in ,

Хувцсаа угаахдаа мөнгөлөг цаасаар хийсэн бөмбөлөг хамт хийгээд үзээрэй. Үр дүн нь таныг алмайруулна!

Үйлдвэрлэгчид орчин үеийн технологи ашиглан шинэ угаалгын машин гаргаж байгаа хэдий ч угаалга одоогоор сугалаа мэт л явагдсан хэвээр. Толбо нь бүрэн арилахгүй эсвэл эвгүй үнэр нь үнэртсээр л…

Бас нэг гомдмоор зүйл юу вэ гэвэл, зайлагч нь өндөр үнэтэй байсан ч гэсэн ямар ч баталгаа байхгүй, зайлсан хувцас нь цахилгаанжиж наалдсан хэвээр.

Харин та бүхэнд танилцуулах гайхалтай арга бол – дэлгүүр болгоны лангуун дээр хэвтэх мөнгөн цаас (тугалган цаас)-аар бөмбөлөг хийж угаалгын машиндаа хийх.

Алюмин нь цахилгаанжилтыг багасгаж угаалгын бодисын үйлчилгээг нэмэгдүүлнэ. Дараагийн удаа та хувцсаа угаахдаа ийм бөмбөлөг хийгээд үзээрэй.

Хийсэн бөмбөлгөө хагас жил орчим хэрэглэх боломжтой.

Үнэмшихгүй байгаа бол та ганц удаа л хийгээд туршаад үз. Үнэн худал нь мэдэгдэхгүй угаалгын химийн бодис авч мөнгөө үрж байснаас илүү үр дүртэй байна гэдгийг батлах байна.

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0