in

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн

Та үдээсний машинд байдаг энэ зүйлийг яаж ашиглах ёстойг мэдэх үү?

Үдээсний машиныг бид сургуульд байхаасаа л ашиглаж ирсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл нэгэн бяцхан нууцыг нь анзаарахгүй явж байжээ. Магадгүй бүх сурагчид, оюутнууд, албан хаагчид ч мэдэхгүй яваа байх.

Үдээсний машиныг 1923 онд Boston Wire Stitcher Co. компани зохион бүтээжээ. Шинэ загвар нь хэрэглэхэд илүү хялбар байсан учир богино хугацаанд маш алдартай болж чаджээ. Орчин үеийн дээд хэсэг нь онгойдог үдээсний машиныг анх 1930 онд Swingline компани бүтээсэн аж. Энэ үдээсний машинд ямар нууц байгаа юм бол гэж та гайхширч байна уу?

Бүх нууц энэхүү бяцхан мөнгөлөг хэсэгт нуугдаж байгаа. Үдээсний машин “ердийн” горимд байхдаа бичиг баримтыг дотогш нь үддэг. Хэрэв энэ мөнгөлөг тавцанг 180 градус эргүүлбэл үдээс гадагш үдэгдэх болно.

Цаасыг түр хугацаанд үдэхийн тулд ингэж гадагш хавчдаг. Мөн гадагш хавчсан үдээсийг дараа нь салгахад хялбар байх бөгөөд цаасыг урах, хуруугаа гэмтээх зэргээс сэргийлж болно.

Leave a Reply

Your email address will not be published.