in ,

Та сүүлийн үед жин нэмээд таргалаад байна уу? Тэгвэл өглөөний дараах 5 зуршлаасаа яг одоо салаарай!

Түргэн хоол, амттанаас татгалзаж, биеийн тамираар хичээллээд байхад л ганц, хоёр кг жин нэмэгдээд байна уу? Өглөөний зарим нэг буруу зуршлууд таныг жин нэмэхэд нөлөөлөөд байгааг та гадарлах ч үгүй яваа.

Ингээд жин нэмэхэд хүргэж буй өглөөний буруу зуршлуудыг танилцуулъя.

Та хэтэрхий их унтаж байна

Дутуу нойр нь кортизол гэх гормоны ялгаруулалтанд нөлөөлдөг буюу хэмжээнээсээ хэтрүүлэн идэхэд хүргэдэг. Бас хэт их нойрсох нь – шилдэг арга биш бололтой. PLOS One сэтгүүлийн хийсэн судалгаагаар бол 10 цаг үргэлжлэх нойр биеийн жин нэмэгдэхэд хүргэдэг гэсэн тооцоо гарчээ. Эмч нар 7-9 цаг унтах хангалттай гэж зөвлөдөг нь бас ч хоосон зүйл биш бололтой.

Та харанхуйд хувцсаа өмсдөг

Сэрэнгүүтээ хөшиг, цонхоо нээж байгаарай. Дээрх сэтгүүлийн судалгаагаар бол өглөөний нарны гэрэл бие бүрэн сэрж бодисын солилцоо идэвхжихэд нөлөөлдөг гэж үзжээ. Өглөөний нарыг 20-30 минут үзэхэд л биеийн жинд нөлөөлдөг байна.

Өглөө босоод ороо хураадаггүй

Инээдтэй ч юм шиг мөртлөө судалгаагаар ийм дүгнэлтэнд хүрчээ. Америкийн нойр судлалын үндэсний нийгэмлэгээс хийсэн судалгаагаар орой унтахдаа ороо засаад, өглөө сэрээд ороо хурааж байх ёстой гэж үзжээ. Эрүүл нойр бол эрүүл жинд хүрэх хамгийн дөт зам гэж үзэх болсон байна.

Та жингээ үзэхээ мартсан

Корнелийн их сургуулийн судалгаагаар хүн өдөр болгон жингээ үзэж байх ёстой гэжээ. Энэ нь хүсээгүй жингээс салахад нөлөөлдөг байна. Жингээ үзэх боломжит үе бол өглөө: биед илүүдэл зүйл бага байхад таны биеийн жин хамгийн үнэнд ойр заадаг байна.

Өглөөний хоол бага иддэг

Тель-Авивийн их сургуулийн судалгаагаар өглөө өөрийгөө амттай хоолоор эрхлүүлж болохыг тогтоожээ. Өглөөний хоол 600 калори буюу уураг, нүүрс усаар баялаг бас дээрээс нь багахан амттан идвэл өдрийн турш өег санагдаж бага идэхэд нөлөөлдөг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *