in

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ ХахаХаха Яг зөвЯг зөв ГайхмаарГайхмаар

Бидний урьд нь төдийлөн анзаарч байгаагүй сонирхол татам 7 нууц: Та эдгээрийг одоо л мэдэж авч байгаадаа гайхшрах болно

Бид өдөр тутам харсаар байгаад нарийн ширийн зүйлийг нь анзаарахаа больсон тийм эд зүйлс олон байх ажээ. Харин тэр жижиг сажиг зүйлсийн цаана ямар их том шийдэл, түүх өгүүлж байгааг бид мэдэхгүй.

Бидний өмнө нэгэн асуулт гарч ирж байна: ямар зориулалттай юм бол? Та бүхэнд урьд өмнө нь хэн ч анхаарч байгаагүй зүйлсийн нууцыг дэлгэж байна.

Зиг-заг трамвай

Трамвайн замыг харахад шулуун шугам байдаг, харин цахилгааны утас нь шулуун бус зиг заг хэлбэртэй байдаг.

Трамвайн дээвэр дээр цахилгаан хүлээн авагч байрласан байдаг. Цахилгаан хүлээн авагчийн дээд хэсэг нь цахилгааны утастай холбоотой, хөдөлгөөн дунд хуучирч мууддаг ажээ. Цахилгааны утас нь нэг хэсгээрээ л хүрэлцээд байхгүйн тулд хөдөлгөөний явцад зиг заг байлгахаар зохион бүтээжээ. Цахилгаан хүлээн авагчтай их шүргэлцэх хэдий ч ачаалал нь адил хэмжээнд тархдаг байна.

Ноёныг хэн алсан бэ?

Бундын ноён бусдаасаа этгээд зураглалтай байдаг. Өөрийн толгойн араар сэлэм барьсан байх бөгөөд үүнийг хэд хэдэн хувилбараар тайлбарладаг байна:

Анхны хувилбар, тулааны үед ноён сүх барьсан байдаг байжээ. Хөзрийг хуулбарлах явцад сүх нь өөрийнхөө толгойд зоож буй сэлэм болон хувирсан.

Өөр хувилбар, бундын ноён нь Францын хаан Карл VII юм. Өөрийг нь хорлох гэж байна гэсэн мэдээг олж сонсоод айсандаа өөрийнхөө толгойд сэлэм зоож амиа хорлосон.

Гуравдугаар хувилбар, хаан бол Их Аяск. Бундангийн хатан нь – Елена Трояснкая – хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй. Их Аяск нь Еленагийн сүйт хархүүчүүдийн нэг байсан бөгөөд сүйт бүсгүй нь тоогоогүй учраас Их Аяск өөрийгөө сэлмээр егүүтгэжээ.

Их Британийн найдвартай бамбай

Их Британийн 1, 2, 5,10, 20, 50 тэмдэгтийн зооснуудыг нэгтгэн байрлуулбал “Их Британийн найдвартай бамбай” бий болно. Харин 1 фунтын зоосон мөнгө дээр уг бамбай бүтнээрээ дүрслэгдсэн. Гайхамшигтай бодож хийсэн байгаа биз?

Савлагаан дээрх тэмдэглэгээ – онгойлгосон сав

Онгойлгосон таглаа буюу PAO (period-after-opening) – онгойлгосноос хойш тоогоор илэрхийлсэн хугацаанд санаа зовох зүйлгүй хэрэглэнэ.

Гоо сайхны бүтээгдэхүүн зэргийн савлагаан дээр тавигдсан байх бөгөөд М үсэг байвал сарыг илэрхийлж буй хэрэг.

Эрх чөлөөний хөшөөний титэм

Хүн болгон л Эрх чөлөөний хөшөөг мэднэ. Харин Эрх чөлөөний хөшөөний титэм 7 үзүүртэй гэдгийг тэр болгон мэдэхгүй байх: 7 тив, далай тэнгисийг илэрхийлжээ. Нэг үзүүр нь 100 кг жинтэй аж.

Номын хоосон хуудас

Зарим нэг номын төгсгөл, эхлэл эсвэл аль нэг хуудас нь хоосон байдгийг та мэдэх биз ээ? Яагаад?

Учир юу вэ гэвэл номыг маш том хэмжээтэй цаасан дээр хэвлэдэг. Хэрвээ зохиол бүхэлдээ том цаасан дээр багтахааргүй бол хоосон зай үлддэг байна. Зарим нэгийг нь “Тэмдэглэлд” гэж гарчиглаад орхидог нь хэвлэлийн алдаа биш шүү гэдгийг уншигч түмэнд ойлгуулах зорилготой ажээ.

Өнгийн шүдний оо

Шүдний оо яагаад гурван өнгөтэй байдаг юм бол гэж бодож байсан уу: цагаан, цэнхэр, улаан? Өнгө болгон өөрийн гэсэн онцлогтой.

  • Цагаан – маш чухал бодисыг өөртөө агуулсан буюу шүдийг цайруулах, өнгөр арилгах
  • Цэнхэр эсвэл ногоон – амны үнэрийг сэргээж, нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлэх
  • Улаан – хожим гарч ирсэн өнгө. Шүдийг хамгаалж, бэхжүүлэх үүрэгтэй.

Өнгөөр бодисын орцыг илэрхийлнэ гэсэн тогтсон стандарт байхгүй, зүгээр л үзэмжтэй харагддаг болохоор нь өнгөөр ялгадаг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *