in ,

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ Яг зөвЯг зөв ГунигтайГунигтай ХахаХаха ГайхмаарГайхмаар

“Ээжээ, надтай хамт хэвтээч?” Та үүнийг уншсаныхаа дараа хүүхдийнхээ талаар маш их зүйлийг ойлгож авах болно

Хүүхдүүд тань яагаад таньтай цагийг хамт өнгөрөөхгүй байгаа талаар бодож үзсэн үү?

Та тэднийг жаахан байхад, зөвхөн хүүхэддээ зориулж хангалттай цаг гаргаж чадаж байсан уу? Хүүхэд нас бол амьдралын хамгийн нандин, эмзэг хэсэг юм. Хэрвээ бид амьдралынхаа туршид өдөр бүр хүүхэддээ анхаарал хандуулж, хамт байсан бол магадгүй одоо тэд таныг халамжилж, таньтай цагийг өнгөрөөж байгаа. Хүүхэд гаргах гэдэг нь өсгөхийг хэлдэггүй. Түүнд шаардлагатай эд зүйлсийг өгч, үг зааж сургаж байгаагаа хүүхэд өсгөж байна гэж бодож байвал та эндүүрч. Хүүхдэд хүмүүжил биш хайр хэрэгтэй.

Хүүхдүүд маань ээжтэйгээ цагийг өнгөрөөх дуртай. Би 10, 7, 6, 4 насны хүүхдүүдтэй. 7 настай хүүгээ унтуулах үед тэр надаас о­рой болгон нэг л зүйл хүсдэг­. “Ээжээ, надтай хамт хэвтээч?”

Ихэнх тохиолдолд би “Хэдхэн секунд хамт хэвтэнэ шүү, хонгор минь. Дүү нарыг чинь унтуулах хэрэгтэй, бас гал тогоонд хийх ажил байна, ажлаа гүйцээж хийх ёстой, аавтай нь хамт оройн хоол идэх ёстой” гэж хариулдаг байсан юм. Ямар ч шалтгаантай бид бүгдээрээ “Хэдхэн секунд шүү, өөр чухал ажлууд байгаа” гэсэн ижилхэн хариулт өгдөг.

Бүх шөнийн турш хамт хэвтэж чадахгүй гэдгээ мэдэж байгаа, бас бусад хүүхдүүд маань ч хамт хэвтэхийг хүснэ шүү дээ. “Гар бариад бугуй барина” гэдэг шиг 5 минут гэсэн бол хүүхдүүд 20 минут, 20 гэсэн бол хүүхдүүд 40 минут хамт хэвтэхийг хүснэ.

Хэдхэн жилийн өмнө найзын маань гэр бүл унтаж байхдаа өөд болсон, 7 хоногийн дараа 7 настай хүү нь хашаан дотроо тоглож байгаад нас барсан. Энэ тухай ярих, бичих үнэхээр хэцүү байна.

Харин одоо би, “Ээжээ, надтай хамт хэвтэх үү?” гэдэг үгийг орой болгон сонсох дуртай болсон. “Өнөөдөр тооны хичээл дээр шалгалт аваад, би хамгийн өндөр оноог авсан. Би өөрөө хийсэн, та харж байна уу ээжээ!”, “Би нохойгоо санаж байна, өөр нохой авч болохгүй юу?”, “Дүүтэйгээ хамт гүйсэн, тэрний гэдэс өвдөөд зөөлөн гүйх хэрэгтэй болсон. Удаан гүйх надад уйтгартай байсан шүү ээжээ!”

Энэ бүх зүйл биднийг өөр зүйл хийж байх хугацаанд болсон. Энэ бүх зүйл биднийг бусад зүйлд анхаарал хандуулж байх үед тохиолдсон.

Эмээ минь надад хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүл гэж хэлдэг байсан. Бас хүмүүс хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлэхгүй байж яах гэж хүүхэд гаргадгийг ойлгодоггүй гэж хэлсэн юм.

Нөхөр бид 2 эцэг эхтэйгээ цагийг өнгөрүүлэх дургүй байдаг бөгөөд энэ нь нэг л өдөр хүүхдүүд маань бидэнтэй хамт цагийг өнгөрүүлэхийг хүсдэггүй болчих вий гэж бодоход хүргэсэн юм. Үүнийг мэдрэх хичнээн хүнд бол?!

Азаар тийм өдөр ирэхгүй. Хүү маань надаас асуултаа асуух үед би 4 хүүхэдтэйгээ хамт хэвтэж, тэдний дуртай дууг нь дуулж өгнө.

Хэдий ядарсан байсан ч орой бүр 10 минутыг хүүхдүүддээ зарцуулаарай. Таны тэвчээр гаргасан 10 минут хүүхдүүдийг тань аз жаргалтай болгох болно. Тэгээд тэдэнд хандаж, “Чи миний хувьд хамгийн чухал” гэж хэлээрэй.

10 жилийн дараа миний хүү 17 настай байна. Тэр үед би, НАДТАЙ ХАМТ хэдхэн минут суугаач… гэхэд тэр хамт суух болно.

Leave a Reply

Your email address will not be published.