in ,

Насан туршдаа залуухан харагдах ийм л амархан – Та дараах 5 хүнсийг өдөр бүр хэрэглээрэй!

Хөгшрөлт бол жам ёсны үйл явц бөгөөд хоолны дэглэм барьснаар удаашруулж болдог. Хөгшрөлтийг удаашруулдаг янз бүрийн хоол хүнсний бүтээгдэхүүн бий. Залуужуулах увдистай, эрүүл мэндэд нэн тустай 5 бүтээгдэхүүнийг танд танилцуулъя.

Бууцай

Энэхүү ногоо нь хар ногоон өнгийн навчит ургамал бөгөөд Азиас гаралтай, шим тэжээл ихтэй. Төмрөөр баялаг. Биеийн бүх хэсэгт шим тэжээл өгдөг тул байнга хэрэглэх нь арьсыг илүү гэрэлтэй, эрүүл болгодог.

Бууцай нь:

  • C, E амин дэмээр баялаг, арьсыг хэт ягаан туяанаас хамгаалдаг
  • Эрдэс бодисоор баялаг
  • Арьсны эсийн өсөлтийг дэмждэг
  • К аминдэм агуулдаг. Арьс хуурайших, загатнах болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй

Ногоон цай

Ногоон цай нь арьсыг үрчлээнээс хамгаалдаг бөгөөд залуу сайхан харагдуулдаг. Тиймээс нүүр, арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүний гол орцыг бүрдүүлдэг.

Гожа жимс

Хятадаас гаралтай энэхүү жимс дэлхийд алдартай, түгээмэл байдаг. Хуурай болон шүүс хэлбэрээр худалдаалагддаг. Тод улбар шар, улаан өнгийн жимс нь хүний биед хэрэгтэй антиоксидант ихээр агуулдаг. E аминдэмээр баялаг бөгөөд гэрэлтсэн эрүүл арьстай болоход тань тусална.

Халуун ногоо

Шанцай, цагаан гаа, куркума, улаан чинжүү зэрэг нь арьсанд гайхалтай ашиг тус үзүүлдэг.

Улаан чинжүү: А болон С аминдэмээр баялаг бөгөөд арьсны коллагенийг сэргээдэг.

Куркума: Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Батга эмчилдэг.

Кардамон: Арьсыг цэвэрлэж, биеэс хорт бодисыг гадагшлуулдаг.

Цагаан гаа: 40 төрлийн антиоксидант агуулдаг, цусны эргэлтийг дэмждэг.

Шанцай: Хэрэглэснээс хойш 6 цагийн дараа коллагений түвшинг нэмэгдүүлдэг.

Улаан лооль

Уургаар баялаг тул цатгалан мэдрэмж төрүүлдэг. Иймээс хоолны дэглэм барихад нэн тохиромжтой хүнсэнд тооцогддог. Германы эрдэмтдийн судалгаагаар улаан лоолинд агуулагдах ликопин нь хөгшрөлтийн нэг шалтгаан болох нарны туяанаас арьсыг хамгаалдаг болохыг тогтоожээ.

Дээрх бүтээгдэхүүнүүд бүгд таны биеийг эрүүл, арьсыг тань сайхан харагдуулах үйлчилгээтэй тул эдгээр бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах шаардлагагүй. Таныг сэтгэл хангалуун байлгах эдгээр хоол хүнсийг өдөр тутамдаа хэрэглэж заншаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *