in

Юу вэЮу вэ ХөөрхөнХөөрхөн ГоёГоё Яг зөвЯг зөв ХахаХаха ГунигтайГунигтай ГайхмаарГайхмаар

Лифт доош унах үед хэрхэн амь насаа аврах вэ? Хамгийн үр дүнтэй, батлагдсан аргыг танд хэлж өгье

Онцгой, аюултай байдал үүсэхэд амьд гарна гэсэн баталгаа байхгүй, гэхдээ ийм үед бид ямар арга хэмжээ авах ёстойг урьдчилан мэдэж байвал зохилтой. Цаг үеэ олсон зөв арга хэмжээ нь таны болон таны ойр дотны хүмүүсийн амийг аврах боломжтой ажээ.

Та бүхэнд унаж байгаа лифтэнд хэрхэн ямар арга хэмжээ авах, ямар үйлдэл гаргаж болохгүй талаар мэргэжлийн аврагч, инженерүүдийн өгсөн зөвлөгөөг хүргэж байна.

Цахилгаан шат газар унах яг тэр агшинд хэрхэвч үсэрч болохгүй

Нэгдүгээрт, чөлөөт уналтын үед үсрэхэд хэцүү байх болно. Хоёрдугаарт, үсрээд буухад унаж байгаа лифтний хурдтайгаар буух болно. Гуравдугаарт, таны биеийн аль хэсэг бэртэл гэмтэл авах нь тодорхойгүй. Discovery сувгийн залуучууд ингэж үсрэх ямар ч авралгүйг батлаад өгсөн. Видео-г үзнэ үү.

Цэх зогсохгүй

Бас л шилдэг хувилбар биш. Хөл дээр биеийн бүх жин 10 дахин их болж ирнэ. Энэ нь маш хүнд бэртэл учруулж болзошгүй.

Цахилгаан шат газар унах тэр агшинд нуруугаараа дээш хараад хэвтэнэ

Цахилгаан шат унаж байна гэдгийг мэдрэнгүүтээ л лифтний шалан дээр дээш харж хэвтээрэй. Энэ байрлалд хэвтэхэд ирэх даралт биеийн нийт хэсгээр адил хуваарилагдана.

Цахилгаан шатанд олон хүнтэй, хэвтэх зай байхгүй бол доош суух эсвэл хөлөө өвдгөөрөө нугалаарай

Шалан дээр доош суувал цэх зогсож байснаас илүү бага даралтыг мэдэрнэ. Хэрвээ суух зайгүй байвал хөлөө өвдгөөрөө нугална – энэ нь биед ирэх даралтыг ямар нэг хэмжээгээр багасгаж өгнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *