in

Юу вэЮу вэ ГоёГоё ГайхмаарГайхмаар ХахаХаха ХөөрхөнХөөрхөн Яг зөвЯг зөв ГунигтайГунигтай

Хар дарж зүүдлэх нь цаанаа тодорхой учир шалтгааныг агуулж байдаг – Энэ бол 100% бодит үнэнийг хэлж өгөх зүүдний тайлал!

Зүүдний шинжлэх ухааны тайлбар! Бүх хүн хар дардаг. Хар дарсан зүүдний тайлалыг мэдэхийг хүсвэл бидний нийтлэлийг уншаарай.

Хөөгдөх, мөрдөгдөх

Хар дарсан зүүд: Таныг аймшигт араатан, мангас эсвэл бусад аймшигтай зүйл хөөж байна гэж зүүдлэх.

Тайлал: Та өөрийн мэдрэмж, бодол санааныхаа хэсгийг орхих шаардлагатай байгааг илэрхийлж байна. Таны оюун ухаан таниас уур хилэн, үзэн ядалтыг орхихыг сануулж байгаа дохио юм. Өөр нэг тайлал нь та шударга ёсноос зугтаж байгааг илтгэж байна.

Унаж байна гэж зүүдлэх

Хар дарсан зүүд: Өндрөөс унах. Тэнцвэр алдан унах.

Тайлал: Хэрхэн унаж буйгаас ихээхэн хамаарна. Хэрвээ та эсэргүүцэж чадахгүй байгаа бол хамаг анхаарлаа төвлөрүүлж буй асуудлаа зүгээр л орхихыг сануулж байгаа нь тэр юм. Хэрвээ унаж байхдаа эвгүй хүнд байдалтай байгаа бол хэт их ажиллаж байгаагийн илрэл. Хэрвээ та шууд доошоо унаж байвал бүтэлгүйтлийг илтгэдэг. Та бүдэрч унаж байна гэж зүүдэлвэл алдаа гаргахаас айж байна гэсэн үг. Таныг хэн нэгэн түлхэж байвал бодит амьдрал дээр ч бас хэн нэгэн танд аюул учруулна гэсэн үг.

Шалгалт

Хар дарсан зүүд: Маш хэцүү шалгалтанд бэлтгэж байгаагаар, эсвэл шалгалтандаа унаж байна гэж зүүдлэх

Тайлал: Зөвхөн оюутан, сурагчид зүүдэлдэггүй, бүх насныхан зүүдлэж болно. Эрч хүчтэйгээр, шинээр ажиллах урам зориг өгдөг.

Олон нийтийн дунд нvцгэн байх

Хар дарсан зүүд: Та ажил дээрээ тайлан тавьж, ярилцаж байх үедээ гэнэт өөрийгөө нvцгэн байхыг мэдрэх

Тайлал: Бэрхшээлтэй, хамгаалалтгүй, эмзэг байгааг илтгэж байна. Ихэвчлэн ямар нэг зүйлийг нуух, эсвэл нууц хадгалах ёстой үед тохиолддог.

Шүд унах

Хар дарсан зүүд: Таны шүд унаж байна.

Тайлал: Шүд унаж байна гэж зүүдлэх нь гоо үзэсгэлэн, мөнгө, өөрийгөө хүндлэх хүндлэл, эр зориг, биеийн эрчим хүч алдагдахыг зөгнөдөг. Мөн таны амьдралд томоохон өөрчлөлт гарахыг илтгэнэ. Ажлын байр өөрчлөгдөх гэх мэт. Айх зүйл байхгүй.

Үxэл

Хар дарсан зүүд: Та эсвэл таны ойр дотны хэн нэгэн үxэж байна эсвэл хүнд шaрхадсан.

Тайлал: Санаа зовох хэрэггүй. Энэ нь шинэ амьдралыг зөгнөдөг. Та хуучин байшингаа зарж шинийг худалдаж авах эсвэл шинэ ажилд орох гэх мэт.

Хоцролт

Хар дарсан зүүд: Та онгоцноос, нийтийн тээврээс, шалгалтнаас эсвэл чухал уулзалтнаас хоцорч, маш их яарч байна гэж зүүдлэх

Тайлал: Та ямар нэгэн хариуцлагаас зайлсхийж байна эсвэл боломжийг алдсандаа санаа тань зовж байгаа.

Давчуу орон зай

Хар дарсан зүүд: Та гацчихаад гарч чадахгүй байх.

Тайлал: Та бодит амьдрал дээрээ “гацчихсан” байна. Та чухал асуудлыг шийдэж чадахгүй байгаа, маш их ажил таны нуруун дээр байна эсвэл ямар нэг хариуцлагаас зайлсхийсэн.

Алдагдах

Хар дарсан зүүд: Та алга болчихсон эсвэл үнэтэй эд зүйлээ алдсан

Тайлал: Ойд эсвэл төөрдөг байшинд гацчихсан гэж зүүдэлсэн бол та бодит амьдрал дээрээ хаашаа явахаа мэдэхгүй таг зогсчихсон байгаа гэсэн үг. Хэрвээ ямар нэг үнэт зүйлээ алдчихлаа гэж зүүдэлвэл та бодит амьдрал дээрээ урам хугарна.

Хяналтаа алдах

Хар дарсан зүүд: Та машин жолоодож (онгоц, завь гэх мэт) байх үед гэнэт хяналтаа алдах эсвэл ажиллахаа болих

Тайлал: Энэ зүүдэн дэх машин бол та. Тэр таныг сонсохгүй байгаа бол та өөрийнхөө хувь тавиланг удирдаж чаддаггүй гэсэн үг. Хэрвээ та өөрийгөө энэ машины зорчигч гэж зүүдэлвэл та хэн нэгнээр өөрийнхөө амьдралыг удирдуулна гэсэн үг.

Далайн шуурга, живэх

Хар дарсан зүүд: Та далайн шуурганд өртсан, живэх шахаж байна гэж зүүдлэх

Тайлал: Та маш их сэтгэл гутралд орсон байна. Амрах хэрэгтэйг сануулж байна. Зүүдэнд үзэгдэж буй хар бараан үүл, том давалгаа нь танд тэр хэмжээний стресс бухимдал байгааг харуулж байдаг.

Цахилгаан хэрэгсэл ажиллахгүй болох

Хар дарсан зүүд: Утас ажиллахгүй, компьютер асахгүй, цагийн зүү хөдлөхгүй байх

Тайлал: Өөр бусад хүмүүстэй харилцаа холбоо тасрах, харилцаагүй болох айдсыг илтгэдэг.

Аллaга

Хар дарсан зүүд: Та хэн нэгнийг aлж байгаа эсвэл алaхыг оролдож буй зүүд

Тайлал: Энэ зүүд нь таныг хэн нэгэнд маш хүчтэй дурлахыг зөгнөж байна! Мөн өөрийнхөө амьдралын зарим нэгэн хэвшил эсвэл асуудлаас салахыг хүсэж буйн илрэл юм.

Өөрчлөлт

Хар дарсан зүүд: Таны эхнэр эсвэл нөхөр таныг хуурах

Тайлал: Хууран мэхлэлт, хуурамч хайр дурлалыг илтгэнэ. Энэ нь та өөрийнхөө эхнэр эсвэл нөхөрт цаг зав төдийлөн гаргадаггүйг илтгэж байна.

Байгалийн гамшиг

Хар дарсан зүүд: Та өөрийгөө байгалийн гамшиг дунд байгаагаар зүүдлэх

Тайлал: Хуй салхи нь амьдралын томоохон өөрчлөлтийг бэлгэддэг бол газар хөдлөлт нь таагүй мэдээ эсвэл санхүүгийн уналтыг илтгэдэг. Галт уулын дэлбэрэлт нь уур хилэнг илэрхийлнэ.

Бие засах өрөө хайх

Хар дарсан зүүд: Бие засах өрөө хайх боловч олдохгүй байх

 

Тайлал: Бодит амьдрал дээр урагш явж чадахгүй, ямар нэгэн зүйл саад болж буйг илтгэнэ. Хэнээс эсвэл юунаас салах эсэхээ шийдэх хэрэгтэйг сануулж байна.

Бaрьцаалах

Хар дарсан зүүд: Та харь гаригийн сансрын хөлөг дээр ирчихсэн байх

Тайлал: Харь гаригийн ямар нэг зүйл зүүдлэх нь таныг гадаад xүчин зүйл эсвэл өөр хэн нэгэн удирдахыг харуулж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *