in

Хүний хүсэл мөрөөдөл гэдэг ямар их үнэ цэнэтэй зүйл болохыг танд ойлгуулах сургамжит өгүүллэг

Бид бүгдээрээ л сайн сайхан амьдрахыг мөрөөддөг. Илүү ихийг ч хүсдэг. Зарим хүмүүс зорилгодоо хүрэхийн тулд жагсаалт бичдэг. Гэхдээ ихэвчлэн бодсон санасан бүх зүйлс амьдралд биелэлээ олдоггүй…

Танд аз тохиосонгүй гэж та бодож байна уу? Хувь тавилан таны эсрэг байна уу? Тэгвэл та хүсэл мөрөөдлийн дэлгүүрийн тухай гайхалтай сургаалийг уншаарай. Олон зүйл өөрийнхөө байх ёстой газраа байх болно!

Орчлон ертөнцийн хойд хэсэгт нэгэн жижигхэн дэлгүүр байдаг байжээ. Хар салхи болохоос өмнө тэнд замын тэмдэглэгээ өмнө нь байдаггүй байсан бөгөөд шинэ эзэн хаяг хадсанаар оршин суугчид энэхүү дэлгүүр хүсэл мөрөөдөл худалдаалдаг гэж мэдсэн юм.

Дэлгүүр нэр төрлийн хувьд асар өргөн сонголттой байсан бөгөөд эндээс бараг бүх л зүйлийг худалдан авч болдог байв. Том дарвуулт завь, орон сууц, гэр бүл, корпорацийн дэд ерөнхийлөгч, мөнгө, хүүхэд, дуртай ажил, гоо сайхан бие галбир, уралдаан тэмцээний ялалт, том машин, нэр хүнд, амжилт, мөн өшөө олон олон зүйлүүдийг авч болдог. Энд гагцхүү амьдрал болон үxлийг л зардаггүй бөгөөд үүнийг өөр галактикт байрлах төв оффис хариуцдаг байв.

Дэлгүүрт ирж буй хүн бүр (дэлгүүрт огт ирж байгаагүй, гэртээ суугаад зөвхөн хүсдэг гэсэн өөр төрлүүд бий) хамгийн түрүүнд өөрийнхөө хүсэл мөрөөдлийн үнэ цэнийг ойлгодог.

Үнэ бүхэн өөр. Жишээ нь, дуртай ажил нь тууштай байдал болон урьдчилан таамаглах чадвар, бие даан төлөвлөх болон өөрийн амьдралыг бүтэцчилэх чадвар, өөрийн хүчинд итгэх болон өөрт таалагдаж буй газраа ажиллахыг өөртөө зөвшөөрөх чадвар зэргээс татгалзах хэрэгтэй.

Нэр хүнд бол арай илүү: өөрийн хэд хэдэн үзэл бодлоос татгалзах хэрэгтэй болдог. Бүгдэд оновчтой хариулт өгч чаддаг байх, татгалзах чадвартай байх, өөрийнхөө үнэ цэнийг мэдрэх (энэ нь хангалттай өндөр байх), өөрөө өөртөө “Би” гэж ярихыг зөвшөөрөх, эргэн тойрныхон дургүйцэж байсан ч өөрийгөө нотлох зэрэг.

Зарим зүйлийн үнэ их хачирхалтай. Аз жаргалтай гэр бүл их үнэтэй. Өөрийнхөө аз жаргалын төлөө хариуцлагатай байх, амьдралаас таашаал авч чаддаг байх, өөрийн хүсэл зоригийг мэддэг, бусдын хүсэл эрмэлзлэлийг хангахаас татгалзах, байгаа зүйлээ үнэлж чаддаг байх, өөрийгөө аз жаргалтай байхыг зөвшөөрөх, өөрийн гэсэн үнэт зүйлс, мэдлэгтэй байх, найз нөхөд зарим нэгэн танилаа алдах эрсдэл.

Дэлгүүрт ирж буй хүн бүр хүсэл мөрөөдлөө худалдан авахад бэлэн байдаггүй. Зарим нэг нь үнийг нь хараад тэр дороо явчихдаг. Харин зарим нь удаан бодож зогсоно. Хэн нэг нь үнэ өндөр байгаа талаар гомдоллон, хөнгөлөлт болон урамшууллын талаар сонирхоно. Сайхан цаасанд ороосон мөнгөөр өөрийн хүсэл мөрөөдлөө худалдан авч буй хүн ч бас байна. Тэр аз жаргалтайгаар бусад руу харна. Гэхдээ тэр дэлгүүрийн эзэнтэй танил учраас ямар нэгэн хүндрэлгүйгээр төвөггүйхэн шиг худалдан авалт хийж буй юм.

Худалдан авагчдын тоог нэмэгдүүлэхийн тулд үнээ буулгахыг дэлгүүрийн эзэнд санал болгодог. Гэхдээ тэр ингэх нь түүнийг зовоож мөн хүсэл мөрөөдлийн чанараас шалтгаалж татгалздаг.

Дэлгүүрийн эзнээс унахаас айхгүй байна уу гэж асуухад тэр толгойгоо сэгсрэн, бүх цаг хугацааны турш өөрийн амьдралыг эрсдэлд оруулах, өөрчлөх зоригтой, өөрийн хүсэл мөрөөдлийг бий болгоход хангалттай хүч, нөөц бий гэдэгт өөртөө бүрэн итгэх итгэл дүүрэн байсан гэж хариулсан юм.

“Хэрвээ чиний хүсэл мөрөөдөл биелэхгүй байгаа бол – хараахан төлөгдөөгүй байгаа юм” гэсэн бичээс дэлгүүрийн хаалган дээр зуун жил болж буй.

Leave a Reply

Your email address will not be published.