Толь магадгүй хүний бүтээсэн хамгийн хачирхам зүйл байх. Аль эртнээс л хүмүүс толийг ид шидийн зүйл хэмээн үзсээр ирсэн билээ. Зарим нь өнгөрсөн, ирээдүйг толины тусламжтайгаар харж, зарим нь толины ертөнцөөр аялж, харин зарим нь өөрийн тусгалаа харахаас ч айдаг. Харин өнөөдөр бид танд толинд өөрийн дүрсээс гадна харж болох 7 зүйлсийг олон үндэстний ярианаас сэдэвлэн хүргэж байна.
Гилийн хатан
Гилийн хатан нь толинд үзэгддэг сүнснүүдийн тухай домгуудын хамгийн алдартай нь. Зарим нь үүнийг ер бусын сүнс, зарим нь эртний шидтэн, зарим нь чөтгөр гэж үздэг. Толинд гилийн хатанг дуудсан гэх тохиолдол маш олон байдаг тухай яриа байдаг. Олон янзын цуу яриаг нэг л зүйл нэгтгэдэг нь толинд түүнийг дуудахад толин дундуур хар зураас үүсдэг тухай юм. Хэрэв та хүүхэд насны сүнс дуудаж тоглодог байсан насаа дурсахыг эсвэл айдастайгаа нүүр тулахыг хүсвэл дуудаж болох л юм.
Цуст Мэри
Англид 16-р зууны үед амьдарч байсан Марии Тюдорын сүнс нь Цуст Мэри болон харагддаг гэлцдэг. Тухайн үедээ тэрээр өөрийн эрх мэдлээ ашиглан зэрлэг араатан шиг авирлан, улс төрөөр ихээхэн тоглосон хүүхэн байжээ. Харанхуйд толины урд зогсоод “Цуст Мэри” гэж 3 удаа шивнэвэл түүний дүрс үзэгддэг гэх яриа бий.
Чөтгөр
Тийм ээ, өнөөх юм болгонд дурдагддаг чөтгөр чинь. Чөтгөр зарим хүмүүст хэрхэн хүссэн төрхөөрөө толинд харагдах аргыг заасан гэх яриа бий. Харин шөнө 3 цаг хүртэл толинд удаан ширтвэл өнөөх чөтгөрийг өөрийг нь харах боломжтой гэж үздэг хүмүүс ч байдаг байна.
Тус толинд өмнө нь тольдсон хүний төрх
Зарим хүмүүс толийг өөрийн гэсэн “ой санамжтай”, өөрөөр хэлбэл өөрт нь тольдсон бүх хүмүүсийн төрхийг санадаг гэж үздэг. Харин энэ нь сөрөг бөгөөд эерэг олон нөлөөтэй. Догшин Иван хаан үүнээс сэрэмжилж сохор дарханаар толь хийлгэж, тус толиндоо зөвхөн хааны гэр бүл өөрсдийн төрхөө хардаг байсан гэдэг.
Үхэгсэд
Яг ийм шалтгаанаас болоод л гэрт хэн нэгэн нас барсны дараа бүх толийг бүтээдэг юм. Үхэгсдийн сүнс толинд шингээд түүнээс гарах замаа олж чаддаггүй гэж ярьдаг. Харин тэгж шингэсэн сүнс гэрт муу муухайг дуудаж, хар энерги ялгаруулдаг. Хэрэв таны толинд сүнс шингэсэн болов уу гэж эргэлзэж байгаа бол та толиныхоо өмнө лаа асаахад л хангалттай. Хэрэв лаанд ойртоогүй байхад лааны дөл өөрөө дальдирч, унтрах шахам байвал та тэр толио эртхэн гаргаж хаясан нь дээр шүү.
Толин ертөнц
Аймшигт амьтад, сүнс чөтгөрүүдээр дүүрсэн толин ертөнц байдаг тухай яриа бас байдаг. Зарим тохиолдолд энэ ертөнц толин ертөнц 2 байраа солих нь бий. Үүний тулд та хоёр толь өөд өөдөөс нь зэрэгцүүлэн тавих хэрэгтэй. Хоёр толины тусгал хязгааргүй үргэлжлэх агшинд та толин ертөнцөд очдог гэнэ шүү.
Өөрийн өөрчлөгдсөн төрх
Үүний тулд та өөрийн нүүрийг удаан хугацаагаар нүд салгалгүйгээр толинд харах ёстой. Тун удалгүй та өөрийн царайндаа өөрчлөлт орж байгааг анзаарах болно. Удах тусам өөрчлөлт их байх болно. Анхандаа танд таны амны булчин өөрчлөгдсөн мэт санагдавч удах тусам таны инээмсэглэл өөрчлөгдөж байгааг та анзаарах болно. Энэ нь далд ертөнцтэй огтхон ч холбоогүй бөгөөд тархины мэдээлэл хүлээж авах хэсэгтэй холбоотой. Дурын эд зүйлийг удаан ширтвэл тэр зүйл өөрчлөгдөж харагддаг байна.