in

Мэргэжлийн ахлах тогоочийн нууц жор: Төгс стейкийг ингэж хийгээрэй

Стейк хийх – чухал ажил болов уу. Жижиг гэлтгүй бүх зүйлийг анхаарах хэрэгтэй – махны чанараас авахуулаад хийх савны зузаан, шарах хугацаа зэрэг…

Өөрийн гараар сайхан амттай стейк хийх зарим нэг нууцыг дэлгэхээр бэлдлээ.

Стейк 2,5–аас 5 см хүртэл зузаантай хоёр талаас нь шарсан мах юм. Стейк хийх махыг хүйтэнд 4-7 хоног хүртэл өлгөж хадгална.

Мах бэлдэх

Махаа шарахаас өмнө тасалгааны хэмд байлгасан байх ёстой. Энэ маш чухал шүү, эс бөгөөс хүйтэн мах хайруулын тавгийг хөргөж зохих хэмийг бүрдүүлж чадахгүй. Хэрвээ шарах гэж байгаа мах нь хөлдүү бол бүрэн гэсгээгээрэй. Шарахаасаа өмнө махаа хуурай болтол нь даавуун эсвэл цаасан алчуураар арчина.

Махны ширхэг алдагдах тул махаа давтах хэрэггүй. Мөн давтсан мах болж байх явцдаа шүүсээ гээж аргуун болдог ажээ.

Давс болон амтлагчууд

Шарж байхдаа давслах хэрэггүй. Махны шүүс ялгарч мах өөрийн шүүсэндээ болох ёстой болохоос бус шарж болгохгүй. Урьдчилан давслах – махаа болгохоос багаар бодоход нэг цагийн өмнө давс, амтлагчаар махаа үрж амталсан байна. Хэрвээ урьдчилан амтлаагүй бол галаас махаа авсны дараа л амтална.

Шарах сав

Шарах сав нь зузаан ёроолтой байх ёстой. Энэ тохиолдолд жирийн ширмэн тогоо тохирно.

Мөн гриль-хайруулын таваг байж болох бөгөөд шарж буй маханд гоёмсог хээ гаргаж, наалдахгүй болдог байна.

Шарах үйл явц

Хайруулын тавгаа бүрэн халааж махаа хийнэ. Махаа тал бүрээр нь 1 минут шарснаар хоёр талаасаа адил шарагдаж шүүс нь адилхан ялгарч болгоно. Дараа нь галаа багасгаад өөрийн идэх хүсэлтэй болтол нь буюу 1-5 минут шарж болгоно.

Стейкний хэмийг тусгай зүүтэй хэмжигч зоож хэмждэг байна.

Стейк шарах түвшин

Болгох хугацаа махны зузаанаас хамаарна. Энэ бол өндөр хэмд бага хугацаанд болгох тухай яригдана.

Стейкний шарах түвшинг ялгах багаж таны гар дор байнга бэлэн буюу өөрөөр хэлбэл таны алга тодорхойлно. Махны зөөлөн байдал нь таны эрхий хурууны булчинтай хэсгийн махаар тодорхойлогдох ажээ.

Дээрх хугацаа нь уламжлалт (2,5 см зузаантай) стейк шарах хугацаа бөгөөд тал бүрээр нь болгоно.

Стейкээ шарж дуусгаад махаа хэсэг амраана. Болсон стейкийг хэсэг амраавал шүүс аажим тархаж илүү амттай болдог ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *