Давс өнөө цагт айл болгоны галт тогоонд бий, харин дундад зууны үед давс тансаг хэрэглээ байсныг та мэдэх үү? Өөрөөр хэлбэл зарим тохиолдолд мөнгөний оронд давсаар худалдаа наймаа хийдэг байжээ. Давс одоо өргөн хэрэглээний бараа болж хоол амтлахаас гадна төрөл бүрийн зориулалтаар ашиглаж байна.
Давсыг өөрөөр хэрхэн хэрэглэж болох тухай мэдээлэл цуглуулж та бүхэндээ нэгтгэн хүргэж байна.
Шүршүүрийн хөшиг бохирдохоос хамгаална
Шинээр нь авсан хөшгөө өлгөхөөс өмнө давстай усанд зайлвал шүршүүрийн хөшиг хэзээ ч зэвний шар болохгүй.
Шавьжинд хазуулсан шархны өвдөлтийг намдаана
Шумууланд хазуулж арьс тань улайсан бол хуруугаа усанд норгоод давсанд дүрээрэй. Давсаа хазуулсан газраа түрхэнэ. Шумууланд хазуулсан хэсгийн өвдөлтийг намдаах бусад аргыг эндээс үзнэ үү.
Зэс хэрэглэлийн өнгийг сэргээх
Зэс эдлэлийн өнгийг давс гайхалтай сэргээнэ. Уксус, гурил, давсаа хольж дээрээс нь нимбэгийн шүүс хийнэ. Зуурмагаараа цэвэрлэх гэж байгаа сав суулга , гоёл чимэглэлийн зүйлээ зүлгэж арчаарай (энэ аргын талаар илүү дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү ). Гэхдээ цэвэрлэхээсээ өмнө далд хэсэгт туршиж үзээрэй.
Тос үсрээд байвал…
Хайруулын тавганд халсан тосон дээрээ бага зэргийн давс хийгээрэй. Тэгээд шарах хоолоо хийнэ, ингээд л таны тос үсрэхгүй.
Лааг “урсгахгүй” байх арга
Лааны халуун тос доош урсаад байдаг даа. Давсны уусмалд хэдэн цаг лаагаа хийгээрэй. Бүрэн хатсаны дараа лаагаа асаана.
Гутлын эвгүй үнэрээс салах
Хэдэн халбага давс даавуун уутанд хийгээд эвгүй үнэртээд байгаа гутландаа углаад орхиорой. Бас нэг өөр аргө бий: гутландаа давсаа хийгээд сайтар сэгсэрсний дараа тоос сорогчоор соруулж авна. Өөр бусад аргуудыг та эндээс үзнэ үү.
Шоргоолжийг гэрээс гаргах
Шоргоолж үүрлээд гэрийн тань хаа сайгүй яваад байвал хамгийн их бөөгнөрч байгаа газар нь 25 хувийн давсны уусмал цацаарай. Эсвэл хуурай давсаа цацаж болно.
Хүүхдүүдэд зориулсан аюулгүй будаг
Хүүхдүүдийн эрүүл мэндэд хоргүй будаг хийхэд маш амархан. 1 аяга гурил, 1 аяга ус, 1 аяга давс холиод дээрээс нь хүссэн хүнсний будгаа нэмнэ. Зарим нэг хүмүүс бага зэргийн наранцэцгийн тос эсвэл сахар нэмдэг юм. Илүү дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
Зүссэн алим, ногоог харлуулахгүй хадгалах
Зарим нэг хоол хийхэд урьдчилан зүссэн алим, лийр, төмс зэрэг хэрэгтэй байдаг. Зүсээд тавихаар харлачихна. Харлуулахгүйн тулд та бага зэргийн давстай усанд хэрчсэн ногоо, жимсээ хийгээрэй.
Гарнаас үнэртэх сонгины үнэрийг дарах
Сонгино, сармис хэрчсэний дараа гарт эвгүй үнэр нь үлддэг. Үнэрийг арилгахын тулд гараа усанд дүрж аваад дээрээс нь давс цацаж сайтар үрнэ. Гараа хүйтэн усаар савандаж угаана.
Гэртээ байгалийн үнэртүүлэгч бэлдэх
Өөрийн гараар үнэртүүлэгч хийхэд танд 0,5-1 аяга давс, 20-30 дусал эфирийн тос, сарнайн дэлбээ хэрэгтэй. Бүгдийг сайтар холиод шилэн саванд эсвэл жүржийн хальсанд хийж тасалгаандаа тавина. Өөр бусад аргыг эндээс үзнэ үү.
Гал унтраах
Гал тогоонд тань гэнэт гал гарвал та давс цацаж хурдан унтраах боломжтой. Галын халуун агаарыг өөртөө шингээхээс гадна хүчилтөрөгч авах замыг хааж байгаа юм. Юмыг яаж мэдэх вэ том савтай давс байнга бэлэн байлгахыг зөвлөж байна. Давсны оронд сода хэрэглэж болно, хэзээ ч гурил цацаж болохгүй шүү.
Индүү цэвэрлэх
Индүүний улыг цэвэрлэхдээ халах хэмийг хамгийн өндөр дээр тохируулна. Сонин дээр давс цацаад индүүднэ. Илүү дэлгэрэнгүйг эндээс үзээрэй.
Цонх хөлөрч цантаад байвал…
Цонх тань хөлөрч цантаад байвал ус цацаад давстай алчуураар цонхоо дотор талаас нь арчина. Одоо хөлөрч, цантах нь эрс багасна.
Эсвэл цонхны тавцан дээр задгай давс тавьж болохоос гадна цонхны завсар давс хийгээд хаагаарай.
Угаалтуур цэвэрлэх
Нимбэгийн шүүстэй давс угаалтуурыг тань ямар ч цэвэрлэгээний химийн бодисоос дутахааргүй цэвэрлэнэ. Байгалийн аргаар хэрхэн цэвэрлэх бусад аргыг эндээс үзнэ үү.
Рестораныханд бүү мэхлүүлээрэй
Хэрвээ таны захиалсан хоолонд үс байвал зөөгчийг дуудахаасаа өмнө давс ахиухан цацаарай. Шинэ тавагтай хоол авчирч өгөхөд нь та тайван идэж болно. Тэд зүгээр үсийг нь сугалж аваад танд буцаагаад авчраад өгчихсөнгүй, шинээр хоол хийж өгчээ гэдгийг нь мэдэх болно.