in

ГоёГоё

Оюун санааныхаа боол болохоос хэрхэн зaйлсхийх вэ? Доорх сэтгэлзүйн 10 зөвлөгөөг хэрэгжүүлээрэй – та дахиж асуудалд орохгүй

Заримдаа бидний амьдрал дан тэмцэл мэт санагдах нь бий: сэтгэл санаа, залхуу, шунал хүсэл…. Тэр болгонд бид ялан дийлэхгүй. Та бүхэнд танилцуулах гэж буй эдгээр энгийн зөвлөгөөний ачаар та залхууг даван дийлж чадах болно.

Та бүхэнд өөрийгөө илүү таньж мэдэх, амьдралаа хянахад туслах сэтгэлзүйн энгийн 10 зөвлөгөөг хүргэж байна.

Өөрийгөө хүндэлж сур

Өөрийнхөө алдааг уучил, амжилтыг тэмдэглэ, өөрийнхөө сул дорой байдлыг хүлээн зөвшөөр, өөрийгөө хүндэлж сураарай. Бидний тархи “эзнийхээ” эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй сэтгэл санааг ч хамгаалах үүрэгтэй. Өөрийгөө буруутгаж санаагаар унаж байх тэр үед таны тархи сэтгэл санааг тань сэргээх арга зам хайн зогсоо зайгүй ажиллаж байдаг юм. Өөртөө хориг тавьсан байсан аливаа зүйлээс зугтааж чадсанаар та урам зориг орох болно шүү.

Элдэв урхинд бүү орж бай

Дэлгүүр, салон, клуб зэрэг газрууд үнэгүй бэлэг, үйлчилгээ санал болгодог. Илүү мөнгө төлөхийг хүсэхгүй л байгаа бол үнэгүй зүйл авахгүй байхыг зөвлөж байна. Үнэгүй зүйл авсан бол тархи хүссэн хүсээгүй үүрэг хүлээдэг юм. “Үүрэг”-ээ биелүүлэхийн тулд төлөвлөгдөөгүй худалдан авалт хийж эхэлнэ.

Ном унших цагаа нэм

Ном унших дуртай юу? Даанч цаг хүрэлцэхгүй байна уу? Өдөрт хэдэн хуудас унших цаг зав заавал гаргаарай. Уншилгын явцад таны тархи ямар нэгэн аймшиг мэдэрч эхэлдэг – олон хуудасны айдас. Тархи ийм айдсанд дургүй, яагаад гэвэл үүнд маш их хүч зардаг юм. Тэгэхээр өдөр болгон богино хугацаанд ном уншихыг зөвлөж байна, 10-12 хуудас байхад л болно доо.

Зөвхөн биеийн булчинг ажиллуулаад зогсохгүй, тархиа ч бас ажиллуул

Өөрийнхөө хүсэл зорилгыг төсөөлөн харж бай – гэхдээ тодорхой объект дээр бус, үйл явдал эсвэл ур чадварыг төсөөл. Унтахаасаа өмнө төсөөлж байх хэрэгтэй. Жишээ нь, штанг өргөж байна гэж төсөөлөхөд тархи ирэх ачаалалд бэлэн болж эхэлдэг. Төсөөлөн бодох нь таны булчинг чангалахгүй ч гэлээ таны хүсэл эрмэлзлийг өдөөж өгөх юм. Ингээд л таны мөрөөдөлдөө хүрэх зам ойртож эхэлнэ.

Спорт залны өмнө болон хойно бүү дэмий ярьж бай

Биеийн тамирын дасгал болон онцгой байдлын дараа хүн энгийн үеэсээ илүү яриа болдог байна. Ингэснээр бусдад ярих ёсгүй өөрийн нууцыг дэлгэн ярих нь бий. Спортын дасгал хийж байхад хүний биед “цохь эсвэл гүй” гэсэн реакц бий болдог буюу зүрхний цохилт нэмэгдэх, амьсгаа түргэсэж эхэлдэг, энэ үед тархи учирч буй аюулд хариу үйлдэл үзүүлж эхэлдэг ажээ. Ингээд л та ярих ярихгүй бүх зүйлээ дэлгэж орхидог байна.

Видео тоглоомоос зайлсхий

“Тархи толгой хөгжүүлдэг” гэсэн нэртэй видео, утасны тоглоомоос зайгаа барь – худлаа зүйл шүү. Тархиа ажиллуулахыг хүсэж байгаа бол спортоор хичээллэ. Дасгалын үед тархины цусан хангамж нэмэгдэж элдэв “худлаа” тоглоом тоглосноос ч илүү үр дүнд хүргэнэ.

Хэцүү бодлогыг хэд хэдэн хэсэгт хувааж гүйцэтгэ

Хэрвээ таны өмнө хэцүү даалгавар байгаа бол хэд хэдэн дэд даалгавар болгон хуваа. Ингэснээр таны тархи том давааг олж харах бус нэгээс нөгөө рүү шилжих жижиг даваануудыг олж харах болно. Жишээ нь, чухал баримт бичиг боловсруулах ёстой бол юуны түрүүнд товч жагсаалт өөртөө гарга. Даалгавар тань аажим аажмаар явсаар биелэгдсэн байх болно.

Байранд нь тавь

Дэлгүүрээр хэсэх дуртай юу, төлөвлөгдөөгүй худалдан авалтаас өөрийгөө хязгаарлах гэж хичээж байсан удаа байгаа л болов уу. Үүний шалтгаан нь дофамин гэх “хүслийн гормон”-д байгаа юм. Энэхүү гормон нь таны нүдэнд сонирхолтой зүйл тусангуут ялгарч эхэлнэ. Сонирхсон бараандаа хүрэнгүүт гормоны ялгаралт улам нэмэгдэж өөрийн мэдэлгүй хэнд ч хэрэггүй “новш”-ийг сагсанд хийнэ. Ийм нөхцөлд гараа халаасандаа хийж нуугаад хажуугаар нь өнгөр. Танд илүү зарлага хэрэггүй биз дээ?

Цадсан л бол тавгаа таглаж сур

Энэ жижиг заль таныг хоол хэтрүүлэн идэх муу зуршлаас хамгаалах болно. Цадсан л бол өөрийн хараанаас хол эсвэл дээрээс нь цаасан алчуур тавьж нүднээс хол байлга. Нүдэнд үл харагдах болсон тул таны “хүслийн гормон” ялгарахаа больж эхэлнэ. Хоолны сайхан үнэр үнэртэхээр таны тархи шагнал мэт хүлээн авдаг болно.

Бүтэн нойронд бэлдэхийн тулд бүүдгэр гэрэлтэй орондоо ор

Нойрсохоос нэг цагийн өмнө гэрлүүдээ бууруул. Таны шөнийн нойр тайван, эрүүл байх болно. Бүүдгэр гэрэл нь нойрны цаг ойртож байгаа дохиог тархинд хүргэж тархи мелатониныг ялгаруулж эхэлдэг ажээ. Бодисын солилцоо удааширч, сэтгэл зүй “нойрны дэглэм”-дээ бэлдэж эхэлдэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *