in ,

ГоёГоё Юу вэЮу вэ ХахаХаха ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай

Би найзынхаа зөвлөснөөр 1 сарын турш өдөр бүр 3 ширхэг өндөг идсэн. Үр дүнд нь миний биед ямар өөрчлөлт гарсан гээч?

Хэрэв та шинжлэх ухааны зүгээс магтсан хүнсний бүтээгдэхүүн эсвэл нэмэлт бүтээгдэхүүн бүрийг хангалттай удаан хугацаагаар хэрэглэвэл нэг бол танд муугаар нөлөөлнө, нэг бол ямар ч нөлөө үзүүлэхгүй.

Муу нэртэй байсан бүтээгдэхүүнүүдийг орчин үед эсрэгээрээ “супер хүнс” гэж сурталчилдаг болжээ!

Өндөг энэ ангилалд багтана. Өмнө нь ихэнх эрдэмтэд өндөгний шард агуулагдах холестерин нь хүний биеийн муу холестерины түвшинг ихэсгэдэг гэсэн дүгнэлтэд хүрч байжээ.

Гэвч сүүлийн үеийн судалгаагаар бидний хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүнээс биед орж ирэх холестерин нь бие дэх холестерины түвшинг бууруулдаг гэдгийг батлаж өмнөх дүгнэлтийг үгүйсгэж байгаа юм.

Гэхдээ ингээд сайн мэдээ дуусчихгүй.

Холестерин нь тестостерон, эстроген, кортизол зэрэг даавруудыг үүсгэхэд чухал нөлөө үзүүлдэг. Эрдэмтэд саяхан нэгэн судалгаа явуулжээ. Судалгаанд хамрагдагсад өдөрт 1-3 бүтэн өндөг идэж байжээ.

Судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн 70%-д нь холестерин нь ихсээгүй буюу ямар ч сөрөг өөрчлөлт гараагүй, харин 30%-д нь “муу холестерины” түвшин ихэсжээ. Жижиг нягт эсүүд хөөснөөс эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн аж.

Зүрх судасны өвчтэй болох хамгийн өндөр эрсдэлтэй чихрийн шижинтэй хүмүүст өдөр бүр өндөг хэрэглэх нь муугаар нөлөөлдөггүй.

Одоо өндөгний тухай сайн мэдээ рүүгээ шилжицгээе.

Өндөг тогтмол хэрэглэснээр хүний биеийн ерөнхий эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг аж.

Нийтлэлийн доор тавьсан бичлэгт өндгөнд агуулагдах витамин, кальци, омега-3 тосны хүчил зэрэг бодисууд биед хэрхэн нөлөөлдөг тухай яригдана. Өндөг дээд зэргийн чанартай уураг агуулдаг.

Хүн бүрийн мэдээд байдаггүй тэжээллэг бодис бол холин юм. Энэ нь тархины үйл ажиллагаанд маш чухал ач холбогдолтой бодис юм. Судлаачид нийт хүн амын 90% нь холины дутагдалтай байна гэж мэдээлжээ. Гэтэл холин нь өндгөнд хамгийн их байдаг.

Үүнээс гадна өндгөнд агуулагдах антиоксидант нь хараанд сайн байдаг.

Өглөөний цайндаа өндөг идсэнээр цатгалан мэдрэмж төрүүлэх бөгөөд өдрийн турш өлсөх мэдрэмжийг арилгаж жингээ барихад тусална.

Үүгээр ч зогсохгүй судлаачид өндгөнд агуулагдах амин хүчил, эрдэс нь яс, үс, хумсанд сайн гэжээ.

Та гайхширч магадгүй гэхдээ та өдөрт 3 өндөг идэх хэрэгтэй!

Зөвхөн артерийн судасны хананд товруу үүсэх эрсдэлтэй хүмүүст өөр зөвлөгөө өгнө. Гэсэн ч өдөрт нэгээс хоёр өндөг идэх нь ерөнхийдөө аюулгүй бөгөөд таны биеийг амин дэмээр хангана.

Хангалттай хэмжээний шим тэжээлийн бодис авахын тулд болж өгвөл гэрийн өндөг (тахиа тэжээдэг бол) хэрэглэхийг зөвлөж байна.

Харин та өндөг хэр иддэг вэ? Бидэнтэй саналаа хуваалцаарай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *