Гавнаас салах шаардлагатай, аминд тулсан үе танд тохиож байсан уу? Мэдээж үгүй байх. Гэхдээ биднийг ирээдүйд юу хүлээж, юу тохиохыг хэн ч урьдчилан тааварлашгүй. Өөрийн мэдлэгтээ уг чадварыг нэмэхэд ер нь илүүдэхгүй. Аюулгүй байдал – юун түрүүнд тавигдах ёстой зүйл шүү дээ.
Энэхүү видеогоор гавнаас хэдхэн секундэд хэрхэн салахыг зааж өгнө. Эхлээд та цаасны хавчаарын дээд талыг шүдээрээ бага зэрэг нарийсгаад үзүүрийг нь тэгшлэх хэрэгтэй болно. Тэгшилсэн үзүүрээс хоёр хуруугаараа бариад нарийсгасан хэсгээр гавны түгжээг тайлна. Ингээд л боллоо! Нэг гар суларсан. Одоо хоёр дахь гар – маш амархан.
Гавны механизм хэрхэн ажилладаг болохыг сонирхоцгооё. Дотор талыг нь сайтар харвал 3 жижиг шүд харагдана. Энэ гурван шүд гавны цагиргийг түгжинэ. Жижигхэн цаасны хавчаараар уг түгжээг суллахад л гав амархан тайлагдаж байгаа юм.
Хэд хэдэн удаа дасгал хийхэд таны гав тайлах ур чадвар хурдан дээшилнэ – 5 секундэд л тайлдаг болно. Энэхүү аргыг цагдаагийн эсрэг хийхгүй байхыг зөвлөж байна. Хуулиа дээдлэж явах нь та бидний эрхэм зорилго юм шүү!