал. Хосгүй бол “ганцаардмал” гэсэн үг

Та яг одоо ганцаараа байгаа бол энэ нь ганцаардмал гэсэн үг биш юм. Мөн хэн нэгэнтэй харилцаатай байгаа нь та аз жаргалтай хүн гэдгийн баталгаа биш. Хосгүй байх нь ганцаардлын учир шалтгаан гэж бодон буруу харилцааг эхлүүлэх гэж яарах хэрэггүй. Энэ хүнтэй цаашид хамт байвал надад сайн сайхан зүйл тохиолдохгүй гэж бодож байвал энэхүү харилцаагаа эцэс болгон, амьдралынхаа хамгийн чухал гэсэн хүнтэй цагийг өнгөрүүл. Өөрийгөө таньж мэд. Өөрийгөө хайрла.

2 дахь худал. Аз жаргал гэдэг бол таны хүсэж байгаа зүйл бүгд байхыг хэлнэ

Та юу ч хүсэхгүй байгаагаа аз жаргалтай байна гэж бодох хэрэггүй. Байгаа зүйлдээ талархан, юу тохиолдохыг тэвчээртэй хүлээ. Бид заримдаа үлгэрт гардаг шиг том зүйл хүсдэг тул амьдралыг баяр хөөртэй болгоход тусалдаг жижиг зүйлсийг мартдаг. Тиймээс өнөөдрийн амьдралаа үнэ цэнэтэй болго. Ингэж чадвал та хөгширсөн хойноо “хуучны дурсамжтай өдөр” хэмээн үргэлж санан дурсах болно.

3 дахь худал. Юмс харагдаж байгаа шигээ байдаг

Бүх хүн өвддөг, айдаг, бүгдэд муухай зүйл тохиолддог. Харин цөөн хувь нь энэ бүхнийгээ бусдаасаа нууж чаддаг. Дотоод сэтгэлд нь юу болж буйг хэн ч тааж мэдэхгүй. Танд бусадтай ярилцах мөн тэднийг буруушаах цаг байгаа бол та үнэхээр чөлөөт цаг ихтэй хүн юм. Энэ хугацаагаа арай өөр, хэрэгтэй зүйлд зарцуулаарай.

4 дэх худал. Амьдралыг өөрчлөх боломжгүй

Өөрөөс тань өөр таныг гэмтээх, шархлуулах зүйл гэж үгүй. Гэхдээ бид өөрсдийгөө шархлуулсан ч өөрийнхөө бодлоос ичих, өөртөө бодитоор хандсанаар энэ шархаа эдгээж болно. Амьдралд тулгарч буй нөхцөл байдалд хэрхэн хандах нь бидний сонголт. Тиймээс таны толгойд эргэлдэж буй элдэв бодлоосоо салж, таны амьдралыг дээш татах зүйлийг бодож аливааг байгаагаар нь хүлээн авч сурах хэрэгтэй. Өөрийнхөө харах өнцгийг юуны түрүүнд өөрчил. Өөрчлөх боломжгүй гэж бодож байгаа зүйлээ өөрчлөх гэж оролд. Урагш хар.

5 дахь худал. Та хэн нэгэнтэй адил байх ёстой

Бодит эсвэл зохиомол гэдгээс үл хамааран өөрийгөө бусад хэн нэгэнтэй харьцуулахаа болих үед таны амьдрал өмнөхөөсөө илүү тайван байх болно.

6 дахь худал. Сайн сайхан амьдрал бүтээхийн тулд олон өөрчлөлт хийх хэрэгтэй

Өглөө бүрийг, “Өнөөдөр надад сайхан зүйл тохиолдох болно” гэсэн бодлоор эхлүүлбэл, үргэлж санаж явбал хэдэн жилийн дараа та “Би үнэхээр сайхан амьдарч байна” гэж инээмсэглэн ярих болно.

7 дахь худал. Бидэнд хүнд бэрх цаг үеүд хэрэггүй

Аз жаргалыг олохын тулд там мэт замаар алхах хэрэг гарна. Таны амьдралд чухал хүмүүстэй учрахын тулд чухал биш хүмүүсээс салах хэрэг ч гарч мэднэ. Хүчтэй байх хэрэгтэй гэж бодох хэдий ч сул дорой байсаар л байдаг. Заримдаа өөрийгөө олж авахын тулд дотоод ертөнцөө мэдрэх шаардлага гардаг. Үлдсэн амьдралаа хамт өнгөрүүлэх хэн нэгнийг олохын тулд олон хүмүүсийн дундуур дайрч гарах хэрэг гарж ч мэднэ.

8 дахь худал. Хүчтэй байх нь өвдөлт мэдрэхгүй байхыг хэлдэг

Өвдөлт мэдэрдэг, өвддөг, хэрхэн даван туулахаа мэддэг хүмүүсийг хүчтэй хүмүүс гэж хэлнэ. Хүч чадлын мөн чанар – хөлс хүч, нулимс урсгасан хэдий ч тэр бүхнийгээ сэгсэрч хаян, юу ч тохиолдоогүй мэт буцаж ирэхийг хэлдэг.

9 дэх худал. “Сайн сайхны” төлөө худал ярьж болно

“Би чамд хайртай” гэж хэлэхээсээ өмнө хайрыг мэдрэх хэрэгтэй. Үнэхээр талархсан бол баярлаж буйгаа хэл. Гэмшиж байвал уучлалт гуй. Таны чин сэтгэлээсээ хэлсэн үг бусдын зүрх сэтгэлийн гүнд хүрдэг юм шүү.

10 дахь худал. Мөрөөдөл бол цагийн гарз

Нүдэнд харагддаггүй сэтгэлд мэдрэгддэг зүйл бол хамгийн агуу бэлэг юм. Бидэнд буй боломжийн өчүүхэн хэсгийг л бид хардаг. Төсөөлөл бол тэнгэрийн хаяанаас цааш харахыг хэлнэ. Өөрийн мөрөөдлийг төсөөл. Хэзээ нэгэн цагт таны төсөөлж байсан мөрөөдөл биелэлээ олох болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *