in ,

ХөөрхөнХөөрхөн ГоёГоё ГайхмаарГайхмаар Юу вэЮу вэ

Мэргэжлийн гоо сайханчид шиг нүүрээ төгс будаж сурахыг хүсвэл доорх 15 зөвлөгөө танд хэрэг болно

Зөв нүүр будалт гэдэг бол чимхлүүр ажил. Цаг, хүч хөдөлмөр шаардахаас гадна ур чадвар ч шаардлагатай. Хэдэн цагаар толины өмнө суусны эцэст хүсэн хүлээсэн үр дүндээ хүрэхгүй байх тохиолдол ч бий.

Онцын хүч хөдөлмөр гаргахгүйгээр нүүрээ зөв будах зарим нэг нууцуудаас танд дэлгэе.

Эхлээд тениэ түрхээд дараа нь тональ суурь будгаа тавина

Нүдээ тениэр будах гэж байгаа бол нүүрний суурь будгаа тавихаас өмнө будаарай. Будалтын явцад тень унах эсвэл зарим нэг зүйлийг засах хэрэгтэй бол та хэзээ ч засаж болно.

Том уруултай харагдах

Контур харандаагаар уруулын дунд хэсгээр зураад дараа нь уруулын будгаа түрхэнэ. Дараа нь консилер болон хайлайтераа явуулна. Та дээрх зургийг сайтар ажиглана уу.

Хөмсгөө будахдаа толиноосоо зайтай байгаарай

Толиноос хэдэн алхамын ард зогсоод хөмсгөө будна. Ингэснээр та хөмсгөө нүүрнийхээ харьцаатай бүтэн харах боломжтой болж байгаа ажээ.

Уруулаа будахдаа амны цаас ашиглаарай

Дээд уруулаа будаад амны цаасанд шингээж аваад дараагийн давхарга будгаа тавина. Ингэснээр уруулын будаг удаан хадгалагдаж үлдэхээс гадна шүд тань уруулын будаг болж заваарахгүй.

Урсдаггүй сормуусны будгийг амархан цэвэрлэх

Урсдаггүй сормуусны будгийг тусгай бодисоор ч амар арилгахгүй. Иймээс жирийн сормуусны будаг эхэлж түрхээд, дараа нь урсдаггүй будгаа түрхэнэ. Сормуусны будаг урсахгүй ч дараа нь арилгахад амархан байх болно.

Консилерийг орлуулах арга

Хэрвээ таны консилер дууссан бол бага зэргийн пудрыг суурь тостой холиод нүүрэндээ түрхээрэй.

Амарсан нүдний төрх

Зураг дээр үзүүлсэн байдлаар консилер түрхэж ядарсан нүдний өнгийг нуух боломжтой.

Шахмал пудр түрхээрэй

Гялалзуулагч эсвэл нүүрэндээ хэт их өнгөлсөн юм шиг санагдаад байвал дээрээс нь өөрийн арьсны өнгөтэй адил шахмал пудр түрхээрэй.

Хацар өнгөлөхдөө уруулын будаг ашиглана

Хэрвээ танд хүссэн өнгө байхгүй бол уруулын будгаар өнгөлөөд нэг үзээрэй.

Тениэр нүдний контур хийх

Бийрээ норгоод хүссэн өнгийн теньдээ дүрнэ. Ингээд л та контур зурна.

Сормуусны будаг түрхэхээс өмнө эхлээд амны цаасанд арчаарай

Сормуусны будаг түрхэхэд бүхэл будаг үлдээд байдаг. Харин амны цаасанд эхэлж арчаад түрхвэл ямар ч бүхэлгүйгээр сормуусаа будаж болно.

Нүдний доорх хөх толбыг нуух

Эхлээд бийрэндээ улаан өнгийн уруулын будаг түрхээд нүднийхээ доод хэсгийг будна. Харин дараа нь консилерээ түрхээрэй.

Өтгөн сормуустай харагдах

Сормуусны угаас үзүүр хүртэл дээш болгон будгаа түрхэнэ. Ингэснээр таны сормуус өтгөн бөгөөд урт харагдах болно.

Монохром будалт

Монохром төрхтэй болохыг хүсэж байгаа бол крем суурийг эсвэл зөөлөн өнгийн хайлайтерыг хацар, зовхи болон урууландаа түрхэнэ.

Консилер ашиглаж илүүдэл будгаа далдлана

Илүү гаргаж зурсан контураа нуух болбол консилер ашиглаарай. Арилгах гэж хичээсний хэрэггүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *